Яаж өөрийгөө өдөөх вэ?
Яаж өөрийгөө өдөөх вэ?
Өөрийгөө өдөөнө гэдэг нь тухайн хүний сэтгэл санааны байдлаас шууд холбоотой байдаг.
Сэтгэл санаа өндөр эерэг байгаа тохиолдолд тухайн хүн баяртай, сэтгэл хөдөлсөн, бусдыг хайрлах хүсэлтэй, тэвчээртэй, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэр ч утгаараа өөртэйгээ адилхан эрч хүчтэй, бүтээлч хүмүүсийг өөртөө татаж чаддаг.
Сэтгэл санаа доогуур байх үед жишээлбэл ууртай уцаартай, үзэн ядсан, айдастай, санаа зовсон г.м. үед хүн дургүй бүхэн дээрээ анхаарлаа хандуулж, эрч хүчээ алдаж, урагшаа хөдлөх хүсэлгүй болж, бусдыг буруутгаж, гутранги байдалтай болдог. Өөрийгөө өдөөж чадахгүй байгаа гол шалтгаан бол сэтгэл санаа доогуур байгаатай шууд холбоотой.
Яаж өөрийгөө өдөөх вэ?
Хэрвээ үнэхээр өөрийгөө хөгжүүлж амьдралаа сайжруулахыг хүсвэл сэтгэл санаагаа чадах чинээгээрээ өндөр байлгах хэрэгтэй.
“Өөрийгөө өдөөж чаддаггүй хүмүүс өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй хүмүүс гэж ойлгож болно.”
Өөрийгөө өдөөхийн тулд 2 зүйлийг мэдэх шардлагатай.
1. Яагаад сэтгэл санаагаар унаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Яг юу юу сэтгэл санааг доогуур байлгаад байна вэ гэдгээ таньж мэдэх. Сэтгэл санаа яагаад доогуур байгааг мэдээгүйгээр сэтгэл санаагаа засах боломжгүй.
- Амьдралын нөхцөл байдлууд
- Эргэн тойрны хүмүүс
- Муу зуршлууд
- Айдас, гэмшил, эргэлзээ, атаархал, санаа зоволт гэх мэт
- Дуусгаагүй ажил
2. Яахаар сэтгэл санаа сэргэж байна вэ гэдгээ мэдэх. Сэтгэл санааг өндөр болгодог үйлдлүүдийг таньж мэдсэнээр түүнийгээ аль болох их хийх боломжтой.
- Хобби сонирхсон зүйлээ хийхэд
- Ном уншихад
- Дасгал хийхэд
- Бясалгал хийхэд
- Бурхандаа мөргөхөд
- Мөрөөдөхөд
- Зорилго
Сэтгэл санааг өндөр байлгах үйлдлүүдийг тогтмол хийвэл хүн эрч хүчтэй байж чадна. Эрч хүчтэй бол амьдралаа сайжруулах, өөрийгөө сайжруулах, бусдын үнэ цэнийг өсгөх зэрэг эерэг үйлдлүүд хийнэ. Эерэг үйлдлийг ар араас нь хийснээр боломж гарч ирж, амьдралд нь сайн сайхан зүйл тохиолдоно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Миний сэтгэл санаа өндөр байна.
Сэтгэл санаагаа өндар байлгах үйлдлийг би өдөр болгон хийж чаддаг.
Тиймээс өнөөдөр өөрөөсөө асуугаарай.
- Миний сэтгэл санаа ямар байна вэ?
- Энэ нь миний өнөөдрийн амьдралд яаж нөлөөлж байна вэ, миний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлөж байна вэ?
- Яахаар сэтгэл санаа өндөр байна вэ?
- Яахаар сэтгэл санаагаар унаж байна вэ?
- Сэтгэл санаагаа өндөр байлгахын тулд юу юунаас зайлсхийж, юуг их хийх вэ?
Хэрвээ танд “Яаж өөрийгөө өдөөх вэ?” өөрийн арга байгаа бол доор бичиж үлдээгээрэй. Энэ тухай бодлоо доор хуваалцаж, сэтгэгдлээ үлдээвэл би их баярлах байна.
Сэтгэл санаагаа өндөр байлгаж, өдрөө сайхан өнгөрөөгөөрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР