Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж
Хэрвээ та өдөр тутмынхаа амьдралд дургүй бол
Хэрвээ та өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна.
Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж
1. Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, найз нөхөд болох.
Ингэж чадвал өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, өөрийгөө болон амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг.
Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө.
Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүсийг хаанаас олох вэ гэвэл амархан. Фэйсбүүк ухаж байхад янз бүрийн байгууллага, хамт олон, хуудас, группүүд байдаг. Жишээлбэл:
Төслийн Удирдах Хөгжлийн Хүрээлэн
Mongolian Women’s Development Foundation
Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо
TEDxUlaanbaatarWomen… гээд л эдгээр байгууллага хамт олны явуулж буй арга хэмжээнүүдэд оролцож сэтгэлэг нэг хүмүүстэй танилцаж, дотносож, нэгдэх боломжтой. Хэрвээ та эдээрээс гадна өөр байгууллага хамт олон мэддэг бол доор бичиж үлдээгээрэй.
2. Амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох
Бид ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургуй сэтгэл хангалуун байж чаддаггүй учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбож, “Яагаад одоо энэ хийж буй ажлаа хийж байна вэ?, Энэ нь зорилгодоо хүрэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?” гэдгийг өөрөөсөө асууж, мэдсэн үед бидний хандлага өөрчлөгдөж, ажилдаа амьдралдаа дуртай болж эхэлнэ.
3. Хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх.
Зарим тохиолдолд ямар нэгэн зүйл санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бишээс үүдээд амьдралдаа дургүй болдог. Харин хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр бүхнийг байгаагаар нь хүлээн авч чадах ба эерэг зүйлүүд дээр илүү ахаарлаа төвлөрүүлэх болно.
4. Сайн үйлс бүтээ
– Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл
– Хүмүүсийн сайн найз бай
– Сайн урам хайрлагч бай… Өөрийгөө дэргэд нь байгаад л баймаар тийм хүн болгож хөгжүүл
5. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц
Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц.
Таны тэр мэддэг чаддаг зүйлийг мэддэг чаддаг болох юмсан гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүмүүст зориулж мэддэг чаддаг зүйлээ өнөөдрөөс хуваалцаж эхэл.
Товчхон хэлэхэд бусдын амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруул.
Санаж яв: Таны хийсэн бүх сайн үйлс эргээд танд 2 дахин илүү сайн үйлсийг авчирна.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Тэгэхээр эдгээр 5 зөвлөмж өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тэнь тус нэмрээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ танд энэ сэдвийн дагуу нэмж хэлэх зүйл байгаа бол доор сэтгэгдлээ үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Эсвэл MiniiAmidral@ukatumur.com руу “Миний Буцалж Буй Амьдрал” буланд захидал илгээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: Энэхүү бичлэгийг цааш нь найз нөхөддөө дамжуулахаар бол доорх товчнууд дээр дарж шэйр хийнэ үү.
Сайн байнуу ука би гэдэг. Хvн юунаас аж. Ярих арга. Сайн олохгvйл байн му амьдрал их адрмаатай би дунд анги тегсеед коллежид орох болсон юм орох болсон шалтгаан маань одо бдохноо их еревделтей аав ээжээс хол vглэх хvнгvй, сарын45000 тэтгэлэгтэй гэж орж шал дэмий 3jiliig барсандаа , тэгээд тегсех хавраа эеш егеед. Хувийн сургуульд дизайны ангид орлоо анхандаа бас л сайхан юм. Бодоол Орсон юм гэхдээ бодсоноос шал еер тэгээд алдаг оног хичээлдээ Явж байтал манай нагац эгч хамаатны Сайн бее бий очоод ир гэсэн гэлээ тэгээл ойр зуурын юм аваал очло анх удаа очсон болохоор нэлээд айсан тэгээд намайг vзээд ее чи онгод тэнгэртэй юм. Байна гээд aвахгvй бол нэгчин тэнгэрийн оронлуу явна гэлээ тэгээд евел нь нагац ах Минь автын ослоор явсандаа тэгээл авгvй бол болохгvйн гээд хаа холоос эцэг эхээ авч ирvvlээд хамаг юма бэлдсэндээ. Аав маань vнэн дургvй би ч дургvй байсан………. тэгээд аваагvй юм ингээд би гэдэг хvн сургуулиаса. Гарч нутаг буцлаа тэгээд намар нь еер сургуульд орно гэсэн байсан тэгсэн манай нэг. Vеэл ирээд нэг Сайн айл байна жил ваby-гийн хараад огчих 4жилийн чинь телбер хийгээд хvccэн сургуульд чинь оруулан гэх Мэтт зендее сайхан юм ярилаа, итгэсэн ,ирсэн шал еер л байсан уйлж унжаал 2 жил болж байна одо. Би яах естой вэ дахин сургуульд, суръя гэсэн ч менге алга ажил хийсэн дээрvv ajil хийсэн ч олигтой ажил олдох бол уу гэж олон зvйл бодсоор галзуурах гээд байна туслаач одо22 настай
хүн ер нь хэзээ ч бууж өгч болохгүй. өөрөө өөртөө эзэн болж өөрийгөө таних нь хамгийн чухал би юу хүсээд байна би юунд сонирхолтой байна гэдгээ бодох хэрэгтэй. тэгээд дөнгөж 22настай байж сурах хэрэгтэй амьдрал тэгээд баян гэдэг шүү дээ сайн сайхан зүйл тохиолдоно гэж итгэх хэрэгтэй
Үнэн! Санал нэг байна!