Өөрийн Үнэлэмжийг Дээшлүүлэх Алхмууд
Өөрийн Үнэлэмжийг Дээшлүүлэх Алхмууд. 3 Энгийн Алхам.
Өөрийгөө үнэлж байна уу үгүй юу гэдгийг мэдэхэд амархан. Та өөрийнхөө тухай юу гэж бодож байгаагаас шалтгаална.
Хэрвээ та өөрийнхөө тухай эерэг бодолтой байвал та өөрийгөө үнэлж байна. Хэрвээ та өөрийнхөө тухай сөрөг бодолтой байгаа бол таны өөрийн үнэлэмж доогуур байна гэсэн үг.
Өөрийн үнэлэмж муу бол амжилтаас авахуулаад хамт олон, гэр бүл, хайр дурлалд ч гэсэн муугаар нөлөөлдөг.
Тиймээс юуны түрүүнд өөрийнхөө үнэлэмжийг сайжруулж эхлэх нь зүйтэй.
ӨӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЛХМУУД
1.Өөрийнхөө тухай сөрөг бодлыг зогсоох.
Хэрвээ таны дотор хүн сөрөг, гутранги үзэлтэй бол үргэлж таныг шүүмжилж, таны үнэлэмжийг бууруулна. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж, боломжоо хэрэгжүүлэхэд тань саад болно.
Ямар нэгэн юмыг хийхээс өмнө бүтэхгүй, болохгүй гэдгийг хэлэхээс гадна яагаад гэдэгт ч хариу өгнө.
Тиймээс дотор хүн таныг ятгахаас өмнө өөрийгөө ятгаж эхлэх хэрэгтэй.
Жишээлбэл: Би чадна, би өөртөө итгэж байна гэдгийг өөртөө хэлэх.
2. Өөрийгөө хөгжүүлэх ном унших
Өөрийгөө үнэлэх үнэлэмж танаас өөрөөс тэнь эхэлнэ гэдгийг мартаж болохгүй.
Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд туслах ямар нэг зүйлийг өдөр бүр дор хаяж 30 минут уншаарай. Энэ нь нийтлэл, ном эсвэл аудио ном хичээл байж болно.
Та өсөх тусам таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хамт сайжирна.
3. Өдөр бүр үр бүтээлтэй өнгөрөөх
Өдөр бүр ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Жижиг ч зүйл байж болно.
Жишээлбэл: Хэрвээ та өөртөө итгэлгүй, бусдаас ичээд, хүмүүстэй ярилцаж чадахгүй байгаа бол өглөө гэрээсээ гараад орой ирэн иртлээ тааралдсан бүх хүнтэй мэндэлж, чадвал жижиг яриа өрнүүлэхийг хичээх байж болно.
Мэдээж эхлээд хэцүү байна гэхдээ өдөр бүр хичээгээд хийгээд байвал нэг л мэдэхэд бусдаас ичилгүй ярьдаг болсон байна.
Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд эдгээр 3 алхам танд туслана.
Гэхдээ үүнийг санаарай: та нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөхөд цаг хугацаа шаардах боловч жижиг жижгээр урагшлах тусам та ялах болно.
ХҮС ХИЙ ХҮР
Ука Төмөрийн Хамт
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа хүмүүсийг татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog