Яаж богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болох вэ?
Яаж богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болох вэ? Яаж богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болох вэ?
Чи яг одооноос үр бүтээлтэй болохыг хүсч байна уу? Хайран цагаа өдөр болгон үрэн таран хийхээс залхаж байна уу? Хийж байгаагаа дуусгаж тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байна уу? Тийм бол цааш нь үргэлжлүүлэн уншаарай.
Богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болоход анхаарах хамгийн гол зүйл бол хичээл зүтгэл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх юм. Үүний тулд саад болж байгаа, анхаарал сарниулж байгаа зүйлүүдийг зогсоох хэрэгтэй. Эдгээр саад болж байгаа, анхаарал сарниулж байгаа зүйлүүд хаанаас гарч ирдэг вэ?
- Гаднаас буюу гадны нөлөөнөөс гарч ирнэ. Жишээлбэл: утас дуугарснаар, имэйл ирснээр, хэн нэгэн саад болсноор гэх мэт. Тэгэхээр өдрийн хэдэн цагт чиний хамгийн юм хийх боломжтой оргил үе байдаг вэ? Түүнийгээ олж тогтоогоорой. Тэгээд яг тэр үедээ гадны бүх саадыг хааж байгаад, өөрийгөө гадны нөлөөнөөс тусгаарлаж байгаад хийх юмаа хийгээрэй. Тэгээд энэ цагаа өдөр бүр гаргаарай.
- Өөрөөс шалтгаалж сарнина. Харамсалтай нь энэ өөрөөс сарниж байгаа саадыг зогсооход хэцүү байдаг.
Ямар өөрийгөө өөрөөсөө холдуулалтай биш, тийм ээ. Чи. өөрөө өөртөө олон янзаар саад болж байгаа. Надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.Үр бүтээлтэй байж чаддаггүйн хамгийн гол шалтгаан нь нэг дор олон юм амжуулах гээд хэд хэдэн юмыг давхар хийхийг хичээдэг. Нэг дор олон юм хийхийг оролдоход үр бүтээл маш доогуур байдаг гэдгийг маш олон янзын судалгаагаар баталсан байдаг.Бидний оюун ухаан нэг дор нэг л юман дээр анхаарч бодох чадвартай байдаг. Нэгээс нөгөөрүү шилжихэд анхаарал шууд сарниж, идэвх буурдаг. Өөрөөр хэлбэл нэгээс нөгөөрүү шилжээд түүн дээрээ анхаарлаа 100% төвлөрүүлтэл хүн 20-25 минут зарцуулдаг гэж судалгаагаар гарсан байдаг. Нэг ёсондоо чи арай гэж нэг ажил дээр анхаарлаа төвлөрүүлчихээд байж байтал дахиад нэг өөр ажил руу анхаарлаа шилжүүлэхэд түүн дээрээ төвлөртлөө бас 20 минут болно. Зарим тохиолдолд 100% төвлөрч амжаагүй байжээж өөр ажил руу шилждэг тохиолдол зөндөө гардаг. Нэг ажлаас нөгөө рүү шилжсэээр байгаад ямар ч үр бүтээлгүй өдрөө өнгөрөөдөг.
Завгүй байна гэдэг нь үр бүтээлтэй байхын шинж биш болохоор нэг дор нэг л ажил дээр төвлөрч, түүнийгээ дуусгахыг зорилгоо болгоорой.
Нэг ажил дээр төвлөрч түүнийгээ дуусгаснаар тархинд эргэлдэж байгаа олон бодлооc өөрийгөө чөлөөлөх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө гэдэг нь зорилго руугаа ойртож байгааг хэлнэ.
Яаж богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болох вэ?
- Олон ажлын альныг нь хийвэл би өнөөдөр үр бүтээлтэй байхаар байна вэ?
- Альныг нь хийвэл миний сэтгэл ханамжтай байхаар байна вэ? – гэдэг асуултыг өөрөөсөө өглөө болгон асуугаад тэр ажлаа барьж аваад хийгээрэй. Бусад олон ажлыг хойшлуулаарай.
Хэрвээ энэ Яаж богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй болох вэ? бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө шэйрлээрэй. Мөн бодол санаагаа доор надтай хуваалцвал би их баярлах болноо.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ЧИНИЙ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР