Яаж Ирээдүйгээ Амжилттай Бүтээх Вэ
Яаж ирээдүйгээ амжилттай бүтээх вэ? Юун дээр анхаарах вэ?
Ирээдүйгээ амжилттай бүтээх 6 алхам
Та ирээдүйдээ санаа зовж байна уу? Санаа зовж байгаа бол энэ бичвэрийг танд зориулж байна. Та энэ бичвэрийг уншснаар өнөөдрөөс юу хийж эхлэх вэ юун дээр анхаарах вэ гэдгийг мэддэг болох учраас өнөөдрөөс эхлүүлээд өөрийнхөө ирээдүйг амжилттайгаар бүтээж эхлэх болно.
Бүх зүйл хувь хүн өөрөөс нь эхэлнэ. Хэрвээ үнэхээр сайхан орчин үүсгэхийн хүсвэл сайхан зүйл хийх хэрэгтэй болно. Маш их мөнгөтэй болохыг хүсвэл маш их мөнгө хийх бизнстэй болох үйлдлүүдийг хийнэ. Амжилттай ирээдүйг бүтээхийн тулд амжилттай болох үйлдлүүдийг хийнэ. Энэ үйлдлүүдийг зөвхөн та өөрөө л хийнэ. Өөрөө өөрийгөө шаардаж байж хийлгүүлнэ. Шаардлагыг зөвхөн та өөрөө тавина. Нийгэм танаас шаардахгүй, бусад танаас шаардахгүй.
Жишээлбэл, Эрүүл чийрэг биетэй болохыг бусад танаас шаардахгүй та өөрөө л дасгалаа хийж, хийлгүүлэх бүх л боломжийг хайж дасгалаа хийнэ. Хэн ч таны өмнөөс хийхгүй. Нмийгэм таныг гүйгээчээ гэж шаардахгүй. Гүйх шаардлагатай бол та өөрөө өөрийгөө шаардаж байж гүйлгүүлнэ. Хэн ч таны өмнөөс гүйхгүй. Бусад таныг ном уншаачээ, мэдлэгээ нэмээчээ, өөрийгөө хөгжүүлээчээ гэж танаас хэзээ ч шаардахгүй. Амьдралаа сайжруулахын тулд та өөрөө өөрийгөө шаардаж байж амьдралаа сайжруулна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Тиймээс би өнөөдөр ирээдүйгээ амжилттай бүтээх 6 зүйлийг оруулж байна. Хэрвээ та доорх 6-г мөрдөж чадах юм бол та өөрийгөө өндөр үнэ цэнтэй, өндөр зарчимч, шударга, бусдын хүндлэлийг хүртсэн хүн болгож чадна. Ингэснээр өөрийнхөө ирээдүйг амжилттай бүтээх болно.
Яаж Ирээдүйгээ Амжилттай Бүтээх Вэ?
- Бусдад биш өөртөө найдаж сур. Би хариуцлагатай, би хийх ёстой, би өөрийнхөө ур чадварыг сайжруулж чадна гэдэг бодолтой болох хэрэгтэй. Бусдаар юмаа хийлгүүлж болно. Гэхдээ гаргасан асуудал, алдааг та өөрөө дааж чаддаг мөн хариуцлагыг нь дааж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бусадруу гараа чичлээд нэмэргүй. Бусад чадаагүй бол та яаж өөрөө бусдыг орлох вэ эсвэл юу хийх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Чадаагүйдээ хэзээ ч битгий гомдолло, хэзээ ч битгий тайлбар тавь, хэзээ ч битгий бусадруу дайр. Та хэнийг буруутгаж байна тэр хүн таныг жолоодож байна гэсэн үг. Хариуцлагыг өөр дээрээ авч сурах.
Хариуцлагыг өөр дээрээ авснаар та өөрийнхөө амьдралыг өөрөө жолоодлж байна гэсэн үг.
