Яаж Юу ч Үгүйгээс Онлайн Бизнес Эхлүүлэх Вэ
Яаж Юу Ч Үгүйгээс Онлайн Бизнестэй Болох Вэ
Өнөөдөр би онлайн бизнес хэрхэн эхлүүлэх тухай ярих хүсэлтэй байна. Онлайн бизнесээ эхлүүлэх нь амархан. Танд зөвхөн компьютер, ухаалаг утас, мөн төлбөр хүлээж авах хэрэгсэл байхад л хангалттай. Үүнд төлбөр хүлээж авах банкны данс орно, хэрвээ та гадаадад байгаа бол PayPal, Stripe, Venmo гэх мэт платформууд дээр акаунттай болно гэсэн үг.
Мөн дээр нь сошиал медиа аккаунт, имэйл хаяг бас нээх хэрэгтэй болно. Энэ бол асуудал биш одоо үед хүн бүхэн имэйл хаяг сошиал аккаунттай байгаа гэж бодож байна.
Онлайнаар бизнес эхлүүлэхэд оффлайныг бодвол хамаагүй бага ажиллагаатай. Яагаад гэвэл танд бараа бүтээгдэхүүн хэрэггүй, хөлслөх байр, оффис, контор хэрэггүй, ажиллах ажилчин хэрэггүй, даатгал хэрэггүй, соло эхлүүлэх боломжтой. Танд зөвхөн компьютер, утас, төлбөр хүлээн авах хэрэгсэл байхад л эхлүүлэхэд бэлэн гэсэн үг. Та эхний ээлжинд бодит бараа бүтээгдэхүүнтэй байх шаардлагагүй.
ОНЛАЙН БИЗНЕСЭЭ ЮУНААС ЭХЛҮҮЛЭХ ВЭ
1. Мэддэг чаддагаасаа эхлүүлэх. Таны хобби байж болно. Та юу бусдаас илүү мэдэх вэ? Бусад танаас юу мэдэхийг хүсдэг вэ? Танай гэрийхэн, найз, ажлынхан чинь танаас юу мэдэхийг хүсдэг вэ? Эсвэл таны хамгийн сайн эзэмшсэн чадвар, таны хамгийн сайн сурсан зүйл, бусдаас илүү хийж чаддаг тэр зүйл чинь юу вэ? Та тэр чадвар, мэдлэг, хийж чаддаг зүйлээсээ эхлүүлэх боломжтой.
Жишээлбэл: Та торт нарийн боов сайн хийдэг байлаа гэж бодоход, хүмүүс танаас “чиний хийдэг торт амттай шүү. Яаж хийдгээ зааж өгөөрэй” гэж байнга асуудаг бол та хэрхэн яаж гэрийн нөхцөлд амттай торт хийж сурах вэ? гэдэг цуврал хичээлүүд гаргаж болно.
Хэрвээ та бүхнийг амжуулж чаддаг маш сайн ээж бол хэрхэн яаж гэдэг тэр нууцаасаа эхлүүлэх боломжтой. Хэрвээ та ямар нэгэн юмыг хэрхэн яаж хийх вэ гэдэг арга тактикийг нэгд нэгэнгүй мэддэг бол түүнийгээ зааж болно. Юу ч байж болно үүнд: хэрхэн яаж сав суулганы түлэнхийг арилгах вэ, хэрхэн яаж хүүхэд унтуулах арга байж болно,та гэртээ дасгал хийгээд турсан бол хэрхэн яаж гэртээ дасгал хийж турах вэ гэдгийг зааж болно, хэрвээ та хүссэн ажилдаа ороод түүндээ амжилттай байгаа бол хэрхэн яаж хүссэн ажилдаа орж түүндээ амжилт гаргах вэ гэдэг өөрийн туршлагаа хуваалцах, эсвэл хүмүүс танаас “чи дандаа гоё загвартай хувцас олоод авчих юмаа, хаанаас олоод байна вэ гэж асуудаг бол Та түүнтэйгээ холбоотой юм хийж болно гэх мэт маш энгийн зүйлээс эхлүүлэх.
