Яаж шинэ санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх вэ?
Яаж шинэ санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх вэ?
Бид бүгдэд ямар нэгэн шинэ санаанууд байнга төрж байдаг. Харин энэ шинэ санаагаа хэрэгжүүлэх дээрээ тулахад жаахан асуудалтай тулгардаг. Яагаад гэвэл санаагаа бодит болгох үед бид бүгд асуудал бэрхшээлтэй тулгардаг учраас энэ асуудал бэрхшээлээсээ болоод зогсдог.
Надад ч гэсэн энэ байдал их тохиолддог. Нэг жишээ гэхэд Х3 Академи -аа бий болгох гээд худалч хүнд 3 жил бодсон. Яг хийх гэхээр л нэг л болж өгөхгүй хий дэмий л худлаа яриад 3 жил болсон байсан. Нэг сөхөө аваад хийх гэхээр баахан шинэ санаанууд орж ирнэ. Подкаст хиймээр ч юм шиг, вэбинар хиймээр ч юм шиг, ном бичмээр ч юм шиг, шинээр вэбсайт хиймээрч юм шиг, нэрээ солимоор ч юм шиг санагдаад цааш нь өөр юм руу ороод үндсэн санаагаа хийхгүй алга болно.
Гол санаагаа хэрэгжүүлэхийн оронд гол санаагаа тойруулаад янз бүрийн юм сэдэж байсныг би анзаарсан. Яагаад ингээд байсан бэ гэвэл миний айдас надаас түрүүлж, миний өмнөөс яриад хийхгүй байсныг ойлгосон. Хийх гэхээр бэлэн биш, хангалттай биш байна бусад юу гэх бол гэдэг айдас байнга гарч ирнэ. Надад томдсон ажил байна гэдгийг өөртөө хэлнэ. Би чадахгүй байна, би мэдэхгүй байна гэх мэтийг өөртөө хэлж, шинэ санаагаа булж дарагдуулж байсан. Ингэж булах тусам цаг хугацаа өнгөрч Бүүр сүүлрүүгээ энэ нь худлаа болж байсныг хараад өөрөөсөө ичиж бүүр уур хүрч байсан.
Энэ байдал удаан үргэлжтилснээр өөрийгөө голж ер нь бол их онцгүй мэдрэмжт төрж байсан. Хэрвээ та над шиг шинэ санаагаа гүйцэлдүүлэхгүй орхигдуулж байсан бол энэ байдлыг сайн мэдэрч байгаа байх гэж бодож байна.
Нэг ёсондоо нэг санаа төрнө түүнийгээ хийх гэхээр бас нэг санаа төрнө түүнийгээ хийх гэхээр бас нэг санаа төрнө. Ингэсээр байгаад нэг санаанаас нөгөө санааны хооронд үсэрсээр байгаад эргээд эхний санаан дээрээ очдог. Тэгээд дахиад хийх гэхээр дахиад шинэ санаа төрнө. Нэг иймэрхүү тойргонд орсон байдаг.
Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл бидэнд төрсөн тухайн шинэ санаа нь нэг л зүйл байдаг, гэвч үүнийгээ хийхгүй тойруулаад өөр шинэ санааны аораас явдаг боловч яг үнэндээ явсаар явсаар нөгөө үндсэн санаан дээрээ буудаг.
Та өөр дээрээ бодоод үзээрэй. Хэр их шинэ санаанууд төрдөг вэ? Тэр санаануудаа нэгтгэж үзээд цаад хийх гээд байгаа зүйл нь явсаар байгаад нэг зүйл дээр очиж байна уу гэдгийг бодоод үзээрэй.
Бүх зүйл шинэ санаанаас эхэлдэг. Бидний нүдэнд харагдаж байгаа бүх бизнес, бүх бүтээгдэхүүн, бүх зүйл шинэ санаанаас эхэлдэг. Хэн нэгэнд шинэ санаа төрөөд түүнийгээ бодит болгосон учраас бид түүнийг нь өнөөдөр харж байгаа. Хэрвээ тэр санаагаа бодит болгоогүй бол бид өнөөдөр харахгүй л байх байсан. Тийм болохоор танд төрж байгаа таны шинэ санаанаууд бас маш чухал санаанууд байгаа. Тийм ч учраас та түүнийгээ бодит болгох хэрэгтэй. Бодит болгох үед мэдээж асуудалтай учрах уу учрана, бэрхшээлтэй учрах уу учрана. Гэсэн хэдий ч бодол санаагаа яаж ийж байгаад бодит болгоорой. Танд хэн ч саад болохгүй. Саад болж багаа ганц хүн бол та өөрөө байдаг учраас өөртэйгээ ажиллаж сурах хэрэгтэй байдаг. Тиймээс өнөөдрийнхөө энэ дугаараар би өөртэйгээ ажиллах 5 зүйлийг оруулж байна.