Ингэснээр таны хэн бэ, ямар хүн бэ гэдэг дүр зураг өөрчлөгдөнө. Таны энэ дүр зургийг бусад хүмүүс бас харах болно. Бусад таныг харах дүр зураг бас өөрчлөгдөнө.
Бусад хүмүүс таныг яаж харах нь чухал уу гэвэл чухал. Яагаад гэвэл бусад таны хариуцлагатай байдлыг хараад танд найдна. Танд итгэнэ. Бусад таны амьдралдаа хариуцлагатай байгааг, нөхцөл байдалд хариуцлагатай хандаж байгааг харна. Энэ дүр зураг бол маш хүчтэй дүр зураг. Хүмүүс ийм хүний хажууд байх дуртай.
Хамгийн гол нь та өөрийгөө маш сайнаар авч явна. Өөрийгөө хамгийнхаа сайнаар байлгахын тулд хамгийнхаа сайныг хийнэ. Энэ бол хамгийн чухал зүйл.
Өөрийгөөө толинд хараад тэр толинд тусах дүрс бол таны амьдралд хариуцлагатай ганц хүн мөн. - Өөрийгөө дараагийн шатанд аваачихаар бэлтгэгдэх. Бидний амьдрал үргэлж өөрсдийгөө бэлдсээр үргэлжилдэг гэж болно. Нэгдүгээр ангид бэлдэхийн тулд бэлтгэл ангид явна. Дээд сургуульд орохын тулд дунд сургуульд явж бэлддэг. Хавар зундаа бэлдэнэ. Зун нь өвөлдөө бэлдэнэ. Энэ жил дараа жилдээ бэлдэнэ. Нэг юм хийхийн тулд нөгөөг хийж бэлддэг. Маргаашийг амжилттай эхлүүлэхийн тулд өнөөдөр маргаашдаа бэлдэнэ. Илтгэл тавихын тулд хэдэн өдрийн өмнөөс бэлдэнэ. Би танд энэ мэдээллийг хүргэхийн тулд бас бэлдэж байгаад хүргэж байх жишээтэй. Тиймээс өөрийгөө амжилтанд хүргэхээр бэлдэх.
Бэлдээгүй бол дараагийн алхам байхгүй. Бэлэн болсон үед амьдрал танд хүссэнийг тэнь өгнө.
Маш энгийнээр бодоход та хүүхэдтэй бол хүүхэддээ бэлэн болсон үед л хэлэх гэснээ хэлнэ, заах гэснээ заана, авч өгөх гэсэн юмаа авч өгдөг тийм үү? Хэрвээ хүүхэд утас хэрэглэж мэдэхгүй бол та утас авч өгөхгүй, уншиж сураагүй бол та зураггүй ном мэдээж авч өгөхгүй. Хэрвээ ертөнц бэлэн биш хүнд мөнгө өгвөл тэр хүн мөнгийг дэмий үрээд дуусгана. Хэрвээ бэлэн болсон хүнд өгвөл түүнийгээ улам арвижуулж зөв зарцуулж зөв юманд хэрэглэх жишээтэй.
Тиймээс өөрийгөө дараагийн түвшинд аваачихыг хүсвэл “Би яаж өөрийгөө дараагийн түвшинд бэлдэх вэ” гэдгий асуугаарай.
Амьдрал бидний юу хүссэнийг өгдөггүй, бидний юу хэрэгтэйг ч өгдөггүй.
Зөвхөн хүртвэл зохих зүйлүүдийг өгдөг гэж ойлгож болно.
Өөрөөр хэлбэл мөнгөтэй болохын тулд та юу хийсэн бэ? Хийхийн тулд та юугаа зориулсан бэ? Цагаа зориулсан уу, мөнгөө зориулсан уу, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаасаа зарцуулсан уу, нойроо хасаж унтах цагаа зориулсан уу? Хэрвээ үнэхээр бүхнээ зориулсан бол та хүртэх ёстой хүмүүсийн нэг. Үүнийг чинь амьдрал өгч урамшуулна.
Тэгэхээр өөрийгөө сайн бэлд. Гарч ирэх саад бэрхшээлд өөрийгөө бэлд тэгвэл саад бэрхшээлээ даваад гарна, гарч ирэх боломжинд өөрийгөө бэлд тэгвэл боломжийг алдахгүй. - Мэргэжил, ур чадвараараа тэргүүлэх. Өөрийнхөө ирээдүйг амжилттайгаар бүтээхийн тулд бүх л мэдлэг туршлага, ур чадвараа сайжруулж түүнийгээ тултал нь ашиглаж сурах хэрэгтэй. Та ямар талбарт ажиллаж байна түүнийхээ дагуу сурах ёстой бүгдийг сурч, сурснаа гүйцэд ашиглаж чадах юм бол та тухайн салбар дээрээ амжилт гаргаж чадна. Гэхдээ ур чадвар, мэдлэгтээ хангалттай хөрөнгө оруулалт хийж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ та мөнгө хийхийг хүсч байгаа бол хэрхэн яаж мөнгө хийх ур чадвараас суралцаж, түүндээ хангалттай хөрөнгө оруулалт хийж, хангалттай цаг зарцуулж чадах юм бол та хангалттай мөнгө хийж чаддаг болно.
Ирээдүйгээ амжилттайгаар бүтээхийн тулд мэргэжил ур чадварынхаа хувьд шилдэг нь болох хэрэгтэй. - Яаж Ирээдүйгээ Амжилттай Бүтээх Вэ? Урам зоригтой байх. Өөрийнхөө ирээдүйг бүтээхийн тулд бидэнд урам зориг хэрэгтэй. Урам зоригтой байжээж бид урагшилна. Урам зоригтой байжээж бид амжилтанд хүрнэ. Урам зоригийг хаанаас олох вэ? Урам зориг бидний дотор үргэлж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Урам зоригийн 90% нь бидний дотор бий. 10%-ийг гаднаас авна.
Урам зоригийг бид амьдралын зорилгоосоо олж авна, өөртөө итгэх итгэлээс олж авна, чин сэтгэлээсээ бусдад туслах хүсэл эрмэлзлээс олж авна.
Хаа хүрэхээ мэдэж байгаа бол, хэнд яаж туслахаа мэдэж байгаа бол, юу хийхээ мэдэж байгаа бол та урам зоригоор дүүрэн байгаа.
Гэхдээ хаа хүрэх, юу хийх, хэнд туслахаа 100% мэдэх шаардлагагүй. 10% мэдэж байхад л хангалттай урам орно. Тиймээс тэр 10%-иасаа эхлүүлээрэй. - Өөртөө итгэх итгэлтэй байх. Өөрийнхөө ирээдүйг бүтээхэд өөртөө итгэх итгэл чухал роль гүйцэтгэнэ. Өөртөө итгэх итгэл хаанаас гарах вэ? Өөртөө итгэх итгэл өөрөөрөө бахархах тэр мөчөөс гарч ирдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө тухай эерэг бодлоос гардаг. Хэрвээ бид өдрийн төгсгөлд хийх гэснээ хийж чадаагүй бол, өөрөөрөө байж чадаагүй бол, өөрийнхөө талд зоригтой зогсож чадаагүй бол бид түүндээ гэмшиж өөрийнхөө тухай сөрөг бодолтой болдог. Харин өдрийн төгсгөлд хийх юмаа хийж чадсан хамгийнхаа сайнаар зүтгэж чадсан хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрөөж чадсан, дасгалаа сайн хийж чадсан, бизнесийнхээ дагуу уулзах хүмүүстэй уулзаж чадсан өөрөөрөө байж чадсан бол бид өөртөө сэтгэл хангалуун байж чадна. Өөртөө сэтгэл хангалуун байх үед өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Тиймээс өөртөө сэтгэл хангалуун байхын тулд бид хамгийнхаа сайнаар өдрөө өнгөрөөнө гэсэн үг. Хамгийнхаа сайнаар өдрөө өнгөрөөхийн тулд бид сахилга баттай байх хэрэгтэй болно. Өдөр тутмын сахилга бат өөртөө итгэх итгэлд их нөлөөлнө.
