Яаж зөв шийдвэр гаргах вэ?
“Юу хүсч байгаагаа олж авахын тулд юуны түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй.” – Ben stein
Шийдвэр гаргахад хэцүү байдаг, тийм ч учраас ихэнх хүмүүс шийдвэрийг гаргадаггүй. Яагаад гэвэл их эргэлзээ үүсдэг учраас шийдвэр гаргаж чаддаггүй.
Жишээлбэл: Ямар нэгэн юм хийх гэхээр “хийх үү, болих уу” гэж боддог. “Хийе” гээд хийх гэхээр олон яанаанууд гарч ирээд зогсоодог. “За, за больё” гэж бодохоор хийх нь дээр ч юм шиг санагдаад, “яах вэ” гээд эргэлздэг.
Надад иймэрхүү байдлууд их тохиолддог байсан. Танд ч гэсэн иймэрхүү байдлууд тохиолддог байх.
Тэгэхээр бидний оюун ухаан маш хязгаарлагдмал. Тиймээс аливаа юмыг хязгаарлагдмал өнцгөөс харж байдаг. Харин бидний зүрх сэтгэл бол хязгааргүй. Биднийг бидний оюун ухаан зогсоож байхад, зүрх сэтгэл “хий, хий” гэж хэлсээр л байдаг. Тийм ч учраас бид их эргэж буцдаг. Тийм ч учраас бид шийдвэрийг гаргаж чаддаггүй.
Эргэлзэж огт болохгүй. Эргэлзээ гайхамшгийг хаадаг. Шийдвэрийг шууд гарга. Хэрвээ гаргасан шийдвэр санаснаар болоогүй бол дахиад гарга, санасандаа хүртлээ шийдвэрийг дахин дахин гаргах хэрэгтэй.
Мөн заримдаа бид шийдвэр гаргах тэр нөхцөл байдал бүрэлдэхийг хүлээгээд байдаг. Үнэндээ бол амьдрал төгс биш, бид төгс биш учраас тэр нөхцөл байдал хэзээ ч бүрэлддэггүй.
Харин цаг хугацаа өнгөрсөөр, өдөр хоног, сар жил өнгөрсөөр нэг л мэдэхэд 1, 5, 10 жил өнгөрнө. Бид цаг хугацааг буцааж чадахгүй учраас тэр үед хий дэмий харамсах болно. Тиймээс аль болох олон удаа шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Зөв ч бай буруу ч бай, алдах ч бай, онох ч бай хамаагүй. Хамгийн гол нь гаргасан шийдвэр таныг өсгөж хөгжүүлж байх нь чухал.
Өсөж хөгжиж байгаа тохиолдолд буруу шийдвэр гэж байхгүй.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ та яаж зөв шийдвэр гаргах вэ гэдэг дээр эргэлзэж байгаа бол өөрөөсөө энэ 3 асуултыг асуугаарай.
- Энэ шийдвэрийг гаргаснаар би өсөн хөгжих үү?
- Энэ шийдвэрийг гаргаагүйгээс болж би дараа нь харамсах уу?
- Энэ шийдвэрийг гаргаснаар би өөртөө болон бусдад тус хүргэж байна уу?
Дээрх асуултанд тийм гэж хариулсан бол шийдвэрээ яг одоо гарга!
Оюун ухаан яаж гэдгийг мэдэж амжаагүй байхад юу гэдгийг түрүүлж шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргасны дараа яах вэ, яаж биелүүлэх вэ гэдгээ мэдээгүй ч гэсэн шийдвэрээ одоо гарга. Яагаад гэвэл эргэж буцалтгүй шийдвэр гаргасан тохиолдолд бидний оюун ухаан, хорвоо ертөнц тэр шийдвэрийн дагуу ажиллаж эхэлдэг учраас яаж гэдэг нь аяандаа гарч ирдэг.
АМЖИЛТЫН ТАРНИ
” Би шийдвэрийг алхам тутамдаа гаргадаг!”
Зөв шийдвэр гаргах дээрээ тулахад та юу хийдэг вэ, зөв шийдвэр гаргаж байгаагаа яаж мэддэг тухайгаа бусадтайгаа хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Бодол санаа, сэтгэгдлээ үлдээж байдагт танд баярлалаа!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа, би хувийн бизнес ээ эхлэх бодолтой байсан гэхдээ амжилт олохгүй болов уу, дампуурчвал яах бол гэд их л санаа зовдог байлаа. Одоо бизнзесээ эхлэх шийдвэрүүдийг гаргаж эхлэнэ гэж бодож байна баярлалаа
@Baatar Сонсоод үнэхээр баяртай байна, чи чаднаа! Амжилт найзаа!
би хэл үзэх гээд яаж хийх вэ гэж бодож байлаа, одоо шууд эхэлллээ.баярлалаа
@цэцгээ сайн байна, дэмжиж байгаа шүү! АМЖИЛТ!
hi.bi zarimdaa zub, ……yag zub do gej bodsn… shiidver gargalt zarimdaa buruu boldog bolxoor yaj zub shiidver gargadag bolox ve gej bodj yabdag um ………….sanaa sanaa bas goe sanaa dandaa udugt chin bayarlallaa………..ajiliin amjilt xvsie……….
.
@muguu ажил амьдралд чинь амжилт хүсье! Шинэ оноо сайхан угтаарай!
Oo thanks mash ih bayartai bn