Өөрийгөө 30 хоногт өөрчил
“Бодол бодитой болдог. Тиймээс зөв, сайн бодлыг л сонго!” – Mike Dooley
Хүн бүр давамгайлж буй бодлынхоо дагуу хөгжин хувьсаж байдаг. Хаана, юу хийж байгаа маань бүгд л бидний бодлын үр дүн. Бодож байгаа бодлоороо бид өөрийгөө цаашид үргэлжлүүлэн бүтээсээр, хөгжүүлсээр байх болно.
Тиймээс бодлоо болгоомжтой сонгох хэрэгтэй. Гэвч сонгосон зөв, сайхан бодлоо цааш нь байнга үргэлжлүүлэн бодох нь тийм амаргүй байдаг учраас үүний тулд оюун ухаанаа дасгалжуулах маш чухал.
Тиймээс АМЖИЛТЫН ТАРНИ номны 2-р бүлгээс хүссэн амжилтынхаа дагуу оюун ухаанаа яаж дасгалжуулах талаар олж уншаарай.
Амжилтын тарни бол оюун ухаанаа дасгалжуулах нэг хэрэгсэл болдог. Амжилтын тарнийг хэрэглэж, өөрийн болгохын тулд 21-40 хоногийн турш тасралтгүй давтан хэлэх хэрэгтэй.
Яагаад 21-40 хоног тасралтгүй хэрэглэх ёстой вэ?
“NASA”- гийнхан 10 сансрын нисгэгч дээр туршлага явуулжээ. Эдгээр сансрын нисгэгчдэд бүх зүйлийг уруугаар харуулдаг шилийг 24 цагийн турш 30 хоногийн хугацаатай зүүлгэж тэдний биед гарах өөрчлөлтийг судалж үзжээ. Өөрөөр хэлбэл сансарт гарч болзошгүй гэх дотор муухайралт, зүг чиг алдах зэрэг үр дагаваруудад хүний бие организм хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан.
Үүнээс олж мэдсэн зүйл маш гайхалтай!
Юу вэ гэвэл: Бүх зүйлийг уруугаар харахын тулд мөн тэр байдалдаа дасан зохицохын тулд хүний тархинд цоо шинэ ньюрал сүлжээ үүсч эхэлжээ. Тэгээд энэ ньюрал сүлжээ нь 30 хоногийн дотор бүрэн гүйцэд бүрэлдэн тогтдог гэдгийг олж тогтоосон байна. Хамгийн гол нь 30 хоногийн турш тасралтгүй ганц ч өдөр алгасалгүй зүүсэн тохиолдолд л энэхүү сүлжээ гүйцэд үүсч байсан байна.
Яагаад гэвэл нөгөө 10 сансрын нисгэгчдийн 5 нь туршилт хийж буй гучин өдрийнхөө 15 дахь өдөр нүдний шилээ тайлаад, нэгхэн хоног өнжөөд эргүүлээд зүүхэд гуч хоногоо бүүр эхнээс нь эхлүүлэх шаардлагатай болсон байна.
Энэ нь аливаа зүйлийг өөрийн нэг хэсэг дадал хэвшил болгохын тулд 30 хоног тасралтгүй хийх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж байгаа юм. Хэрвээ дунд нь нэг л өдөр алгасвал тэр 30 хоногоо дахин эхнээс нь эхлүүлэхгүй л юм бол хэзээ ч дадал хэвшил болж чадахгүй гэсэн үг.
Яг үүний адил хэрвээ бид Амжилтын Тарнийг 30 хоногийн турш уншиж, өөртөө сануулах юм бол үүний дагуу цоо шинэ сүлжээ бидний тархинд үүснэ. Тиймээс бодол санаагаа өөрчлөхийн тулд амжилтын тарнийг 30 хоног тасралтгүй хэрэглэх нь зүйтэй.
Өөрийгөө 30 хоногт өөрчил.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ та оюун ухаанаа хэрхэн дасгалжуулах вэ гэдэг дээр дэлгэрэнгүй мэдээлллийг олж авах хүсэлтэй бол
1. Оюун ухаанаа хэрхэн дасгалжуулах вэ?
2. Бодлоо хэрхэн хянах вэ?
3. Сөрөг бодлууд хаанаас үүсдэг вэ? гэх мэтийг АМЖИЛТЫН ТАРНИ номоос олж уншина уу.
Хэрвээ та миний дараа дараагийн сонирхолтой мэдээллийг цаг тухайн үед нь хүлээж авах хүсэлтэй бол доорхи цахим мэдээлэлд бүртгүүлнэ үү.
[wysija_form id=”1″]
Амжилтын тарнийн тусламжтайгаар хүссэн амжилтаа бүтээх аяндаа яг өнөөдөр гар!
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: АМЖИЛТЫН ТАРНИ номыг “Интер ном”, “Majestic”, “Мир” номын дэлгүүр болон “Hi-Fi” mega store оос олж авна уу!