Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ
Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ?
Онлайн энтрепренёрууд контент их бүтээдэг. Гэхдээ бусдаас ялгарах контент бүтээж чадаж байна уу? Түүнээсээ үр дүнгээ үзэж байна уу? Зарим нь тийм, зарим нь үгүй. Бүтээж байгаа контентууд янз янз байна. Жишээлбэл: хэрхэн яаж гэдэгт хариу өгөх, асуудал шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх, мэдлэг өгөх, мэдээлэл өгөх зэрэг контентууд байж болно. Гэвч бүтээсэн контентууд нь тэр болгон олон хүнд хүрдэггүй. Хүрсэн ч бизнест нь ач тусаа өгдөггүй. Яагаад? Үүнд шалтгаан бий. Тиймээс өнөөдөр би энэ тухай ярих хүсэлтэй байна. Үүнд би 4 зүйлийг оруулж байна.
Бизнес брэндийн дуу хоолой, мэссэж тэр чигтээ контент байдаг. Сошиал медиа дээр бичиж, гаргаж байгаа постууд, ютюб бичлэгүүд, вэбинар, challenge- нууд, имэйлүүд, вэбсайт дээр оруулж буй мэдээллүүд, аливаа бүтээгдэхүүнийг зарж байгаа funnel буюу маркетингийн юүлүүр бүгд контент гэж ойлгож болно.
Хэрвээ та контентоо зөв бичиж байгаа бол таны борлуулалтын 70 хувийг хийж чадна. Онлайн энтрепренёр хүн бүр контент бүтээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Жишээлбэл: Хэрвээ та фитнес дасгалжуулагч тэгээд хэрхэн яаж жин хасах вэ тухай контент бүтээж байгаа бол та ганцаараа биш хэрхэн яаж жин хасах тухай контентийг бүх л фитнесийн дасгалжуулагчууд бүтээж байгаа. Жин хэрхэн яаж хасах вэ гэдгийг ер нь бол хүн бүр мэднэ. Та ч мэднэ, би ч мэднэ. Юу вэ гэвэл ерөнхийдөө дасгал хийнэ, хоолоо зохицуулна. Тэгхээр бүгд мэдэж байхад яагаад хүмүүс заавал аль нэг дасгалжуулагч, influencer-үүдийг дагадаг вэ. Онлайнд маш олон дасгалжуулагчууд байгаа. Дасгалжуулагчууд бүгдээрээ бараг ижилхэн юм ярьж ижилхэн шахуу дасгалууд оруулдаг. Гэвч хүмүүс бүгдийг нь дагадгүй. Заримыг нь дагаад заримыг нь дагадгүй. Яг ижилхэн шахуу контент байхад заримыг нь уншаад зармыг нь уншдаггүй. Зарим нь амжилттай зарим нь амжилттай байж чаддаггүй.
Тэгхээр 2 асуулт гарч ирж байна:
1. Ижилхэн шахуу контент бүтээгээд байхад яагаад зарим нь амжилттай зарим нь амжилтгүй байна вэ?
2. Яагаад зарим нь мөнгө хийж чадаад зарим нь чадахгүй байна вэ?
Контент Бүтээгчдэд: Яаж Бусдаас Ялгарсан Контент Бүтээж Үр Дүнгээ Үзэх Вэ
Яагаад гэдгийг одоо хэлье: Амжилттай байгаа хүмүүс бусдаас илүү сайн эсвэл илүү их контент бүтээсэн учраас амжилттай байгаа юм биш. Өөрөөр хэлбэл зөвхөн сайн контент бүтээгээд амжилттай болохгүй. Их хэмжээний контент бүтээгээд бас амжилттай болохгүй.
1. Тэд хүмүүстэй илүү дотно харьцаа үүсгэж чадсан, хүмүүсийн асуудлыг ойлгож чадсан, тэдний бусдад хүргэж буй мэссэж таалагдсан гэх мэт зүйлүүдээс шалтгаалдаг. Гэвч эдгээр зүйлүүд нь хүний нүдэнд харагдаад байдаггүй.
Тийм учраас зөвхөн контент бүтээх дээр биш тэр бусад нүдэнд үл үзэгдэх зүйлүүдээ сайн хийх хэрэгтэй. Та юуны төлөө зогсдог вэ, та хүмүүст юугаараа танигдмаар байна вэ, хүмүүсийн яг ямар асуудлыг шийдэж чадах вэ, таныг дагаж байгаа хүмүүстэй хэрхэн дотно харьцаа үүсгэх вэ тэр бүгдэд анхаарлаа хандуулах.
Тодруулбал та хэн бэ, та юунд итгэдэг вэ, таны үнэ цэн юу вэ тэр бүгдийгээ мэссэждээ хэрхэн оруулж байна вэ, бүтээж буй контент дотроо хэрхэн оруулж байна вэ гэдгээс хамаардаг. Тэр бүгд нь хэн нэгэнд таалагдсан тохиолдолд дагадаг сонсдог.
2. Таны бусдад хүргэх дуу хоолой мэссэж сайн байж болно. Гэлээ гээд олон хүн таныг дагахгүй. Та хэрхэн яаж хүргэж байна вэ гэдгээс их шалтгаална.
– Таны бүтээсэн контент таны өөрийн бүтээсэн оригинал контент байна уу эсвэл хэн нэгний контентийг шэйрлэж байна уу? Бусдын контентыг шэйрлэж болно гэхдээ та тэр контентын тухай өөрийн бодол санаагаа нэмж оруулж байх хэрэгтэй. Хэрвээ та бусдын контентыг өөрийнхөө талбарт шэйрлэж байгаа бол дараагийн удаа бодол санаагаа заавал нэмж оруулаарай. Яагаад гэвэл та хэн бэ ямар хүн бэ юуны төлөө зогсдог вэ гэдгээ бусдад илэрхийлэх болно.
– Таны бүтээсэн контент фенүүдтэй чинь хамааралтай байна уу? Хэрвээ таны фенууд ногоо тарих сонирхолтой байхад цэцэг тарих тухай контент бүтээгээд байвал мэдээж уншиж шэйрлэхгүй.
– Та бусдын коммент, асуултанд цаг тухайд нь хариу өгч, хүмүүстэй холбогдож чадаж байна уу? Ингэснээр олон хүнийг идэвхжүүлнэ. Хэр их олон хүн идэвхжиж коммент үлдээж, ярилцана тэр хэмжээгээр таны контент олон хүнд хүрнэ.
– Та контентоо тууштай бүтээж байна уу?
– Та өөрөөрөө байна уу?
Нэг бүтээсэн контентоо олон янзаар бүтээж түгээх боломжтой. Контент бүтээгээд түүнийгээ яаж 13 янзаар түгээх тухай бичлэг би өмнө хийсэн байгаа. Та өмнөх бичлэгээс уншаарай. Подкаст дээр сонсох бол episode 32 дээр байгаа. Эсвэл инстаграм дээр миний ДМ -руу 32 гээд явуулаарай би танруу холбоосыг явуулья.
3. Онлайн энтрепренёр хүний контент бүтээж буй шалтгаан олон янз байна. Гол шалтгаануудын нэг бол өөрийнхөө бизнес брэндийг олон хүнд хүргэж, бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарах байдаг. Тэгтэл хэдий олон хүнд хүрч чадсан ч гэсэн бүтээгдэхүүнээ борлуулж мөнгө хийж чадаагүй хүмүүс байдаг байхад бас цөөхөн хүнээс мөнгө сайн хийж чадсан хүмүүс байдаг. Тийм болохоор хэдий контент бүтээсэн ч гэсэн бүтээсэн контентоо эргүүлээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээрүүгээ сайн чиглүүлж байх хэрэгтэй.
Хэрвээ та контент бүтээж буй бусад шалтгаануудыг мэдэхийг хүсвэл миний өмнө хийсэн дугаарыг сонсоорой. Контент бүтээхийн алсын ач холбогдол гээд гүүглдээд хайгаад уншаарай. Подкаст дээр сонсох бол episode 23 дээр байгаа. Эсвэл инстаграм дээр миний ДМ(direct message) -руу 23 гээд явуулаарай би танруу холбоосыг явуулья.
4. Чиглүүлснээр эрэлт хэрэгцээ үүснэ. Үссэн үед та бусдын итгэлийг олж авсан уу, бусдыг байлдан дагуулж чадаж байна уу, бусдад үлгэр дуурайл болж чадаж байна уу, хийж байгаа зүйлдээ мэргэшсэн байна уу гэдэг чухал роль гүйцэтгэдэг. Хэрвээ тийм бол хүмүүс танаас худалдан авна. Үгүй бол энэ тал дээр өөрийгөө илүү хөгжүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
Ука Төмөрийн Хамт
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа хүмүүсийг татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog