Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг
Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг
Өнөөдрийн энэ бичлэгээр Өөртөө Хэлэхээ Зогсоох 5 Үг Хэллэгийг мэдэх болно. Хэрвээ та аль нэгийг нь өөртөө хэлж байгаа бол өнөөдрөөс зогсоох боломжтой.
Бид бүгд дотороо өөрөө өөртэйгээ ярьдаг тийм ээ? Өөртэйгээ ярьж байгаа зарим ярианууд сөрөг байдаг. Хэдий энэ сөрөг бодол үнэн биш, бодит биш байдаг ч биднийг гомдоож, заримдаа үйлуулж, заримдаа залхуу хүргэж, заримдаа уурлуулж, заримдаа эргэлзүүлж, заримдаа ичээж, заримдаа зогсонги байдалд оруулдаг.
Хэрвээ та том жижиг зорилго тавиад ч, том жижиг мөрөөдөл мөрөөдөөд ч, том жижиг ажил эхлүүлсэн ч ямар нэгэн байдлаар түүнийхээ төгсгөлийг үзэж чадаагүй бол магадгүй та дараахь 5 үг хэллэгийн аль нэгийг өөртөө хэлж байж болох юм.
Та Өөртөө Энэ Тавыг Хэлж Байна уу? Тийм бол өнөөдрөөс зогсоогоорой.
Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг
- Мэднэ мэднэ. Бүгдийг үзсэн. Болоогүй. Бүттээгүй. Үйлчлээгүй.
Бид мэднэ мэднэ бүгдийг үзсэн гэж хэлдээд өөрийгөө маданд оруулдаг. Чи тэгж үзсэн үү. Үзсээн. Чи энийг мэдэх үү. Мэднээ. Үзсэн. Худлаа юм байна лээ. гээд бүгдийг маданд оруулдаг.
Мэднэ мэднэ бүгдийг үзсэн гэдэг шалтгийг их олон хүн тавьдаг. Жишээлбэл жин хасах дээр тулахад надад их олон хүмүүс Ука би бүгдийг оролдож үзсэн ерөөсөө тураагүй гэж хэлж байсан. Эсвэл хэсэг үйлчилж байгаад үйлчлэхээ больдог тухай ярьж байсан.
Тэгэхээр үнэхээр бүгдийг бүгдийг оролдож үзсэн гэж үү? Өөрөөсөө асуугаарай “би үнэхээр бүгдийг оролдож үзсэн гэж үү? эсвэл дэндүү эрт бууж өгөөд байна уу? гэдгийг өөрөөсөө асуугаарай.
Хэрвээ та бүгдийг үзсэн бол өнөөдөр үзсэн юмнуудынхаа тухай дахин нэг бодож үзэхийг санал болгож байна. Та юу юу оролдож үзээд, ямар үр дүнд хүрээд, юу нь болохгүй байсан тухай бүгдийг жагсааж бичээрэй. Хэрвээ үнэхээр бүгдийг үзсэн бол таны жагсаалт дуусахгүй байх.
- Бусад аргагүй ш дээ.. Ямар над шиг ийм тийм биш.. Тэдэнд үйлчилдэг л юм байгаа биз, надад бол үгүй. Яагаад гэвэл би ийм хүн биш. Би тэгдэг хүн биш… Би тэдэн шиг биш гээд бүх л болохгүй бүтэхгүй шалтгийг тоочдог.
Бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж, тэр чадаад байгаа, хийгээд байгаа, амжилттай байгаа хүмүүст бүх боломж нь байгаа учраас чадаад байгаа харин өөрт нь бүх юм боломжгүй байгаа учраас болж бүтэхгүй байна гэдэг. Тэр чадаад байгаа хүмүүс угаасаа царайлаг төрчихсөн, угаасаа боломжтой төрчихсөн, төрөлхийн авьяастай болохоор болоод бүтээд байна гэж ярьдаг.
