Сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх 5 арга
Яаж сэтгэн бодох чадвараа сайжруулах вэ?
Бид тархиныхаа ердөө 5-10% ийг ашигладаг гэж ярьдаг. Магадгүй бүүр 2-3% хувь ч байж мэднэ. Хэрвээ бид энэ %-ийг нэмэгдүүлж чадвал аугаа зүйлийг бүтээж чадна гэдгийг сайн мэднэ. Тэгвэл яагаад нэмж болохгүй гэж? Тийм ээ?
Сэтгэн бодох чадвараа сайжруулах их олон арга байдаг. Би өнөөдөр хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах 5 аргыг оруулж байна.
1. Өдөр тутмынхаа үйлийг өөрчлөх
Өдөр болгон давтаж хийдэг үйлдэлдээ бид дасчихсан байдаг. Нэг үйлдлээ байнга давтаж хийснээр бидний тархи түүнийгээ давж сэтгэхээ больчихдог. Сэтгэн бодох чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамд хийдэг үйлдлээ өөрчлөх хэрэгтэй.
“Өдөр тутмынхаа үйлдлийг яаж өөрчлөх вэ” гэдэг хамгийн амархан арга бол өдрийн эхэнд хийдэг зүйлүүдээ өдрийн төгсгөлд хийгээд үз. Харин өдрийн төгсгөлд хийдэг юмаа өдрийн эхэнд хийгээд үз. Үүнийгээ ядаж 7 хоног үргэлжлүүлэхийг хичээгээрй. Жишээлбэл: Өглөө дасгал хийдэг байсан бол орой хийх, орой сонин, ном уншдаг байсан бол өглөө унших, эсвэл ажилдаа ирж очихдоо өөр шинэ замаар явах гэх мэт.
2. Өдрөө өөрөөр эхлүүлэх
Та өнөөдөр өдрөө яаж эхлүүлсэн бэ? Сэрэнгүүтээ юу бодсон бэ? Юу хийсэн бэ?
Та өглөө болгон сэрэхдээ ер нь юу боддог вэ? Юу хийдэг вэ? Нэг бодоод үз дээ. Бид өглөөгөө яаж эхлүүлнэ бидний өдөр ихэвчлэн тэгж л өнгөрдөг. Хэрвээ бид өглөөгөө “дахиад нэг байдаг л өдөр эхэлж байна” гэж эхлүүлбэл бидний өдөр ямар байх нь ойлгомжтой. Уйтгартай нэгэн хэвийн өнгөрнө. Хэрвээ бид өдрөө сэтгэл хөдлөм эхлүүлбэл, бидний тэр өдөр сэтгэл хөдлөм өнгөрнө. Тиймээс өдрөө “Амжилтын тарни” –иар эхлүүлээд үзээрэй. Таны өдөр гайхамшигтайгаар эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Жишээлбэл:
Өнөөдөр би өдрөө гайхамшигтайгаар эхлүүлж байна!
Хэн ч над шиг байж чадахгүй учраас би онцгой!
Надад үргэлж шинэ содон санаанууд төрж байдаг. Өнөөдөр ч гэсэн шинэ содон санаагаар дүүрэн Байна!
Өнөөдөр надад хүссэнээ биелүүлэх боломж дахин гарч байна!
Өнөөдөр би шинэ! Миний бодол санаа шинэ!
гэх мэт.
3. “Харснаа сайжруулах” дасгал хийх
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та яг одоо эргэн тойрноо хар. Нүдэнд тэнь юу юу харагдаж байна вэ? Тэр харагдаж байгаа зүйлүүдээ ямар нэгэн байдлаар өөрчилж сайжруулах арга байна уу? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл. Энэ дасгалыг хийснээр сэтгэн бодох чадвараа сайжруулна.
4. Сонгодог хөгжим сонсох
Сонгодог хөгжим сонссоноор хүний оюуны чадвар 10%-иар сайжирдаг гэдгийг судалгаагаар гаргасан байдаг. Бас ажлаа хийх явцдаа сонгодог хөгжим сонсвол ажлаа маш хурдан бүтээлчээр хийж дуусгадаг, ямар нэгэн юмыг шинээр сурах явцдаа хөгжим сонсвол хурдан сайн сурдаг.
Жишээлбэл: Би нийтлэлээ бичих явцад сонгодог хөгжим сонсоход янз бүрийн шинэ санаанууд ар араасаа урган гарч үргэлжлүүлэн бичиж өгдөг. Харин хөгжим сонсоогүй үед зөвхөн бичих гэснийгээ л бичдэг. Тэгэхээр сонгодог хөгжим үнэхээр тус болдог юм байна гэдгийг би мэдэрсэн.
5. 8-аас доош насны хүүхдүүдтэй яриа өрнүүлэх
Энэ насны хүүхдүүд ямар нэгэн юманд баригдахгүйгээр бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг. Харин 8,9 наснаас энэ байдлаа харамсалтай нь алдаж эхэлдэг. Тиймээс 8-аас бага насны хүүхэдтэй цагийг хамт өнгөрүүлснээр хэлж, ярих ярианаас, үйлдэж байгаа үйлдлээс олон шинэ санаа төрөх нь элбэг байдаг.
Жишээлбэл: Tа энэ амжилтын тарний зургийг таньж байгаа. Энэ зургийг би хүүхдийнхээ хийсэн үйлдлээс санаачилсан зураг байгаа юм. Хөөрхөн байгаа биз.
Ингээд цааш нь дурдаад байвал зөндөө аргууд бий. Өнөөдөр энэ 5 аргаар зогсоё.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь бусаддаа түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл болон YouTube сувагт бүртгүүлээгүй бол бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлбэл би танруу 7 хоног бүрийнхээ бичлэг, урмын үгс, амжилтын тарнийг и-мэйл хаяг руу тэнь үнэгүй илгээх болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Ene udriin mend hurgei Mash ih bayarlalaa bainga unshij erch huch avdag shuu
tani amjiltin tarin buh zuiliig oorchilloj chaddag shuu.tanid amjilt…………….
onoodr tani ene zowogoong sonsloo ix goe ym bi tanai saitad bvrtgvvlsen ta ulam ulam zowlogoo ogoorei ajlin ix ondr amjilt xvsi
Thank you for advicing to people who are seeking new pulse of life and wish you every success! ^_^