Яаж шинэ санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх вэ? 5 зөвлөмж
- Та юунаас болоод шинэ санаагаа хийхгүй орхисон бэ? гэдгээ олж мэдэх. Яаж олж мэдэх вэ гэвэл “яагаад” чадахгүй байна вэ гэдэг асуултанд өөрийнхөө мэдэж байгаа бүхнээ амжилтын дэвтэр дээрээ бичих. Ингэж бичсэнээр яагаад орхисноо мэдэх болно. Мэдсэнээр бид түүнийхээ дагуу арга хэмжээ авч эхэлдэг гэдгийг мэдэх нь зүйтэй.
- Та өөрийгөө дэмжих амжилтын тарни уриад өөрийгөө зоригжуулж, сэдэлжүүлж байна уу эсвэл өөрийгөө дэмжихгүй, урмаа хугалж, сэтгэл санаагаар унагааж байна уу? Өөрийгөө аль болох өөдрөг байлгах хэрэгтэй. Тиймээс хийх гээд хийхээ болих үедээ та өөртөө юу гэж хэээд хийхээ больж байна вэ гэдгээ анзаараарай. Хэрвээ та ” за дараа хийе” гэж хэлж байгаа бол та амжилтын тарни урихын оронд “дараа хийе” гэдэг амны уншлагатай болж байна гэсэн үг. Дараа хийх гэхээр аль хэдийн далд ухамсарт хадгалагдсан байгаа “дараа хийе” гэдэг бодол чинь гарч ирж та дараа хийхээр орхино. Тиймээс зөв амжилтын тарни сонгож, жишээлбэл “Арга нь заавал олдоно. Би заавал амжилтанд хүрнэ” гэдэг амжилтын тарни урьж түүнийгээ өөртөө хэлж оюун ухаанаа дахин программчлах нь зүйтэй. Өөрийгөө хийлгүүлэх бүхнийг хийж өөрийгөө хийлгүүлэх нь маш чухал.
Аливаа зүйлийг хийж эхэлж байж хийчихмээр, чадмаар, боломжийн санагдаж эхэлнэ. Хийж эхлүүлээгүй тохиолдолд үргэлж болж бүтэхээргүй, боломжгүй, саадтай мэт санагдана. - Одоо ингээд бодоод үз -Хэрвээ та бодол санаагаа бодит болгохгүйгээр хөгшрөөд 100 нас хүрлээ гэж бодоход тэр үед та юу гэж бодох вэ? Эргээд өөрийнхөө залуу наст зөвлөгөө өгөхөөр бол юу гэж зөвлөх вэ? Мэдээж юунаас нь айдгийн хий, мөрөөдлийнхөө араас яв гэж хэлэх байх. Хэрвээ хийх гэснээ бүгдийг хийсэн тохиолдолд залуучуудад юу гэж зөвлөх вэ? Тэгэхээр энэ тухай бодоод үзээрэй. Бид бүгд энэ дэлхийд ямар нэгэн юмыг хийж бүтээхээр төрсөн гэдэгт би итгэдэг. Зүгээр урсгалаараа явахын тулд энэ дэлхийд төрөөгүй. Танд сайхан санаа байж л байгаа. Хүн бүрт хийж бүтээх сайхан санаа байгаа. Зарим нэг маань хийж бүтээсээр байгаа. Зарим нэг маань ойр зуурын ажилдаа автаад эсвэл хийхээс айгаад, эсвэл зориг дутаад эсвэл өөртөө ямар нэгэн зүйлийг хэлж өөрийгөө зогсоож байж болох юм. Хэрвээ та санаагаа орхихгүй гүйцэлдүүлэхийг хичээж байгаа бол танд энэ дугаар жаахан ч гэсэн тус хүргэж хүч нэмж, байгаа байхаа гэж бодож байна.