Хүмүүсийн гаргадаг алдаа юу вэ гэвэл онлайн бизнес гэхээр, ер нь бизнес гэхээр нэг л томоор эхлүүлэх гээд чадахгүй хугацаа алддаг. Томоор эхлүүлэх гэхээр мөнгөгүй, туслах хүнгүй, хаанаас яаж гэдгээ мэдэхгүй, цаг завгүй гээд хойшлуулдаг. Та ингэх шаардлагагүй. Мэддэг чаддагаасаа эхлүүлэх боломжтой. Хэрвээ мэддэг чаддаг зүйл байхгүй бол сонирхдог зүйлээ сонгоод түүндээ expert (мэргэжилтэн) болж болно. За тэгэхээр мэддэг чаддаг юмнаасаа яаж эхлүүлэх вэ гэвэл:
ОНЛАЙН БИЗНЕСЭЭ МЭДДЭГ ЧАДДАГААСААИ ЭХЛҮҮЛЭХ 3 АЛХАМ
1. Эхлээд юу мэддэг, юу чаддагаа тодорхойлох. Хэрвээ та хоббигоо бизнес болгож байгаа бол өөрөөсөө асуугаарай. Та энэ хоббигоороо бизнес хийх үнэхээр хүсэлтэй байна уу гэдгийг асуугаарай. Яагаад гэвэл хобби гэдэг маань дуртай юмаа хийж түүнээсээ таашаал авдаг зүйл. Түүнийгээ бизнес болгоход хобби бизнесийн олон юмтай холилддог учраас хобби хобби биш болдог тал бас бий. Нөгөө хоббиноосоо таашаал авч чадахаа болих жишээтэй. Тиймээс өөрөөсөө сайн асуугаарай. Би энэ хоббигоо үнэхээр бизнес болгох хүсэлтэй байна уу?
2. Дараагийн алхам бол бизнес моделоо сонгох. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдад хэрхэн яаж хүргэж, мөнгөө яаж хийх вэ? гэдгээ тодорхойлно. Үүнийг би 3 категорид хувааж байна.
– Хүмүүст холоос заах – Яаж гэвэл цахимаар сургалт явуулах хэрхэн яаж хийх вэ гэдгийг заах, цахимаар дасгалжуулалт хийх, цахимаар зөвлөгөө өгөх, цахим ном гаргах гэх мэт. Үүнд: Хуульч, эмч, гоо сайханч, багш, санхүү бизнес, гар урлал, оёдол нэхмэл, бүжигчин, дуучин, нохой сургагч гээд л юу л бол юу л байж болно.
– Хүмүүстэй хамт биечлэн ажиллах – фитнес дасгалжуулагч, бүжгийн багш, гоо сайхан үс хумс, нүүрний будалт гэх мэт үйлчлүүлэгчтэйгээ хамтран ажиллах
– Хүмүүст бараа бүтээгдэхүүн онлайнаар зарах – Бүтээгдэхүүн үүсгээд бусдад зарах эсвэл зах зээл дээр аль хэдийн байгаа бараа бүтээгдэхүүнийг бөөндөж аваад жижиглэнгээр зарж болно эсвэл бусдад санал болгож хувь авах.
Хүмүүсийн гаргадаг
Эхний том алдаа бол томоор эхлүүлэх гээд байдаг. Тиймээс та томоор эхлүүлэх шаарллагагүй.
Хоёр дахь том алдаа бол онлайн бизнестэй болох шийдвэрээ гаргангуут шууд дижитал бүтээгдэхүүн үүсгээд борлуулах эсвэл шууд бараа бүтээгдэхүүнтэй болоод түүнийгээ борлуулах гэдэг. Үүнд буруу байхгүй ч гэсэн хэнд зарж борлуулахаа мэддэггүй. Зарах юмтай болчихвол бушуухан зараад мөнгөө хийнэ гэж боддог. Өөрөөр хэлбэл худалдан авагчдыг онлайнаар яаж олохоо тооцоолоогүй байдаг. Зарах юмтай болчихвол хаанаас ч хамаагүй хүмүүс гарч ирээд зарж байгаа юмыг авчихна гэж боддог. Энэ бол том алдаа.
3. Хэнд зарах вэ, ямар хүмүүст зориулах вэ, ямар хүмүүстэй ажиллах хүсэлтэй байна вэ гэдгээ тодорхойлох. Хэрвээ та онлайн бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа бол ихэвчлэн нолиос эхлэнэ. Нолиос эхэлнэ гэдэг нь танд ямар ч худалдан авагч байхгүй, сошиал медиа дээр дагалдагч байхгүй, имэйл лист байхгүй байна гэсэн үг. Хэрвээ та аль хэдийн сошиал медиан дээр юмаа хийгээд эхэлчихсэн олон follower -тэй болчихсон бол өөр хэрэг. Шууд юмаа зараад эхлэх боломжтой гэсэн үг. Гэхдээ ихэнх хүмүүс нолиос эхлүүлдэг. Компьютер, сошиал медианы хоосон аккаунтнаас. эхлүүлнэ гэсэн үг. Би ч гэсэн анх нолиос эхлүүлж байсан. Бүтээгдэхүүнээ гаргачихаад за ингээд будаа болгоод баяжчихлаа л гэж бодож байсан. Гэвч бүтээгдэхүүнийг минь худалдан авах хүн байхгүй бүтэн нэг жил болсон. Яагаад гэвэл би хэнд зарахаа мэдэхгүй байсан. Яаж зарахаа мэдэхгүй байсан. Юунаас эхлүүлэхээ ч мэдэхгүй байсан.
Тиймээс 3 -рт та хэнд зарах вэ, ямар хүмүүст зориулах вэ, ямар хүмүүстэй ажиллах хүсэлтэй байна вэ гэдгээ тодорхойлох нь зүйтэй.
Жишээлбэл та ямар нэгэн юмыг хэрхэн яаж хийх вэ гэдгийг заах хүсэлтэй байгаа бол таны тэрийг сурах хүсэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодох. Хамгийн түрүүнд таны эргэн тойронд байгаа хүмүүсээс хэн сурахыг хүсэх вэ гэдгийг бодоорой. Таны хамаатан садангаас, хамт ажилладаг хүн, найз нөхөд, байнгын үйлчлүүлдэг газрын хүмүүс байж болно. Эхлээд таны бүтээгдэхүүнийг авах магадлалтай ганцхан хүнийг олоорой. Олон байвал мэдээж сайн гэхдээ бидний зорилго бол эхний худалдан авагчийг хайж олох юм.
Өөрөөр хэлбэл эхний ээлжинд юу мэддэгээ таньдаг хүндээ зарна гэсэн үг.
Хэрвээ олсон бол бүтээгдэхүүнээ санал болгож зарах байгаа. Бүтээгдэхүүнээ зарахад эхлээд хямдхан, хямдралтай үнээр зарж болно. Хүмүүс үнэн дээр толгойгоо их гашилгадаг. Үнэтэй зарах уу, хямдхан зарах уу гээд л. Толгой гашилгах хэрэггүй. Та бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа, таны бизнесийг мэдэх хүн одоохондоо байхгүй, таны бараа бүтээгдэхүүний тухай ярих хангалттай худалдан авагч байхгүй байгаа энэ тохиолдолд бизнесээ бусдад хурдан мэдүүлэхийн тулд эхлээд хямдралтай хямдхан үнээр зарж болно. Дараа нь яваандаа үнээ нэмэх боломжтой.
Хэрвээ таны бүтээгдэхүүн үйлчилгээ үнэхээр сайн бол хүмүүс цааш нь ярина, хэнээс яаж худалдан авснаа, хэнээс яаж сурснаа цааш нь өөр хүнд ярьж, санал болгоно. Хамгийн гол нь таны амласан үр дүнг хүмүүс өөр дээрээ гаргаж чадах нь чухал юм.