Гэтэлд амжилтанд хүрсэн бүх л хүмүүс үхтлээ хөдөлмөрлөж, үхтлээ дасгал сургуулилт хийж амжилтанд хүрсэн гэдгийг мэдэх хүсэлгүй байдаг. Амьдрал нь хэцүү байгаа өчнөөн царайлаг хүмүүсийг би мэднэ, амьдрал нь болж бүтэхгүй байгаа өчнөөн авьяастай хүнийг би мэднэ, өчнөөн боломжтой мөртлөө түүнийгээ мэдрэхгүй яваад байгаа хүмүүс зөндөө байдаг. Тийм болохоор төрөлхийн мундаг сайхан борломжтой авьяастай байгаад хөдөлмөрлөхгүй бол ямар ч ашиггүй.
Заримдаа хүмүүс амжилттай хүмүүсийг хараад хэлдэг “энэ нэг аймшгийн юм байсан ш дээ, эсвэл хэн ч тоохооргүй тэнэг юм байсан ш дээ гээд л..” Хэрвээ тийм хүн тоохооргүй тэнэг хүн байсан бол тэр хүн маш ихээр хөдөлмөрлөсөн учраас амжилтанд хүрсэн байж таараа.
Би ч гэсэн бас өөртөө тэгж хэлдэг байсан. Бусад хүмүүс амжилттай байх нь аргагүй ш дээ сэхээтэн гаралтай, ар гэр нь боломжтой, арын хаалгатай гээд л.. гэтэл өөрийгөө харахаар аль аль нь байхгүй санагддаг байсан. Жин хасах дээр ч гэсэн мөн ялгаагүй. Өөрийгөө өөр нэг хүүхэдгүй залуу хүнтэй харьцуулчихаад, тэр ямар над шиг хүүхэд гаргасан биш гэж бодно, хүүхэд гаргасан байвал ямар над шиг оройтож хүүхэдтэй болсон биш гэж бодно, эсвэл өө хүүхдүүд нь том болчихсон бол аргагүй ш дээ ямар над шиг бага насны хүүхэдтэй биш гээд л.. одоо заримдаа ямар шалтаг тавьдаг гээч ямар залуугаасаа хичээллэж эхэлсэн биш гээд л нээрээ шалтаг үнэхээр дуусахгүй шүү.
Тэгэхээр бусад тийм би ийм гэдэг нь цэвэр шалтаг болж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.
Тиймээс өөрийнхөө амжилтанд битгий бууж өг.
Өөрийнхөө 10 сарын хөдөлмөрийг бусдын 10 жилийн хөдөлмөртэй бүү харьцуул.
10 жилийн өмнө тэр хүн яг л тан шиг бодчихсон байсан ч бууж өгөөгүй учраас өнөөдөр амжилтанд хүрсэн байгаа гэдгийг ойлгоорой.
АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН ТУЛД АМЖИЛТТАЙ МУНДАГ БАЙХ ЁСТОЙ ЮМ ШИГ ЮМ БОДДОГ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АМЖИЛТТАЙ МУНДАГ ХҮН АМЖИЛТАНД ХҮРДЭГ ЮМ ШИГ ЮМ ЯРЬДАГ. ҮГҮЙ. АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН ТУЛД – ОДОО БАЙГАА ГАЗРААСАА ЭХЭЛЖ, ӨӨРИЙГӨӨ АЛХАМ АЛХМААР ХӨГЖҮҮЛЖ, БУУЖ ӨГӨХГҮЙ, ТУУШТАЙ ЯВСНААР АМЖИЛТАНД ХҮРДЭГ.
Тиймээс бусад аргагүй ш дээ ямар над шиг ийм биш тийм биш гэдгийг Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэгт оруулж байна. - Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг -ийн дөрөвт Чи ерөөсөө ойлгохгүй байна. Тэд ерөөсөө ойлгохгүй байна. Хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна. Намайг ерөөсөө ойлгохгүй байна. Тийм болохоор би бууж өглөө. Болилоо. Нэг ёсондоо өөрөө бүгдийг ойлгоод байгаа мэдээд байгаа ганц хүн гэтэл бусад бол ерөөсөө ойлгохгүй байгаа.
