Яаж Өдрийн Турш Эерэг Байх Вэ?
Яаж Өдрийн Турш Эерэг Байх Вэ?
Бид бүгд эерэг зүйлд дуртай. Тийм ч учраас бид бүгд эерэг байхыг хүсдэг. Яагаад гэвэл эерэг байснаар бид өөдрөг, эрч хүчтэй байдаг, баяр баясгалантай, аз жаргалтай байдаг. Эерэг байснаар бидний бусадтай харьцах харьцаа сайн байдаг, бусдад сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг, бусдыг эерэг байхад тусалдаг, бидний эрүүл мэндэд ач тустай байдаг, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл дээгүүр байдаг, эерэг байснаар бүхнийг хийхгүй ч, бүхнийг хийх боломжийг нээж өгөхөөс гадна амьдарч байгаа амьдралаараа сэтгэл хангалуун амьдарч чаддаг болохоор эерэг байх нь маш чухал байдаг.
Хэрвээ бид сөрөг байх юм бол энэ бүгдийн эсрэг байж, амьдрал утгагүй санагдана.
Тиймээс энэ бичлэгтээ өөрийгөө эерэг байлгах 7 аргыг орууллаа.
Яаж Өдрийн Турш Эерэг Байх Вэ?
1. Өдөр болгон, өглөө сэрэнгүүтээ өөртөө хэдхэн секунд гаргаж, эерэг байх тухай бодно. Ингэж бодсоноор та эерэг байхаа өөртөө сануулна.
2. Эерэг байх тухай яаж бодох вэ? Өөрийгөө эерэг байгаагаар төсөөлнө. Жишээлбэл: өөрийгөө сайхан инээмсэглэж байгаагаар, тайван сайхан байгаагаар, эрч хүчтэй, өөдрөг байгаагаар, бусадтай сайхан харьцаатай байгаагаар гэх мэт төсөөлөх. , би эерэг байхаа өөртөө сануулж байна гэдэг ч юмуу, эсвэл өнөөдөр болсон эерэг үйл явдлуудаасаа бодох ч юмуу эсвэл өнөөдөр сайхан өдөр байна гэх жишээтэй.
3. Төсөөлснийхөө дараа Амжилтын Тарни уриарай. Маш энгийн өөрийнхөөрөө л урихад хангалттай. Жишээлбэл: Би эерэг байна! Би өөдрөг хүн! Өнөөдөр маш сайхан өдөр байна! гэх мэт
4. Та юунд баярлаж, талархаж байна вэ гэдгийг нэг өгүүлбэрт оруулж хэлэх.
5. Өдөр болгон өөртөө гаргах хэдхэн минутаа өдөрт хэдэн ч удаа гаргаж болно. Гэрээсээ гараад ажил руугаа явах замдаа, автобусанд, нолийн өрөөнд, контортоо, унтахаасаа өмнө гэх мэт. Хэр их олон удаа энэ цагийг гаргана тэр хэмжээгээрээ та эерэг байх болно.
6. Уур хүргээд байгаа, сөрөг энерги өгөөд байгаа хүмүүсийг бодож, авууштай ганц сайн талыг нь шударгаар олоод өөртөө сануулах. Жишээлбэл: Гэрэлмаагийн хурдан шуурхай байдал нь надад таалагддаг. Би Гэрэлмааруу зөвхөн сайхан энергиээ өгч байна. Ингэснээр таны өгсөн сайхан энерги танд эргээд хэд нугарч ирэх болно. (бичлэг дээр дэлгэрэнгүй тайлбарсан болохоор бичлэг үзээрэй).
7. Дээрх аргуудыг өдөр болгон аль болох их хэрэглэснээр та эерэг байж өөртөө эерэг зүйлүүдийг татах болно.
Та энэ аргуудыг өөрөө хэрэглэж үзээрэй. Хэрэг болох хүнд энэ бичлэгийг цааш нь дамжуулаарай. Та эерэг байхын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Энэ бичлэгээс ямар арга нь илүү таалагдсан бэ гэдгийг доор бичиж үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР