11-11-11
11-11-11 Энэ өдөр та юу хийх гэж байна вэ?
11-11-11 өдөр тэр болгон тохиолдоод байдаггүй. Тэгвэл бүгдээрээ энэ ховор өдрийг маш онцгойгоор угтаж, өөрсдийгөө өөрчилж эхлэх анхны алхам хийх өдрөө болгоё! Та бүгдийг надтай хамт доорх зан үйлийг хийж өнгөрөөхийг урьж байна.
11-11-11 энэ өдөр өглөө эрт босонгуутаа 11 минутыг өөртөө тусгайлан гаргаж байгаад, тухтай чимээгүй орчинг сонгож, лаа асааж, гүнзгий амьсгаагаа авч, дараа нь гаргаад бясалгал хийгээд үз. Бясалгалаа хийж дуусгаад дэвтэр харандаа аваад, (цаас ч авч болно) түүн дээрээ “11-11-11 миний анхны өдөр” гэж бичээд:
- Энэ жил хийх 11 зүйл
- 11-11-11 өдөр хийх 11 зүйл
- Цаашид хөгжүүлэх 11 эерэг зан төлөв
- Хаях 11 сөрөг зан төлөв
- Шинээр сурах 11 дадал
- Устгах 11 муу зуршил
- Эзэмшихийг хүсч байгаа 11 материаллаг эд
- Өөрийнхөө хайрыг илүү ихээр хуваалцах 11 хүний нэр
- Аялахыг хүсдэг 11 орон
- Унших 11 номны жагсаалт
- Амьдралдаа баярлаж талархдаг 11 зүйлүүдийг жагсааж бичих.
Жагсаалтуудыг бэлэн болгосны дараагаар дахин эхнээс нь уншиж, биедээ авч яваарай….
…. Орой 11 цагт ахиж 11 минутыг тусгайлан гаргаж, бясалгалаа хийгээрэй. Бясалгал хийж байх хоорондоо бичсэн 11 жагсаалтуудаа бодит амьдрал дээр биелж байгаагаар төсөөлөн зураглаж, мөн биелсэн бол танд ямар мэдрэмж төрөх вэ гэдгийг сайн мэдрээд, эцэст нь жагсаалтуудаа дахин нэг уншиж, унтахаасаа өмнө энэ бүгдийг хийх болсон энэ онцгой өдөрт баярлаж талархаж байгаагаа илэрхийлээрэй.
Олон жилд ганцхан тохиох энэ чухал өдрийг мэдрэн өнгөрөөж, өөрийнхөө өдрийг мөн адил чухал өдөр болгон өнгөрөөхийг санал болгож байна! 11-11-11 өдрийг сайхан өнгөрөөгөөрэй!
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Амжилт!
©Ука Төмөр
11-11-11 энэ өдрөө хэрхэн өнгөрөөсөн тухайгаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл доор бичиж үлдээгээрэй! Баярлалаа!