2 туулай хөөсөн хүн хоосон хоцордог
“Ухаан бодлоо эс төвлөрүүлж
Учир замбараагүй бүү сарниул
Ганцхан цэгт хураан зангидаж
Гарах, орохыг нь захирч сур.”- З. Жадамба
[powerpress]
YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.
Хэрвээ та олон төрлийн юманд сонирхолтой бөгөөд эдгээр сонирхолуудынхаа альныг нь эхэлж сонгохоо мэдэхгүйгээс болоод шийдвэр гаргаж чадахгүй, зогсонги байдалд байгаа эсвэл бүгдээрэнгий нь давхар сонгосны улмаас ачаалал ихдэж, стрэссдэж байгаа бол энэхүү бичээс танд туслана гэдэгт итгэлтэй байна.
Зөвхөн нэг сонирхдог зүйлээ сонгож түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, түүнийгээ хийж, түүндээ гаршихыг санал болгож байна.
Үүний тулд юу юунд сонирхолтой, юу хийх хүсэлтэй байгаагаа бүгдийг жагсааж бич.
Бичсэн жагсаалтаасаа:
- Та алинд нь хамгийн их сонирхолтой вэ? Түнээсээ эхэл. Хэрвээ бүгдэнд нь ижилхэн хэмжээний сонирхолтой юм шиг санагдаад байвал
- Альныг нь хийж эхлэхэд бусдыг нь дагуулахаар байна вэ? Түүнээс эхэл.
- Альныг нь шууд хийж эхлэх боломжтой байна вэ? Өөрөөр хэлбэл альныг нь барьж авбал яг одоо түүний дагуу үйлдэл хийх боломжтой байна вэ? Түүнийгээ хий.
Ганцхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр бусдыг нь үгүйсгэж байна гэсэн үг биш.
Хэрвээ та сонирхдог ганцхан зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ үнэхээр сайн хийж, түүнийгээ бодит болгож чадсан тохиолдолд бусад бүх сонирхдог зүйлийнхээ араас явж, тэдгээрийг ч гэсэн мөн адил бодит болгож чадна гэсэн үг.
Олон юмыг нэг дор эхлүүлэх боломжтой ч явцын дунд ачаалал ихдэж, түүндээ ороогдож, стрэссдэх мөн бууж өгөх тохиолдол элбэг байдаг.
Тиймээс нэг зүйлээ эхлүүлж түүнийгээ нэг хэмнэлд оруулаад хийхэд төвөгшхөөргүй, амархан болгож, түүндээ гаршаад ирэх үед нөгөөдүүлийг нь нэг нэгээр нэмж оруулах нь зүйтэй.
Тэгээд ч 2 туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг үгийг санахад илүүдэхгүй биз дээ.
Олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог. http://t.co/7HGdQJvE
— Ука Төмөр (@UkaTumur) September 28, 2012
Ухаан бодлоо эс төвлөрүүлж
Учир замбараагүй бүү сарниул
Ганцхан цэгт хураан зангидаж
Гарах, орохыг нь захирч сур.- З. Жадамба— Ука Төмөр (@UkaTumur) September 28, 2012
Би та бүгдээсээ 2 зүйл сонсохыг хүсч байна.
Нэгдүгээрт, дээрх зөвлөмжийг хэрхэн өөр дээрээ туршиж үзсэн тухай. Хоёрдугаарт, танд бусадтай хуваалцах өөрийн зөвлөмж байгаа бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Яагаад гэвэл олон юманд сонирхолтой ч бай, ганцхан юманд сонирхолтой ч бай хамаагүй түүнийгээ тодорхой болгож, түүнийгээ хийж эхлүүлэх шийдвэр хурдан гаргах нь бидний эзэмшвэл зохистой чадваруудын нэг мөн.
Үзэж, уншиж байгаа танд маш их баярлалаа!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр