Та өөрийнхөө “жинхэнэ БИ” -г мэднэ биз дээ?
Та өнөөдөр “жинхэнэ өөрөөрөө” байж чадаж байна уу?
Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө гадаад дотоод бүх дүр төрхийг хүлээн зөвшөөрч, түүнийгээ илэрхийлэхийг хэлнэ. Бас өөртөө үнэнч байж, өөрийнхөө талд зогсож, сэтгэлээ сонсон дагаж, мөрөөдлөө бодит болгохыг хэлнэ гэж би боддог.
Хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө сонсож, өөрийгөө ойлгож, өөрийнхөө талд зогсох болгонд “жинхэнэ БИ”- гээ олж мэднэ.
Хэдийгээр өөрийн “жинхэнэ БИ” -г олсон ч, заримдаа амьдралын эрхээр гээх тохиолдол бас гардаг. Ингэснээр өөрийгөө үгүйсгэж, өөрт таарч тохирохгүй амьдралаар амьдарч, зүрх сэтгэлээ шархлуулдаг.
Жишээлбэл: хэрвээ бид ямар нэгэн алдаа гаргалаа гэж бодоход (хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ) хүмүүс “чи ингэлээ, чи тэглээ, чиний буруу, чи, чи, чи гээд л янз янзаар хэлж буруутгадаг. Тэр болгонд нь шүүмжлэлийг ажил үйлс дээрээ тусгаж авахын оронд шууд өөр дээрээ хүлээж авч “би ингэлээ, би тэглээ, миний буруу, тэдний хэлдгээр би тийм л хүн юм байна” гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Бас нэг өөр жишээн дээр үзэхэд, дуртай ажлаа олж чадаагүйн улмаас амьдралын эрхээр дургүй ажилд орчихдог тохиолдол бас их бий. Энэ үед “би ийм ажил хийдэг учраас ийм л хүн, хүмүүс намайг ийм л хүн гэж бодож байгаа, ийм ажил хийдэг хүн ер нь ийм л байдаг” гэх мэтээр өөрийгөө буруугаар дүгнэж цэгнэсэн учраас өөртөө “би чадваргүй”, “би итгэлгүй”, “би хүчгүй”, “би ялагдагч”, “би залхуу”, “би аймхай” гэх мэт зохиомол пайз хүчээр зүүлгэчихдэг.
Тэгэхээр би юу хэлмээр байна вэ гэвэл бидний гаргасан алдаа, бидний хйиж буй ажил биднийг хэзээ ч тодорхойлохгүй. Энэ нь бидний “жинхэнэ БИ” биш байдаг юм шүү гэдгийг өнөөдрийнхөө бичээсээр дамжуулахыг хүслээ.
Алдаа гаргаснаар та алдаа гаргадаг хүн болчихож байгаа юм биш. Та алдаанаасаа суралцаж байгаа. Тухайн ажлыг хийдэг учраас та тухайн ажлыг хийдэг хүн болчихож байгаа юм биш. Та улам туршлагатай болж байгаа.
Тиймээс өнөөдөр та өөртөө ямар пайз зүүлгэчихээд байна вэ? гэдгийг анзаарч үзээрэй. Хэрвээ ямар нэгэн пайз зүүлгэчихээд байгаа бол өөртэйгээ дахин холбогдож, өөрийнхөө “жинхэнэ БИ” -г олох нь зөв болов уу!
Өөртэйгээ холбогдох үедээ доорх асуултыг асуугаарай:
-Би өөрийнхөө юу юунд дуртай вэ? (гадна дотногүй)
-Би өөрийнхөө юу юунд дургуй вэ? (гадна дотногүй)
Ихэнх хүн өөрт байгаа давуу шинж чанаруудаа аль болох олон удаа илэрхийлж, мөн түүнийгээ бусдад мэдүүлэхийг хүсдэг. Харин дутагдалтай шинж чанаруудаа аль болох нуун дарагдуулдаг. Та яадаг вэ?
Хэрвээ засаж, сайжруулах боломжтой зүйл байвал засаж сайжруулах хэрэгтэй. Хэрвээ үгүй бол хүлээн зөвшөөр. Магадгүй тэр дургуй хэсгүүд тэнь таныг илүү ОНЦГОЙ, ГОЁ болгодог байж болно шүү дээ.
Жишээ нь: Хүний дэргэд хэзээ ч гаргаж үзээгүй мөртлөө гав ганцаараа байхдаа гаргадаг (тэнэг ч юм шиг) гоё, гоё үйлдлүүд байдаг даа. Тэр ГОЁ -ыгоо гаргаж ирэхийг хэлээд байна. Заримдаа тэр таны “жинхэнэ БИ”, таны жинхэнэ онцлог зан чанар байдаг.
Өөрөөрөө байснаар өөрийгөө ОНЦГОЙ болгоно.
Та бол тэд биш! Тиймээс та тэдэн шиг байх ёсгүй!
Та бол ТА! Тиймээс та өөр шигээ л байх ёстой.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
АМЖИЛТЫН ТАРНИ
Би 100% өөрөөрөө байна!
Би өөрийнхөө “жинхэн БИ” -г мэднэ!
Өөрөөрөө байх нь надад илүү хялбар!
Би үргэлж өөрийнхөө талд зогсож чаддаг!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
bayrlalaa vrgelj shan uram ogoh zvils ywuulj bdagt amjilt hvsey Uka
@Aagii Үргэлж холбогддогт баярлалаа! Амжилт хүсье Аагий!
bayrlalaa yramtai zyil helj ogdogt shv. amjilt hvsie
@nansaa Амжилт хүсье!
