Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?
Атаархал – бид бүгдээрээ үүнийг сайн мэднэ. Атаархал хүн бүрт бий. Атаархах нь энгийн үзэгдэл. Үүнээс ичих хэрэггүй бас санаа зовсны хэрэггүй. Хамгийн гол нь та атаархлаа амжилтынхаа эсрэг болгож байна уу эсвэл амжилт руугаа чиглүүлж байна уу гэдэг маш чухал.
Атаархлаа амжилтруу чиглүүлээгүй тохиодолд атаархал биднийг эзэмддэг. Өөрийгөө үргэлж тэр атаархаж буй хүнтэйгээ харьцуулж, хичнээн өөрийгөө дөвийлгөсөн ч түүнд ялагдаад байгаа юм шиг санагддаг. Яаж ч зогсоохыг хичээсэн ч санаанаас гарахгүй нэг л мэдэхэд атаархаж байгаа хүн маань бидний дайсан болж хувирсан байдаг.
Хэрвээ та “надад атаархдаг зан байхгүй” гэж бодож байгаа бол үүнийг мэдэхэд илүүдэхгүй.
- Та анхаарлаа зөвхөн нэг юмуу хоёр хүн рүү төвлөрүүлж байгаа бол
- Тэр хүний тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол
- Өөрийгөө түүнтэй харьцуулж байвал та тэр хүнд атаархаж байна гэсэн үг.
Атаархлаа амжилт руу чиглүүлэх боломжтой.
Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?
- Атаархаж байгаа хүнээ цаасан дээр бич.
- Энэ хүнд ямар сайн зан чанарууд байна вэ? Танаас юугаараа давуу байна вэ? Амжилт гаргахын тулд энэ хүн юу юу хийж байна вэ? гэдгийг нэгд нэгэнгүй бич.
- Амьдралаа, бизнесээ, карьераа энэ хэмжээнд аваачихын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Үүнтэй тэнцэх амжилт гаргахын тулд та өнөөдөрөөс ямар арга хэмжээ авч эхлэхээр байна вэ? гэдгийг тодорхой бич.
Ингэж нэгд нэгэнгүй бичсэнээр аливаа асуудлыг тодорхой болгож, үйлдлийг зөв тийш нь чиглүүлж өгдөг.
Атаархал танд юу зааж өгдөг вэ гэвэл: Өнөөдрийн таны энэ амьдрал, энэ дүр төрх бол хүссэн амьдрал, дүр төрх тэнь биш юм. Таны амьдрал, дүр төрх тэнь үүнээс илүү байх ёстой гэдгийг мэдүүлж өгдөг. Тиймээс үүнийг ухааруулж өгч байгаад нь талархах хэрэгтэй.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Ер нь атаархана гэдэг нь өөрийгөө үнэлж чадахгүй байгаа нэг АЙДАС юм. Бас атаархана гэдэг нь бусад хүмүүс өөрөөс тэнь илүү мундаг гэдгийг баталж байгаа хэрэг юм. Мөн атаархснаар алдаа болон азгүйтэл рүү анхаарлаа байнга төвлөрүүлнэ гэсэн үг. Бид үүнийг мэдээж хүсэхгүй. Тиймээс атаархлаа яаж зогсоох вэ гэвэл бусдаас хараагаа салгаж өөр дээрээ тусга. Атаархлынхаа үндсийг ол. Эрч хүчээ өөртөө болон эерэг зүйлд зарцуулж эхэл. Хамгийн гол нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй.
Ингэж чадвал магадгүй хүмүүс танд атаархаж эхлэх байх.
Анхаар! Хэрвээ хүмүүс ТАНД атаархаж, таны тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол доорх ишлэлийг зөвхөн танд зориулав.
“Эхлээд тэд таныг үл тооно. Дараа нь таны тухай ярьж, шүүмжлэнэ. Тэгээд тантай өрсөлдөнө. Тэр үед та дийлнэ.”–Махатма Ганди
Нэмж хэлэхэд хэн нэгний гаргасан амжилтанд атаархана гэдэг нь амжилтын тухай сөрөг бодолтой байна гэсэн үг. Амжилтын тухай сөрөг бодол амжилтанд хүрэхэд том хаалт болдог. Тиймээс амжилттай, мундаг яваа хүмүүсийн амжилтанд баяр хүргэж, урмын үгээ харамгүй бэлэглэж, тэднээс суралцаж, тэдэнд талархах нь зүйтэй. Ингэснээр та өөртөө улам их амжилтыг татах болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрийгөө үнэлдэг, өөрийнхөө чадварт итгэдэг!
https://youtu.be/heiDUbCV4JA
Өнөөдрийн танаас асуух асуулт: Танд өнөөдөр ямар нэгэн атаархал байна уу? Байгаа бол атаархлаа та яаж амжилт руу чиглүүлдэг вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: Атаархах нь сэтгэл өвдөм хэцүү гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс энэ мэдрэмжээс салахад нь хэн нэгэнд туслая гэж бодож байгаа бол энэхүү мэдээг цааш нь шэйр товчнууд дээр дарж шэйрлээрэй.
Bayrlalaa ih heregtei zvil bna
Bayarlalaa,tanii bichsen zviliig unshix bvrtee ene bvxenees nadad bga ni yu bn? baixgvi ni yu bn ? gej uuruusuu asuuj dvgnelttei boldogtoi bayarlaj yabdag shv ,,,,, tand ajiliin ix amjilt xvsie…..
Өөрөөсөө асуулт асуух нь шилдэг арга! Амжилт хүсье!
Bayarlalaa. Saihan zovlogoo bna
Bayarlalaa vneheer ih taalagdlaa… minii neg tanidag egch bdag ter egch maani ug mergejil n aylal juulchlaliin menejer gevch ter uuruu bie daan nyglangaar uuriig daichilj suraltsaad odoo vneheer sain nygtlan mergeshsen her bargiin sain nygtlang ch urdaa alhuulahaargv ter hvniig bi vneheer ih hvndeldegch uuriiguu goldog bi nygtlan boloh vneheer ih hvseltei ch amidraliin bolomj bololtsoonoos bolj ih surguulid surj chadaagv collejed sursan bolohoor arhiw bichig heregeer tugssun tugsuud ene chigleleeree ajillaj odoo kompaniihaa nygtlangiin ajliig hvleej avsan bolowch tailan gargaj chadadgv heveer l tsalin bodoh dans hutluh kassiin orlogo zarlaga geh met zvilvvdiig l hiideg tgd bi vneheer ih nygtlan bolohiig hvsej bn tiim bolohoor ene udaad ene egchiig bodood uuriiguu vneheer ih daichilmaar bn zaawalchgv sain nygtlan bolmoor bn nadad ushuu yaj uuriiguu ilvv sain daichlahuu ter talaar zuwluguu uguuch Uka Tumur
Юуны түрүүнд хүссэн зүйлээ бодит болгож чадсанд баяр хүргэе! Тайлан тооцоо гаргаж сурахын тулд заавал сургуульд явах шаардлагагүй гэж бодож байна. Энэ тухай заасан мэргэжлийн ном хэвлэл байдаг гэдэгт итгэлтэй байна. Мөн сургалтууд ч гэсэн бас байдаг байх.
Би саяхан ийм бичлэг хийсэн үзээрэй. Өөртөө хөрөнгө оруулах тухай
☛ http://www.ukatumur.com/өөртөө-хөрөнгө-оруулахуй/
hi,bayrlalaa uka.saixan junshij bnuu?xeregtei medeelel ugsund talarxaya.nadad ataarxal b/dag salj chadaxgui bol burxanaas tuslamj xusch,terniig anxaaraxaa bolidog.Uxaantai xunii “`chamd saad boloogui bol uuriinxuu jamaar jargald xurexed busdad buu saad xii“`gesn ug b/dag.xuseed ch tiim boloxguigees xoish xund ataarxax demii l dee gexdee uuriin chin xelsneer amjilt uruu chigluulbel bolj l bn,daanch amidral sanasnaar bolxgui ym.
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа Отгоо!
bayarlalaa. onovchtoi zovlogoo bn gj bdoj bn.
Баярлалаа!
Hun bolgond heregtei mash saihan zovolgoo bna daa.Ilgeesen bolgoniig chin unshij ur huuhduuddee helj ogch baigaa.Duudee bayarlalaa,ulam ih amjilt gargaarai
bayarlalaa .namaig chigluulj ogch bgaad, tanias suraltsaj bga, amidraldaa baga bagaar heregjuulj bga
Амжилт!
Баярлалаа танд! Аз жаргал сайн сайхан бүнхийг хүсье!
Tanid vneheer ih bayarlalaa tsaashid ulam ilvv ilhiig medej bid nartaa surgaj zaahiig hvsej bna bayarlalaa
Хамтдаа суралцаж байгаадаа баяртай байна!
bayrlalaa ene bichlegiig uzeed ih uram orloo 🙂
🙂
Sain bnuu ukatumur egchee.tanii niitleluud mash ih talagddag onowchtoi oilgomjtoi goe sedwer yridag tani mash ih talagddag.mini aauuh zuil ataarhaltai yg amaralgui yuma.
Minii ergen toirond bga humuus minii sanagaar bolohgui bas ihenh n sorog muu bodoltoi har muu sanaatai humus bh yum.bi ooroo tiim sain bish gsen ter humuusin zan aash er talagdahgui yum.tgd bi ternes bolood ganzaardah ywdal ih bga yum yag yah estoig mine helj ogno uu.bayrlaa
Бид үргэлж эерэг хүнээр өөрсдийгөө хүрээлүүлнэ гэдэг хэцүү. Тийм ч учраас АМЖИЛТЫН ТАРНИ бий болсон. Хэрэв үгүй бол АМЖИЛТЫН ТАРНИ хэрэг байхгүй шүү дээ. Тиймээс тэдгээр хүмүүс дээр биш өөрлүүгээ анхаарлаа төвлөрүүл. Тэгж чадснаар тэдгээр хүмүүст өсч хөгжихөд нь туслах гэрэл гэгээ нь болж чадна шүү дээ. Амжилт хүсье Халиука!