Жишээлбэл чи хүүхэдгүй болохоор ойлгохгүй байна, чи эцэг эхээ алдаагүй болохоор ойлгохгүй байна, чи миний туулсныг туулаагүй болохоор ойлгохгүй байна, чи тэгж үзээгүй болохоор ойлгохгүй байна, нөхөр намайг ойлгохгүй байна, эцэг эх намайг ойлгохгүй байна гээд тэрэндээ шаналсан хүмүүс их байдаг. Шаналаад байгаа учраас хийж байгаагаа хийж чадахгүй, зорилгодоо мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа шалтгаан болдог.
Хүмүүс тухайн хүнийг ойлгохын тулд заавал тухайн хүний туулсныг туулах албагүй шүү дээ. ЯГ ҮНЭНДЭЭ ОЙЛГОХ Ч АЛБА БАЙХГҮЙ. Тэдгээр хүмүүс өөр өөрсдийн онцгой амьдралтай өөр өөрсдийн асуудал бэрхшээлийг туулаад явж байгаа. Тэр ганцаараа зовоод, бусад түүнийг нь ойлгохгүй байна гэдгээс болоод мөрөөдөлдөө, зорилгодоо бууж өгнө гэдэг бас утгагүй.
Бид хэр их хүмүүс намайг ойлгохгүй байна гэж өөртөө хэлнэ тэр хэмжээгээрээ хүмүүстэй харьцахаа болино. Тэр хэмжээгээрээ дотроо шаналж харин тэр нь нэмэгдсээр том асуудал болно.
Тиймээс магадгүй бусад ойлгохгүй байгаа юм биш бусдад ойлгуулж чадахгүй байж болох юм. Үүний тулд бусадтай харьцаж сурах, хэлэх гэсэн юмаа хэлж сурах, өөрийгөө нээж сурах чадварыг суралцвал ямар байх уу? тийм ээ!?
Тэгэхгүй мэднэ мэднэ бүгдийг үзсэн болдоггүй юм байна лээ гээд зогсох, эсвэл аргагүй ш дээ ямар над шиг итийм ийм биш гээд зогсох эсвэл хүмүүс намайг ерөөсөө ойлгохгүй байна гээд зогсоно гэдэг нь утгагзүй. Тийм учраас энэ үг хэллэгийг өөртөө хэлэхээс зайлсхийгээрэй. - Энэ үгийг надад их олон хүмүүс хэлж байсан. Хэлэх болгонд надад үнэхээр хэлэх үг олдодгүй. Яагаад ингээд байдгийг би бас гайхдаг. Энэ үг хэллэгийг юу гэж бодож байна вэ? Таах уу?
Энэ бол: Чам шиг/тан шиг эрч хүчтэй байсан бол, даан ч алга гэдэг хэллэг. Хэй дандаа эрч хүчтэй хүн гэж байхгүй, дандаа эрч хүчгүй байдаг хүн ч гэж байхгүй. эрч хүчиндээ хийгээд байгаа юм биш, эрч хүчгүйдээ хийхгзй байгаа юм биш. Зөвхөн хийе гэдэг хүсэл эрмэлзэлдээ байгаа юм. Үнэхээр хүсч байгаа бол эрч хүчгүй байсан ч босоод хийх. Босоод хийснээр моментум үүсч эрч хүчээр цэнэглэгдэж эхэлнэ.
Заримдаа бид нэг юм бариад авчихаараа орхиж чадахгүй дуусгаж байж санаа амрдаг даа. Яг л адилхан. Самар цөмөөд эхэлсэн бол дуусахаас нааш зогсож чаддаггүйтэй бас яг л ижилхэн. Тиймээс ямар нэгэн аргаар өрийгөө босгоод хийлгүүлэх нь чухал. Хэрвээ огт хийж чадахгүй байгаа бол та өөрийгөө 80%-ийн 80%-ийн 80%-д орж байна гэж ойлгоорой. Энэ тухай би бичлэг хийсэн байгаа ютюб руу ороод “Амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ” гэдэг бичлэгийг үзээрэй. - Магадгүй зарим нэг маань хэлэхэд амархан ш дээ хийхэд хэцүү ш дээ гэж бодож байж болох юм. Энэ бол хамгийн түгээмэл өөртөө хэлдэг 5 дахь үг хэллэг юм.
