10 Comments

  1. Сугар says:

    Сайн байна уу. Эрч хүчтэй цоглог сайхан бүсгүй минь. Би Алдаа гаргахаас айгаад, хийх гэсэн юмаа хийхээ болих нь амьдралдаа гаргаж буй хамгийн том алдаа. гэдгийг ухаарж эхэлж байгаа шүү. Тийм ээ би бага байхын л алдаа гаргах нь нүгэл юм байна. Юу ч хийхгүй байсан нь дээр гэж боддог байлаа. Өдөр ирэх тусам энэ буруу ойлголт байжээ гэдгээ ухаарч юм хийхээр тэмүүлж байна. Би МҮОНРадиод ажилладаг. Алдаа гаргахаасаа айхаа болиод эфирт гарч байгаа. Тэгсэн яасан гээч Амжилттай байж Магтуулсан гээд бод доо. Таны гавъяа ч энд байгаа шүү Баярлалаа Баярлалаа, Баярлалаа.

    1. Яасан гоё мэдээ вэ! Хуваалцсанд маш их баярлалаа Сугар аа. Цаашдын ажил үйлсэд тэнь амжилт хүсье!

  2. Цолмонбаатар says:

    Сайн байна уу миний алдаагаа хүлээн зөвшөөрч бусадтай хуваалцах боломж олгосон танд баярллаа. Хүмүүс их алдаа гаргадаг зүгээр суух ярихдаа хүртэл бухимдахдаа огцом уурандаа бусдад насаар нь мартах аргагүй гомдох үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөх хэцүү санагддаг. Миний хувьд орох оронгүй архи ууж бусдаас царай алдаж явсан үе бий амьдралаа сайхан авч явахын тулд алдаа гаргасан энэ алдаагаа засах гэж дараагын алдааг гаргадаг. Алдаагаа илчлэхгүйн тулд бусадтай илэн далангүй байж чаддаггүй. Ийм учир миний алдааг хэн нэгэн ярьхад маш их эмзэглдэг. Хамгийн ойр байдаг хүмүүс аав ээж эхнэр гээд. Архинаас татгалзаад сүүлийн 4 жил огт амсаагүй гэсэн хэдий ч өнөөдөрийн хувьд гэр бүл салахад ойрхон бшлоод байгаа.

    1. Цолмонбаатар аа, өөрөө их зөв сонголт хийжээ. Юуны түрүүнд 4 жил тасралтгүй эрүүл амьдрах сонголтыг хийж байгаад баяр хүргэе! Мундаг байна. Би чамаар бахархаж байна.
      Хүн өөртөө тусалж чадахгүй байж бусдад тусалж чадахгүй. Тэр бүү хэл гэр бүлдээ ч тусалж чадахгүй. Үүнийг танай гэр бүл мэдэрсэн байх гэж бодож байна.
      Гэхдээ өмнөх амьдрал чинь өмнөх амьдралтайгаа аль хэдийн хоцорсон. Өнөөдөр бол цоо шинэ өдөр, цоо шинэ амьдрал. Өнөөдөр чи алдаанаасаа суралцсан. Тийм ч учрас эрүүл амьдрах сонголтыг хийсэн. Өнөөдрийн хийж буй сонголт ирээдүйг чинь бүтээнэ. Өөртөө анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө муу муухай зуршлаас татаж гаргаж чадаж байна гэдэг том алхам. Ингэж чадсан юм чинь бусад тулгарч байгаа бүх асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.

  3. mas ih taalagdlaa bayarlalaa chamd

  4. D.Sharaa. says:

    Сайн уу Ука
    Нэн түрүүнд баяр хүргэе.Энэ бол чиний хөдөлмөрийн үр шим “Амжилтын Тарни” номыг уншсан хүн бүрд нэг зүйлийг яах аргагүй бодогдуулж заримд нь сэтгэлийн их хүч хайрлаж тэр бүү хэл өдөр дутам сөхөж хардаг ширээний лавлах болсон юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.
    Алдаагаа дүгнэж чаддаг л бол түүнээс айх хэрэггүй гэж боддог Яагаад вэ? алдаж чаддаг хүн л их зүйлийг бүтээнэ гэдэгтээ Би санал нэг байдаг. Итгэл найдваар дүүрэн хүн л гайхамшигийг бүтээнэ.
    Би Дэлхийд алдраа мандуулсан RIO TINTO компанийн салбар ОЮУТОЛГОЙ компанид ажилладаг .Олон орны өндөр боловсролтой хүмүүстэй өдөр дутам харилцан ойлголцож ажлаа явуулдаг учир Англи хэлээр ойлголцох шаардлагатай байдаг. Миний мэддэг Англи хэл шаардлага хангахгүй учир Би буруу зөв хамаагүй мэддэг үгээ эвлүүлээд л үзнэ шүү дээ . Энэ л намайг эрчилж Би одоо анх орсоноо бодвол улам сайжирч байна гэж хамт ажилладаг хүмүүс дүгнэж байна.
    Хэрэв Би алдаа гаргахаас айсан бол ийм түвшинд хүрч чадахгүй байсан гэж бодож байна.
    Ойрд их завгүй байсан тул хариу бичиж чадахгүй байлаа уучлаарай
    Өнөөдрөөс эхлэн 14 хоног амрах тул зав гаргаж саналаа солилцох боломж нээгдэж байна.
    ХҮС ХИЙ ХҮР

  5. Otgoo Otgontuya says:

    Uneheer saihan zuil helj bdgt tani talarhdagshu! Bayarlaaa

  6. Сайнхишиг says:

    Сайн байна уу? Танд баярлалаа. Таны захидлуудийг өнөөдөр л уншлаа. Энд надтай харьцуулахад алдаа гаргахаас айх нь буруу гэдгийг ухаараад амрилтанд хүрсэн хүмүүс сэтгэгдэлээ бичсэн байна. Би багын л дэндүү ноомой хүүхэд байсан хичээл номондоо сайн ч ноомой байсан маань алдаа гаргахаас айдагтай холбоотой байсан байх одоо ч дээрдсэн юм байхгүй. Их сургуулиа төгссөнч ажиллгүй байгаа. Миний амьдрал нэгл хэвийн тодорхой заагаад хэлчихээр амжилт бараг гаргаагүй байх. Таны үгнээс их урам авч байгаа ч.өөрийгөө ялан дийлж амжилт гаргаж чадна гэдэгтэй итгэхгүй байна. Гэхдээ хичээнээ баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.