Өөрийгөө өөрчлөх хүч II
Танд, чамд, надад, хүн бүрт өөрийгөө өөрчлөх ХҮЧ бий! Бид бодож байгаагаасаа илүү хүчтэй!
Магадгүй та найзыгаа, ахыгаа, эхнэр нөхрөө, даргыгаа, эцэг эхээ өөрчилж чадахгүй байж болно. Харин та юу өөрчилж чадах вэ гэвэл ӨӨРИЙГӨӨ! Өөрийгөө өөрчилж чадах энэ хүч бол таны жинхэнэ ХҮЧ! Өөрийгөө өөрчлөх ХҮЧ! Өөрийгөө өөрчлөх энэхүү хүчийг танаас өөр хэн ч, хэзээ ч авч чадахгүй, танаас өөр хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн таных бөгөөд зөвхөн та өөрөө хянаж чадна.
Өөрийгөө өөрчилснөөр та өөрийнхөө гадаад, дотоод ертөнцийг өөрчилж чадна. Өөрийгөө өөрчилснөөр та эргэн тойрондоо байгаа хүмүүст эерэг нөлөөг үзүүлж чадна.
Хэрвээ та бусдыг удирдан дагуулж, үлгэр жишээ үзүүлэх хүсэлтэй бол өөрийгөө эхлээд удирдан дагуулж, өөрийнхөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Үүний тулд өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж эхлэх нь чухал. Амьдралаа 100% хариуцах тийм амар санагддаггүй учраас, 100% хариуцлагыг хүлээн авахаас айдаг учраас ихэнх хүмүүс өөрийгөө биш бусдыг өөрчлөхийг оролддог. Бусад хүмүүс өөрсдөө өөрчлөгдөхийг хүсээгүй тохиолдолд хэн ч, хэзээ ч, хэнийг ч өөрчилж чадахгүй. Тийм учраас бид бусдыг өөрчилж чадахгүй тэгээд өөрийгөө өөрчлөөгүйгээс болж нөхцөл байдлыг улам хурцалж, асуудал үүсгэж байдаг. Харин өөрийн амьдралыг хариуцаад ирэхэд гомдоллоод байдаг, шалтаг тавьдаг зуршлуудаа зогсоож, мөн байнгын хохирогч болохоон зогсоодог. Бид үүнийг хүсч байгаа, тийм биз дээ?
Тэгэхлээр өнөөдрөөс эхлээд өөрийн амьдралыг үнэнчээр нэг хараад, амьдралд тань юу доголдолтой байна вэ? Юу шударга бус байна вэ? Таныг хойш татаж байгаа амьдралын хэв маяг юу байна вэ? (айдас, худал ярих, бусдыг болон өөрийгөө шүүмжлэх, эрүүл мэндээ хохироох зуршлууд, тааламжгүй нөхөрлөл г.м.) Эдгээрээс юуг даруй өөрчилмөөр байна вэ?
Гадаад ертөнцийг бид өөрчилж чадахгүй ч дотоод ертөнцөө гарцаагүй өөрчилж чадна! Улсынхаа ерөнхийлөгч болж чадахгүй ч бид өөрсдийнхөө ерөнхийлөгч болж чадна! Өөрийгөө өөрчилж бусдад эерэг нөлөө үзүүлэхийн тулд бид алдарт Ганди, Мартин Лутэр Кинг, олны танил алдартай хэн нэгэн байх албагүй. Өөрийгөө өөрчлөхийн тулд өөрийгөө 100% үнэнчээр хүлээн зөвшөөрч, 100% өөрөөрөө байх нь бүхнээс чухал.
“ӨӨРЧЛӨЛТ!” гэж орилохоосоо өмнө эхлээд өөрийгөө өөрчил!
“ХУВЬСГАЛ!” гэж хашгирахаасаа өмнө эхлээд өөрөө өөртөө хувьсгал гарга!
Өөрийгөө өөрчлөхийн тулд:
1. Чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсэх
2. Хариуцлагыг 100% гартаа авах
3. Өөртөө үнэнч байх
4. Өөрчлөгдөх шийдвэрийг гаргах
5. Арга хэмжээ авч, үйлдэл хийж эхлэх
6. Тэвчээртэй, тууштай хандах
☝ Санаж яв!: Өөрийгөө өөрчилж чадснаар (бусдыг уучилж сурах, өөрийнхөө жинхэнэ “би”-г олох, хортой зуршлуудыг устгах, үнэнч байх г.м.) гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхөддөө, хүрээлэн буй орчиндоо, нийгэмдээ, дэлхий ертөнцөд өөрчлөгдөх эерэг нөлөөг үзүүлэхэд өөрийн хувь нэмрийг асар ихээр оруулж байгаа гэдгийг санаарай!
Бидний харж буй дэлхий ертөнц, хүрээлэн буй орчин, нийгэм бол бид бүгдийн нэгдэж хуримтлуулсан эрч хүч, энергийн тусгал, үр дүн мөн гэдгийг мартаж болохгүй.
Дэлхий ертөнц бол “ТА”,
“ТА” бол дэлхий ертөнц!
Амжилт хүсье!
© 2012 Ука Төмөр
Өөрийгөө өөрчлөх хүч ВЛОГ-ийг энд дарж үзнэ үү!
# # #
Өөрийгөө хэрхэн өөрчилж байгаа, бусдад ямар нөлөө үзүүлж байгаа мөн өөрчлөлт хийхэд тулгарсан асуудал, түүнийгээ хэрхэн даван туулсан тухайгаа ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигчидтай хуваалцахыг хүсвэл МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ булан MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй! Баярлалаа!
byrlalaa
сайхан эрх хүч өгдөг сайхан газар шүү
♥
bayrllaa Ta bol ertonts Bi bol gaihamshigt ertonts
Өрөөлийг ялан дийлэхээсээ өмнө өөрийгөө ялан дийлэх нь чухал гэдэг.Өөрийгөө ялна гэдэг бол жинхэнэ ялалт байдаг.Өөрийгөө ялсан хүн ялалтаа бусадтай харамгүй хуваалцдаг гэдэг үнэн юм байна.Та бол гайхамшигтай Монгол бүсгүй.Та бол агуу зүйл эгэл жирийн юмнаас эхэлдэг гэдгийг харуулж чадсан гайхалтай бүсгүй шүү.Хамгийн сайхан нь өөрийнхөө олж мэдсэн зүйлсээ бид бүгдтэй хуваалцаж байгаа чинь үнэхээр гайхалтай.Танд баярлалаа гэж хэлэх ч багадах юм шиг санагдаад байна.Тань шиг хүн Монгол улсад минь олон болох тусам улс эх орон минь үнэхээр сайхан болно доо.Чин сэтгэлийнхээ гүнээс таньд өндрөөс өндөр амжилт хүсье.
Thk u so much.♥♡
♥!
tand mash ih bayarlalaa. Tanii ene ih erch huch nadad uram ogch baina. daraa daraagiin garah bichleguudiig tesen yadan huleej baina6 tand amjilt husie