- Өөрийгөө өндрөөс, шувууны нүдээр үе үе харж байх хэрэгтэй гэж би боддог. Ингэж харснаар та өнөөдөр хаана байна вэ? Одоогоос 10 жилийн дараа хаана хүрэх вэ? Аливаа юмыг жижиг хүрээнд биш бүр том хүрээнд харж чадах болно. Бидний өнөөдрийн энэ зууралдаад байгаа аар саархан зүйлүүд үнэндээ бидний мөрөөдөлтэй харьцуулахын аргагүй жижиг зүйлүүд гэдгийг мэдэх болно. Бид нэг л удаа амьдарна. Энэ амьдрах хугацаагаа аар саархан зүйлтэй зууралдаад өнгөрөөнө гэдэг миний хувьд утгагүй санагдаж байна. Тиймээс сайхан хийх гэсэн юмаа хийгээд, хуваалцах гэсэн юмаа хуваалцаад, чадах бүхнээ сураад сайхан амьдрах нь хүн болж төрсний гавьяа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол бид яах гэж төрсийн, чадна гэдэгтээ өөртөө итгэхгүй юм бол өөр хэнд итгэхийн, өнөөдөр хийхгүй юм бол өөр хэзээ хийхийн? Би тэгж л бодож байна. Та юу гэж бодож байна вэ? Насны эцэст яадгийн би өөрийнхөөрөө амьдарсан юм чинь, хийж чадах бүхнээ хийсэн гэвэл сайхан биз дээ. Түүний оронд хийдэг байж дээ, хийсэн бол ямар байх байсан болоо гээд харамсаад үхвэл харамсалтай санагдаж байна. Магадгүй та одоо сайхан залуу байж болох юм, магадгүй танд хангалттай хугацаа байгаа мэт санагдаж байж болох юм. Гэхдээ цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Бид мөнх биш. Өнөөдөр сайхан байж байхад маргааш юу болохыг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр хийх ёстойгоо хамгийнхаа сайнаар хийж, өнөөдөр чадах бүхнээ хийж, хамгийнхаа сайнаар амьдрах нь зүйтэй гэж би боддог.
Бид амьдралаа дээгүүр авч явах чадалтай байж яагаад доогуур авч явах гэж… - Ингэж хамгийнхаа сайнаар хийхдээ бүхнээ зориулах хэрэгтэй. Бүхнээ зориулах шийдвэрээ гаргах нь зүйтэй. Энэ хийж байгаа юмыг чинь танаас өөр хэн ч тан шиг хийж чадахгүй учраас та хийж байгаа гэдгээ мэдэх нь зүйтэй гэж бодож байна. Заримдаа бид нар хүний өмнөө ингэж боддог. Хэрвээ би байсан бол ингэх байсан тэгэх байсан, тэгэхгүй яасан юм бол ингэхгүй яасан юм бол гэж боддог. Яагаад гэвэл хүн бүр адилгүй. Таны бодож байгаа, харж байгаа өнцгийг танаас өөр хэн ч тэгж харахгүй шүү дээ. Түүнийг чинь бас тэр өнцгөөр харах, мэдрэх хүсэлтэй хүмүүс олон байгаа. Тиймээс зөвхөн Та л түүнийгээ бодож, харж байгаш шигээ хийж чадна. Тийм болохоор таны хийж байгаа зүйл, таны хийх зүйл бусад хүмүүсээс онцгоай байх болно. Хамгийн гол тэр хийх боломжийг өөртөө өгөх хэрэгтэй. Мэдээуж бид хүн л юм чинь алдана, ононо, бууж өгнө, ядрана, залхана гэхдээ яадийн ядраа л биз, унаа л биз, чадаагүй л биз ахиад л үзэх хэрэгтэй. Чадталаа давтахад юу нь болохгүй гэж тийм ээ. Огт оролдож үзэхгүйгээр амьдралаа дуусгаснаас эцсээ хүртэл зүтгэж байгаад үхвэл дээр юм шиг надад санагддаг.
Та хэр их юмны ард гарна тэр хэмжээгээрээ мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй болно.
Эцэст нь хэлэхэд яадаг ч байсан шинэ санаагаа дор дор нь хэрэгжүүж, мөрөөдлийнхөө араас явахыг хичээгээрэй. Үгүй бол бид үргэлж сэтгэл дундуур амьдрах болно.
Би энэ сэдвээр ярих дуртай байдаг. Яагаад гэвэл бид бүгдэд мөрөөдөл зорилго шинэ санаанууд байдаг тийм ээ. Гэвч их олон хүн эхэлж чаддаггүй, эхэлсэн бол үргэлжлүүлж чаддаггүй. Тийм болохоор чадах чинээгээрээ олон талаас нь ярихыг хичээдэг. Хэрвээ та өөрийнхөө туршлагаас надтай болон уншигчитай хуваалцахыг хүсч байгаа бол та надруу дуртай үедээ бичээрэй. Би түүнийг чинь дараагийнхаа дугаар дээр уншиж хуваалцахаас гадна Миний Буцалж Буй Амьдрал буландаа оруулах болноо.
Танд өнөөдрийн дугаар “Яаж шинэ санаагаа орхихгүй гүйцэлдүүлэх вэ?” бага ч гэсэн урам зориг хайрлаж чадсан байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол миний подкастад бүртгэгдээрэй, блог дээр сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн хэрэг болох хүмүүст цааш нь дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨРИЙН ХАМТ