Сайн байна уу, Ука, маш их баярлалаа өөрийн олж мэдсэн зүйлээ чин сэтгэлээсээ бусдад харамгүй сэтгэлээр хуваалцаж, олон залууст урам зориг, мөн тэдэнд өөрсдөдөө итгэх итгэлийг өгч, өглөө бүр эрч , хүч өгч байгаа таны энэ хийж байгаа зүйлийг үнэхээр биширч байна аа.
Би өөрийн чинь Амжилтын Тарни номны талаар анх удаа интернетээс олж мэдсэн юм аа,
Жинхэнэ би гэсэн сэдвийн талаар бодлоо хуваалцах гэсэн юм. Үнэхээр хүн бүр бусдаас өөр давтагдашгүй цорын ганц Бурханы бүтээл гэдэгт би итгэдэг. Тиймээс хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс бид хувь хүнийхээ хувьд бусдаас өөр гэдгээ ухаарч заавал бусадтай өөрийгө зүйрлүүлж үл болно. Хэрвээ бид бусадтай өөрсдийгөө зүйрлүүлэх юм бол байнга аз жаргалгүй байх болно гэж боддог. Хүн өөрийн жинхэнэ мөн чанар болох оюун санааны мөн чанараа буюу дотоод сэтгэлээ танин мэдэх нь хамгийн чухал. Бид оюун санааны мөн чанар буюу жинхэнэ мөн чанараа хөгжүүлж чадах юм бол бидэнд нуугдмал буй олон сайхан зан чанар ил гарч, бид дотроосоо гэрэлтэн туяарах болно шүү дээ. Гэтэл тэр бүр бид өөрсдийн дотоод мөн чанараа үл хайхран зөвхөн өдөр тутмын буюу материаллаг байдалдаа хэт анхаардаг учраас өөрийн жинхэнэ Би гээ мартдаг. Тэр нь биднийг өөртөө итгэлгүй, өөрийгөө гутаах гээх олон сөрөг энергийг бий болгодог. Тиймээс Ука чиний хэлээд байгаа жинхэнэ би- гээ танин мэдэж авах нь аз жаргалын хамгийн чухал түлхүүр гэдэгтэй санал нэг байна аа.
Чамд амжилт хүсье. Олон хүмүүс чиний урамын үгийн сонсож, түүнийгээ үйл хэрэг болгож, өөрсдийгөө өөрчлөөсөө гэж хүсч байна. Би ч бас урам авдаг шүү. Өөрийгөө өөрчлөх гэж өдөр бүр мэрийж байна аа.
Маш их баярлалаа
Наранцацрал буюу Цацаа гэж дуудаж болно
@Tsatsaa нийтлэлийг минь уншиж, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!
Би чамтай санал нэг байна. Бид оюун бодол, бие бялдар, дотоод сэтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж, бас хөгжүүлснээр өөрийн жинхэнэ БИ -г алдаж гээхгүй харин ч улам бат бөх болгож чадна.
tanii nom hudaldaalagdaj bui gazar haan be
mun bi uuruuruu urgelj bdag gehdee zarimdaa chaddaggui yagaad gedgiig ni medehgui
ta hariulj chadahuu
@boldoo Энэ тухай номондоо оруулсан байгаа. Тиймээс олж уншихыг хичээгээрэй. Баярлалаа!
“АМЖИЛТЫН ТАРНИ” ном зарагдаж буй номын дэлгүүрүүд:
“Интер” номын дэлгүүрийн салбарууд
“Grand plaza”
Интер номын төв салбар
“Мир” номын дэлгүүр
“Grand plaza”-ийн 5 давхарт
“Majestic” номын дэлгүүр
bayarlalaa uneheer goyo shuu
@dorlig ♥!
Jhn bhda gantsaaraa uvuginduu untlagani huvtsasaa umsud l tolind harad bujigled l duulad l tgsen chin manai egch nzudtaiga tsonhor harhach changa ineldehig sonsod ih ichij bsn kk minii bagasa l hiih durtai zvil ym shig bgn
Хөөрхөн юмаа! Бүүр нүдэнд харагдчихлаа!
Сайн байна уу ? Би таны хөтлөн явуулдаг блогийг шимтэн уншдаг Сарангэрэл байна. Хүс Хий Хүр блогийн агуулга нь маш их таалагддаг шүү. Би уг нь таны блогт yahoo хаягаа бүртгүүлээд тэр хаягаараа шинэ мэдлэг мэдээлэл хүлээж авдаг байсан чинь сүүлийн үед ирэхээ больчлоо. Тийм болохоор 7 хоног бүр шинэ мэдээлэл авч байхын тулд gmail хаягтай болоод блогийн бүртгэлд нэмчлээ. Танаас 7 хоног бүр шинэ сонин сайхныг хүлээж байх болноо. Танд өндөр амжилт хүсье.
Тийм байна лээ. Чиний шинэ е-мэйл хаягийг бүртгэж авсан. Одоо саадгүй очих байхаа гэж бодож байна! Баярлалаа Сарангэрэл ээ!
Таны нийтлэлүүдийг унших дуртай ! Надад үргэлж урам хайрладагд чинь талархаж явдаг шүү . таньд аз жаргал амжилтыг хүсэн ерөөе.