Тийм ээ, хэлэхэд амархан хийхэд хэцүү. Хэлэхэд бүх юм амархан. Хийхэд бүх юм хэцүү. Би маргаашнаас гүйж эхэлнээ гэж хэлэхэд амархан. Маргааш нь болоод гүйх гэхээр хэцүү санагдаж ихэвчлэн гүйхээ больдог. Яаж и йж байгаад гүйсэн бол тэр нь маш хэцүү санагдаж гүйхээ зогсоодог.
Хэлэхэд амархан хийхэд хэцүү ш дээ гэдгийг бодонгуут хүн ер нь бол хийхээ болино. Яагаад гэвэл хэцүү юманд хүн бүр дургүй.
Та өнөөдөр Өөртөө Хэлж Болохгүй 5 Үг Хэллэг -ийг мэдэж авлаа.
Тийм болохоор хэрвээ та мэднэ мэднэ бүгдийг үзсээн аль нь ч үйлчлээгүй гэж байгаа бол эсвэл тэр тийм байх нь аргагүй ш дээ ямар би тэгдэг биш, тийм биш гэж байгаа бол эсвэл намайг ерөөсөө ойлгохгүй байна гэж байгаа бол эсвэл эрч хүч алга эсвэл хэлэхэд амархан хийхэд хэцүү гэж байгаа бол өнөөдрөөс эхлээд энэ хандлагаа өөрчлөхгүй бол хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. мэднэ мэднэ бүгдийг үзсээн гэж байгаа бол өөр ямар арга байна, өөр юу оролдож үзэх үү гэж бодсноор боломжууд гарч ирнэ. тэр тэгэх нь аргагүй ш дээ гэхийн оронд түүн шиг биш ч гэсэн чадсан хүмүүс зөндөө байгаа тийм болохоор би ч гэсэн чадна гэдэг хандлагаар солиод үзээрэй.
Чи намайг ерөөсөө ойлгохгүй байна гээд уурлахын оронд тухайн хүн юу гэж хэлэхийг нь тэвчээртэй сонсоод түүнээс нь авахыг нь аваад өөртөө туслахыг хичээх. Эрч хүч алга гээд юу ч хийхгүй байхын оронд босоод хийгээд эхлэх нь зүйтэй. Хийгээд эхэлснээр хэрхэн эрч хүчтэй болохыг мэдрэх болно. Хэлэх амархан хийхэд хэцүү гээд суугаад байвал хэзээ ч хийхгүй. Түүний оронд хийхэд хэцүү байдаг учраас амжилт амттай гэдгийг өөртөө хэлээд хийх нь зүйтэй.
Тэгэхгүй нэг жоохон юмнаас болоод хүний өмнөөс юм хийж байгаа юм шиг шууд сөргөөр хандаж болих нь харамсалтай. Хийх гэж байгаа бид бүгдээрээ л өөрсдийнхөө сайн сайхны төлөө хийж байгаа гэдгийг өөртөө сануулахад илүүдэхгүй.
Яагаад гэвэл хаа сайгүй эерэг нөлөө хэрэгтэй байгаа. Та эерэг байснаар өөр хэн нэгнийг эерэг болгоно. Тэр хэн нэгэн өөр нэг хүнд эерэг нөлөөгөө үзүүлнэ. Энэ бүгд зөвхөн хувь хүнээс эхлэх учраас “Би бодож байгаагаасаа илүү хүчтэй, би бодож байгаагаасаа илүү ихийг чадна” гэдгийг өөртөө өнөөдөр сануулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР