Өнгөрсөн явдалдаа харамсаж байгаа бол цааш нь уншина уу
Өнгөрсөн явдалдаа харамсаж байгаа бол цааш нь уншина уу.
Өнгөрсөн бол өнгөрсөн.
Өнгөрснийг бид засаж өөрчилж чадахгүй.
Гэхдээ өнгөрсөн байгаагүй бол өнөөдрийн энэ амьдрал байхгүй байх байсан.
Өнгөрсөний “би” байгаагүй байсан бол өнөөдрийн “би” байхгүй байх байсан.
Өнгөрсөн бол бидний сургамж.
Өнгөрсөн сөрөг явдлаа бодоод ичээд гутраад, харамсаад байх юм бол бид хэзээ ч
аз жаргалтай амжилттай байж чадахгүй.
Тиймээс энэ сөрөг мэдрэмжээ бид эерэгээр солих хэрэгтэй.
Хэрвээ танд энэ сөрөг мэдрэмж орж ирээд зовоогоод байвал энэ амжилтын тарнийг
уриарай.
“Өнгөрсөн явдал намайг улам ухаантай болгож, улам хүчтэй болгож,
хурцалж нүдийг минь нээж өгсөн. Өнгөрсөн “би” бол өнөөдрийн
“би” биш. Өнөөдрийн би бол өнгөрснөөсөө суралцсан цоо шинэ
би мөн. Би өнгөрсөндөө талархаж байна.”
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА. ТӨМӨР