Яаж өөрийгөө сонсож сурах вэ?
АМЖИЛТЫН ТАРНИ: Би өөрийнхөө дуу хоолойг сонсож байна!
Орчин үед бид их завгүй болсон учраас бидэнд юу хэрэгтэй, бид юу хүсч байна гэдгийг мэдэхэд хэцүү болсон. Яагаад гэвэл facebook, twitter, youtube гээд л… бусад юу хийж байна, яаж байна, ямар зураг тавьж гээд бусад руу анхаарлаа төвлөрүүлээд өөрөө яг юу хүсч байгааг тоохгүй орхидог тохиолдол их бий. Тиймээс би энд өөрийгөө сонсож сурах маш энгийн зөвлөмжийг оруулж байна.
Өөрийгөө яаж сонсож сурах вэ? Өөрт юу хэрэгтэй байгаагаа, юу хүсч байгаагаа яаж мэдэх вэ?
Эдгээр асуултуудад хариулах хамгийн энгийн зөвлөмжийг доор орууллаа. Энэхүү энгийн гэх зөвлөмжийг өөр дээрээ хэрэглэж, дасгал сургууль хийж чадснаар хүн өөрийн зөн совин, зүрх сэтгэлийг сонсож сурна.
Өөрөөсөө асуух 3 асуулт. Доорх 3 асуултыг өдөрт аль болох олон удаа өөртөө сануулж байх, сануулах нь хэцүү санагдвал утас болон цаган дээрээ гуч гучин минутаар сэрүүлэг тавьж болно.
Хийж байгаа ажлаа түр орхин нүдээ аниад, гүн амьсгаа аваад…
1. Надад ямар мэдрэмж төрж байна вэ?- гэдгийг өөрөөсөө асуу. Өөрийн биеийг чагна. Танд яг ямар мэдрэмж төрж байна вэ? Бухимдаж байна уу? Сэтгэл хөдөлж байна уу? Ядарч байна уу? Бие тань чилж байна уу? Тийм бол яг хаана чилж байна вэ? Яг одоо надад ямар мэдрэмж төрж байна вэ? гэж асууж түүнийгээ мэдэр.
2. Надад юу хэрэгтэй байна вэ?-гэдгийг өөрөөсөө асуу. Хэрвээ бие тань чилж байвал суниах хэрэгтэй байна уу? Цэвэр агаар амьсгалах хэрэгтэй байна уу? Ус уух хэрэгтэй байна уу? Юм идэх хэрэгтэй байна уу? Яг одоо биеийн тамирын дасгал хиймээр байна уу? Хэн нэгэн рүү ярьж дотроо онгойлгомоор байна уу? Хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй байна уу? Яг яамаар байна вэ? Таны бие махбодь, сэтгэл санаанд яг одоо юу хэрэгтэй байна вэ? Түүнийгээ хийх.
3.Би юу хүсч байна вэ?-гэдгийг өөрөсөө асуу. Миний дотор хүн яг одоо юу хүсч байна вэ? Магадгүй таны айдас эсвэл таны шургуу зан юу хийх хүсэлтэйг уяж байгаа ч гэсэн таны зүрх сэтгэл үнэхээр түүнийг хүсч байгаа бол түүнийг өөрт өгөх хэрэгтэй. Учир нь хүний бие махбодь, зүрх сэтгэл худлаа ярьдаггүй. Таны бие махбодь, зүрх сэтгэл таны хэрэгтэй гэх бүх зүйлийг шаарддаг. Тэр болгоныг өгч, гүйцэлдүүлэхэд хэцүү ч гэсэн тэр бүгдийг хүртэх ёстой хүн бол зөвхөн ТА.
Тиймээс
– Биеэ сул тавиад
-Гүн амьсгаа аваад
-Бүхнийг мэдэр
Таны зүрх сэтгэл таныг сонсоосой гэж үргэлж хүсч байгаа. Эхлээд маш энгийн зүйлүүдийг мэдэрч, сонсож сурч чадвал цаашид тэр маань хөгжиж өөрийн зөн совинг сонсож сурдаг. Тиймээс өдрийн турш аль болох олон удаа дээрх 3 асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй. Энэ нь өөрийнхөө ЗӨН СОВИН-г сонсож сурах хамгийн энгийн арга байгаа юм.
Амжилт хүсье!
© 2012 Ука Төмөр
biy mah bodio sonsoh uu esvel setgelee sonsohuuu ??
@nora аль альныг нь сонсох хэрэгтэй.
zun sowin giin talaar chi yu gej boddog we? zun sowin unen bh magadlaltai yu ooroor helbel 100% itgej bolhuu?
@Mir асуултын хариуг энд хэлсэн байгаа http://youtu.be/PmXOiOYzzyY баярлалаа!
uneheeriin zuv zuitei heljee
@Agai Баярлалаа, амжилт хүсье Agai!
Bayrlalaa urgelj iim saihan zuilsiig olond tugeej bdagt. Amjilt husie
@Cindy Цаг гаргаж сайхан үгээ үлдээсэнд баярлалаа! Үнэхээр их урам авдаг шүү
Баярлалаа, өөрийгөө сонсож сурахад суралцанаа. Ука эгчээ та их мундаг шүү