Хэрвээ та нэг өдрийг ингэж сахилга баттай өнгөрөөж чадвал дараагийн нэг өдрийг бас сахилга баттай өнгөрөөж чадна. Тэрний дараагийн өдрийг бас сахилга баттай өнгөрөөж чадна. Ингэж өнгөрөөсөн цаг өдрүүд нийлж долоо хоног болно, долоо хоногууд сар болно, сар сараар нэмэгдсээр маш үр бүтээлтэй жил болж өнгөрнө. Тиймээс өөртөө итгэх итгэл нь өдөр тутмын жижиг жижиг гэлтгүй сахилга батыг алгасахгүй дагаснаас үүсдэг. Эрүүл чийрэг байх нь мөн ялгаагүй сахилга батаас хамаарна. Өдөр болгон эрүүл хоол хүнсийг сонгож өдөр болгон 5 км алхаж чадвал чадсандаа сэтгэл хангалуун байж өөртөө итгэх итгэл нэмэгдэхээс гадна эрүүл чийрэг болно. Өөртөө итгэх итгэл нэмэгдснээр таны эрүүл мэндэд, таны оюун бодолд, таны ирээдүйд нөлөөлнө.
Өөртөө итгэх итгэл гэдэг нь хүссэн юмаа биелүүлэхийн тулд, зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийхийг хэлнэ.
Ганц 2 юм оролдож үзээд чадахгүй бол тэр л биз гэж боддог тархитай хүмүүс хаа ч хүрч чадахгүй. Харин оролдож үзээд чадталаа зогсохгүй гэж бодох, сурах ёстой 5 алхмыг 5-уулангий нь сурна, унших ёстой номыг заавал уншиж дуусгана, хийх ёстой бүх зүйлийг хийж дуусгана, юу хийх боломжтой бүгдийг хийнэ гээд хийж байгаа хүн өөртөө итгэх итгэлийг олж авна. - Яаж Ирээдүйгээ Амжилттай Бүтээх Вэ? Амьдралын зорилготой байх. Өөрийнхөө ирээдүйг амжилттайгаар бүтээхийн тулд амьдралын зорилготой байх хэрэгтэй.
Амьдралын зорилго таныг ирээдүйрүү урам зоригтой чиглүүлнэ. Амьдралын зорилго таны амьдралыг утга учиртай болгоно.
Бидний амьдралд сайнаар, муугаар нөлөөлдөг олон янзын хүмүүс бий. Зарим нэг нь биднийг өнгөрсөн рүү байнга татдаг. Зарим хүмүүс бидний хажууд анхаарлыг байнга сарниулж байдаг. Хэрвээ танд амьдралын зорилго байгаа бол таны зорилго эдгээр муугаар нөлөөлдөг хүмүүсээс хамгаалах болно. Амьдралын зорилго байхгүй бол бусдын нөлөөнд орохоос гадна замд таарсан бэрхшээл, саад тотгорт амархан автах аюултай. автахаас гадна зорилгогүй бол тэндээ үлдэнэ.
Саад бэрхшээлээс татаж гаргах цорын ганц зүйл бол зорилго. Зорилго хэр хүчтэй байна тэр хэмжээгээрээ саад бэрхшээлээс өөрийгөө татаж гаргах хүч тэнхээтэй байна.
Ирээдүйгээ амжилттай бүтээхэд энэ 6 зүйл танд туслана гэдэгт итигэлтэй байна. Хэрвээ тийм бол цааш нь аль болох олон хүнд хүргэж тус болоорой.