Өөрөөр хэлбэл эхлээд мөнгө хийх дээр биш хэн нэгний амьдралыг өөрчлөх, амьдралд нь туслах гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Та үнэхээр хүний амьдралыг өөрчлөхөд нь, сайжруулахад нь тусалж чадах юм бол таны бизнес амжилттай байх болно. Нэг удаагийн гүйлгээн дээр биш, нэг удаагийн борлуулалт дээр биш ирээдүйн удаан хугацааны бизнес дээрээ анхаарлаа төвлөрүүлэх.
За тэгэхээр Яаж Юу Ч Үгүйгээс Онлайн Бизнестэй Болох Вэ:
1. Эхлээд юу мэддэг юу чаддагаа тодорхойлно,
2. Дараа нь бизнес моделоо сонгоно. Холоос заах уу, биечлэн заах уу, бүтээгдэхүүн гаргах уу?
3. Хэнд зарах вэ ямар хүмүүст зориулах вэ гэдгээ тодорхойлно.
БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ЯАЖ БУСДАД МЭДҮҮЛЭХ ВЭ
1. Зар сурталчилгаа хийх – Радио телевизийн зар сурталчилгаа, гүүгл сурталчилгаа, сошиал медиа сурталчилгаа зэрэг орно. Энэ бол хамгийн хурдан бусдад бизнес, брэндээ таниулах арга байгаа. Гэхдээ энэ нь хямдхан биш та үүнд их мөнгө төлнө гэсэн үг.
2. Интернетийн хайлтын системээ сайжруулах – Үүний тулд контент бүтээнэ гэсэн үг. Жишээлбэл та фитнессийн дасгалжуулагч байлаа гэж бодьё. Тэгээд хэн нэгэн хүн турах сонирхолтой тул фитнесийн дасгалжуулагчийг гүүгл дээр хайлаа гэж бодьё. Ингэж хайхад таны нэр, таны сошиал медиа аккаунтууд, таны бүтээсэн контентууд гүүглийн хайлтаар дээгүүр гарч ирэх.
3. Имэйл лист бүрдүүлэх – Хэрвээ таны бүтээсэн контентуудад хүмүүс дуртай байгаа бол түүнийг чинь байнга хүлээж авахын тулд имэйлээ бүртгүүлнэ. Бүртгүүлсэн имэйлээр та потенциалтай худалдан авагчидтайгаа харьцаж, харьцаагаа зузаатгаж итгэлийг олох.
4. Сошиал медиа ашиглах – сошиал медиа стратегитэй ажиллаж чадвал бизнес брэндээ хурдан таниулна.
5. Ном бичих – Үүнд бодит ном орно эсвэл цахим ном байж болно.
6. Ютюбийн видео бичлэгүүд хийх
7. Вэбинар лайв бичлэг хийх
8. Подкаст хийх
9. Блог хөтлөх
Энэ бүгдийг хийснээр бизнес, брэндээ бусдад таниулна.
Хэрвээ та дээрх аргуудыг тууштай хэрэглэж чадвал таны бизнес брэндийг сонирхсон хүмүүсэй та байнгын харьцаа тогтоож улмаар худалдан авагчаа болгож чадна гэсэн үг. Та хэр их хүнд хүргэнэ тэр хэмжээгээр та мөнгө хийнэ гэж ойлгож болно.
Хүмүүс сошиал медианы лайк, фоллоү болсон тоогоор мөнгөө хэмжих гээд байдаг. Энэ бол том алдаа. Та хичнээн хүнтэй дотно харьцаатай болно түүгээр мөнгөө тооцох хэрэгтэй.
“Яаж Юу Ч Үгүйгээс Онлайн Бизнестэй Болох Вэ” энэхүү бичлэгтэй адилхан бизнесийн тухай бичлэгүүдийг имэйлээр хүлээж авах хүсэлтэй бол доор байгаа нүдэнд имэйлээ хийж бүртгүүлээрэй.
Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар тусалж чадна.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog