Яаж үзэн яддаг ажилдаа дуртай болох вэ?
Яаж үзэн яддаг ажилдаа дуртай болох вэ?
Хэрвээ та ажилдаа дургүй, ажлаа үзэн яддаг бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна.
Юуны түрүүнд энэ 2 зүйлийг санах хэрэгтэй.
- Таны энэ үзэн яддаг ажилд хүсээд хүсээд орж чадахгүй байгаа хүмүүс зөндөө байгаа гэдгийг сана. Тэр хүмүүсийн орж чадахгүй байгаа ажилд та аль хэдийн орчихсон байна. Тиймээс ажилтай байгаадаа талархах нь зүйтэй.
-
Та анх ажилгүй байхдаа одоогийн энэ ажилдаа орох гээд яаж зүтгэж байснаа нэг сана. Мэдээж шинэ ажилд орохдоо та их зүтгэлтэй, хичээнгүй, мөн чадах бүхнээ зориулна гэсэн бодолтой байсан байж таараа.
Танд ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарсан үед та өөрөө л асуудал бэрхшээлээ шийдвэрлэнэ. Таны өмнөөс хэн ч асуудал бэрхшээлийг тэнь шийдвэрлэж өгөхгүй. Харин хэрхэн шийдвэрлэх тухай арга замыг та ном, интэрнэт эсвэл бусдаас олж мэдэх боломжтой. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрт тулгарсан асуудал бэрхшээлийг шийдвэрлэх дургуй байдаг. Өөрөөр хэлбэл хэдхэн минут гаргаж байгаад “яах вэ? юу хийх вэ?” гэж тунгаан бодохын оронд аль нэг юманд эсвэл аль нэг хүнд буруугаа тохож өөрөөсөө бушуухан холдуулахыг хичээдэг. Товчхон хэлбэл асуудлынхаа тухай ярих ч дургүй, шийдвэрлэх ч дургуй байдаг гэж болно.
Гэхдээ та энэ хүмүүсийн нэг биш гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс өнөөдөр өөртөө хэдхэн хувь минут гаргаж багйаад, үзэн яддаг ажлынхаа юу юунд нь дуртай вэ гэдгийг жагсааж бич.
Магадгүй та юунд нь ч дургүй болохоор ажлаа үзэн яддаг байж болох юм.
Тэгвэл байж байгаарай. Би танаас нэг зүйлийг асуумаар байна. Та ажилласныхаа хөлсөнд цалин авдаг уу? Цалин авах дуртай юу?
Мэдээж хүн бүр мөнгөнд дуртай. Мөнгө бидний амьдралд их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс “цалин авдаг учраас би ажилдаа дуртай” гэж бичээрэй. Авсан цалин тань таны амьдралыг залгуулдаг уу? Тэгвэл “авсан цалин амьдралыг маань залгуулдаг учраас би ажилдаа дуртай гэж бичээрэй.
Танай албан газар танд эрүүл мэндийн даатгал өгдөг үү, цалинтай амралт, актны мөнгө, жилийн урамшуулал гэж өгдөг үү, үнэгүй сургалтанд хамруулдаг уу, ямар нэгэн юманд тодруулбал өдрийн хоолонд, олон нийтийн тээвэр үйлчилгээнд, бараа бүтээгдэхүүнд… тодорхой хямдрал үзүүлдэг үү, ажлын шугамаар шинэ шинэ хүмүүстэй танилцах боломж гардаг уу, та ажилтайгаа ойрхон амьдардаг уу? … гээд л бүгдийг жагсааж бич.
Тэгээд бичсэн зүйлээ толинд харж байгаад “би ажилдаа дуртай яагаад гэвэл эрүүл мэндийн даатгал өгдөг, би ажилдаа дуртай яагаад гэвэл өдрийн хоолонд хямдрал үзүүлдэг, би ажилдаа дуртай яагаад гэвэл миний ажил манай гэрээс ойрхон байдаг гэх мэтчилэн өөртөө өдөр болгон өглөө, орой давтан хэл. Түүнийгээ 21-30 хоног тасрлтгүй давтан хэл. Тэгээд таны хандлага хэр их өөрчлөгдөхийг хараарай.
Санаж яв: Ямар асуудал #бэрхшээл учраад байгаагаас биш асуудал бэрхшээлдээ хэрхэн хандаж байгаагаас бүх зүйл хамаардаг. #ХүсХийХүр
Магадгүй танд энэ бүгдийг хэлээд зогсож байдаг цаг зав байхгүй байж болно. Тэгвэл үүнийг сана:
“Эхний алхмаа хийж чадаагүй хүн дараагийнхаа алхмыг хийж чаддаггүй.”
Хэрвээ та асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийж чадахгүй бол асуудал бэрхшээлээ хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийх хүсэлгүй байна гэдэг нь асуудал бэрхшээлээ шийдвэрлэх хүсэлгүй байна гэсэн үг.
Тиймээс асуудлаа шийдвэрлэж, ажилдаа дуртай болохын тулд хичнээн дургуй байсан ч гэсэн эхний алхмыг заавал хийгээрэй.
Тэгээд ажлаа сайн хийж, чадах бүхнээ зориул. Хариуцлагатай бай. Түүнээсээ суралцаж шинэ шинэ чадваруудыг эзэмшихийг хичээ. Учир нь ингэж байж л илүү сайн ажлын хаалга нээгдэж, дуртай ажлаа хийх болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би ажилдаа дуртай! Би ажлаасаа таашаал авч чаддаг!
Хэрвээ та дуртай ажлаа хийж байгаа бол яаж дуртай ажилдаа орсон тухай, эсвэл яаж ажилдаа дуртай болсон тухай өөрийн туршлагаасаа бидэнтэй доор хуваалцаарай.
Танд энэ бичлэг таалагдсан уу? Тийм бол лайк дараад цааш нь найз нөхөддөө тэр дундаа ажилдаа дургүй байгаа хүмүүст түгээж туслаарай. Мөн миний долоо хоног бүрийн мэдээллийг цаг тухайн үед нь хүлээн авах хүсэлтэй бас миний зөвхөн цахим мэдээлэлд бүртгүүлсэн хүмүүстэйгээ хуваалцдаг мэдээллийг и-мэйл хаягаараа хүлээн авах хүсэлтэй бол доор бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй, хэрэгжүүлдэггүй зүйлийн нь тухай хэлж, бусдад үргэлж урам зориг эрч хүч, ухаарал бэлэглэж байгаа буянтай үйлстэй бүсгүй шүү.Маш их талархаж байна.Үйлс нь үргэлж дэлгэрч байгээ.
Ариунтуяа баярлалаа! Сайхан үгийг чинь хүлээж аваад баяртай байна! Сэтгэлд минь их хүрлээ! Дахин баярлалаа!
hi bayarlalaa neeree ajil maani nadad ikh hereg boldog yum bn shuu. Ajilgui bhdaa yaaj ajild orokh ve yu hiikh ve geed ikh l zovj baisnaa haya sanj baimaar yum bn . Hun yamar baisnaa martdag yum bn shuu sanuulsand bayarlalaa. Bayarlaj talarkhakh ni nadad sain zuiliig avch irne gomdlokh tusam nadad yamar ch heregtei zuil avch irekhgui yum bn shuu dee.
Jich: nadad mail yavuuldagd chin bi mash ikh bayarlaj baidag shuu Bayarlalaa Uka
Оюунаа, коммент үлдээсэнд баярлалаа!
Маш их баярлалаа. Би одоо дуртай ажлаа хийж байгаа. Энэ ажилдаа орохын тулд маш их хичээсэн. Хичээсний үр дүнд орсон. Гэхдээ бас хүмүүсийн туслалцааг дурьдахгүй байж болохгүй. Энэ ажилд орохын тулд ямар байх ёстой, юу сурч мэдэх ёстой, хэнтэй харилцах ёстой гээд бүх зүйлийг л хийсэн. Найдлага тасраад за даа худлаа юм байна даа гэж бодоод байж байтал нэг өдөр дуудсан тгээд дуудсан тэгээд л орсон доо. Хүн хичээх л юм бол юунд хүрдэг бас тууштай шантрахгүй байх нь зөв гэдгийг ойлгосон. Мэдээж өөрийн хүссэн зүйлээ авахын тулд бусдад буруу зүйл хийхгүйгээр шүү дээ.
Чимгээ, хүч өгсөн туршлагаасаа хуваалцсанд баярлалаа! “Хүн хичээх л юм бол юунд ч хүрдэг.” Баярлалаа!
Баярлалаа
Sain bn uu.bi ajildaa durtai baisan.gevch gemtliin ulmaas ajilgui bgaa.odoo bol yaval hurdan edgej ajiltai boloh tuhaigaa bodoj bn.edgehiin tuld buten jil emnelegeer yvlaad 3 udaa hagalgaand orood,odoo her ni hol deeree guitsed bosoogui l bn.uaval hurdan edgeh talaar zovolgoo ogooch.hunii nutagt iim bgaa ni minii l buruu ym bolov uu?
Санаа зоволтгүй ээ! Бидэнд тохиолдож байгаа бүх зүйл бидэнд сургамж болдог. Тиймээс одоогоосоо илүү хүчтэй болж чадах эх үндэс бүрэлдүүлэх зорилготой байж болох юм. Тиймээс сэтгэлээрээ хүчтэй бай! Өдөр бүр оюун ухаан, бие махбодио хүчтэй болгох дасгал хийх нь зүйтэй болов уу!
Sainu? Suulin ued nadad email irhee bolichihson. Gehdee bi bainga shineer tawisn videog tani uzej bga. Nomoo heregjuled ehnii alhmudaa udaanch gsn hij chadsandaa bayartai bga. Uneheer neg tiim gehiin argagui amt medegdsen! Tanid urgelj talarhaj yawna.
Яагаад болохгүй байгааг сайн мэдэхгүй байна. Би уг нь долоо хоног болгон и-мэйл явуудгаараа явуулж байгаа! Энэ долоо хоногийн мэйл очихгүй байвал хуучин явуулсан мэйлрүү ороод unsubscribe хийгээд дахин бүртгүүлээрэй.