Яагаад Өөртөө Өгсөн Амлалтаа Биелүүлж Чаддаггүй Вэ?
Яагаад Өөртөө Өгсөн Амлалтаа Биелүүлж Чаддаггүй Вэ?
Хэрвээ та өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй бол өнөөдрийн бичлэгийг танд зориулж байна.
Хүн бүр амьдралдаа ямар нэгэн амлалт өгч түүнийгээ биелүүлдэг. Гэвч харамсалтай нь амлалтын ихэнх нь бусдад өгсөн амлалт байдаг бөгөөд тэр бусдын төлөө гаргасан амлалтаа биелүүлдэг. Жишээлбэл хүүхдүүддээ, ээж аавдаа, найздаа, даргадаа, найз залуудаа гэх мэт. Бусдад өгсөн амлалтаа бид биелүүлэхдээ маш сайн байдаг. Үгүй бол бусдад худлаа хэлсэн болно, эсвэл нэр хүндээ алдана, эсвэл бусдад муухай харгадана, эсвэл үнэхээр тэр хүний төлөө хийх хүсэлтэй байгаа, эсвэл бусдад долигонож, бөгс үнсэж байгаа гэх мэт.
Гэвч өөртөө амлалт өгдөггүй, өгсөн ч амлалтаа биелүүлдэггүй байх нь их байдаг. Яагаад?
Хэрхэн яаж өөртөө амлалт өгөх нь хэрхэн яаж түүнийгээ биелүүлэхтэй шууд холбоотой байдаг.
Өөртөө өгч байгаа амлалт чин сэтгэлээсээ өөрийнхөө төлөө өөрөөр хэлбэл өөрийгөө хайрлах үүднээс биш бол амлалтаа биелүүлж чадахгүй.
Үүнийг тайлбарлая: Жишээлбэл бид жин хасах хүсэлтэй байлаа гэж бодьё. Тэгээд өөртөө амлаж байна гэж бодьё. Би ахиж хэзээ ч чихэр печень идэхгүй ээ, би өдөр болгон дасгал хийнээ гэх мэт амлалт өгнө. Ингэж өгсөн амлалт юунаас үүдэлтэй вэ гэвэл өөрийгөө зэмлэх үүднээс жишээлбэл би таргалчихлаа, би муухай харагдаж байна, хүмүүс тоохгүй байна гэх мэтээр бодсон бодлоос үүсч, би ахиж хэзээ ч тэгэхгүй гэдэг амлалт өгдөг. Мэдээж хэзээ ч чихэр печень идэхгүй байна гэдэг хэцүү, тэр үүднээсээ амлалтаасаа гаждаг. Ямар нэгэн байдлаар иднэ, ингэж идсэнхийгээ өө би чадсангүй гэж бодоод, би чадсангүй, би хэзээ ч жин хасаж чадахгүй, би амлалтандаа хүрдэггүй хүн гэх мэтээр өөрийгөө доош нь хийдэг.
Чин сэтгэлээсэ өөрийнхөө төлөө биш, өөрийгөө хайрлах үүднээс гаргаагүй амлалтууд гэж ямар амлалтууд байх вэ?
– Би ахиж хэзээ ч чихэр идэхгүй
– Би өдөр болгон ногоо иднээ
– Турахын төлөө юу ч хамаагүй хийнэ
– Ямар ч үнээр хамаагүй follower -ийнхээ тоог нэмнэ гэх мэт амлалтууд байна.
Харин өөрийнхөө төлөө, өөрийгөө хайрлах үндэстэй гаргасан амлалт гэж ямар амлалт байх вэ?
– Миний биеийг эрүүл байлгахад туслах эрүүл хүнсийг би өнөөдрөөс сонгож байна.
– Илүүдэл жингээ эрүүлээр хасахад хийх шаардлагатай бүх зүйлийг олж мэдээд түүнийхээ дагуу үйлдэх болно.
– Бизнесээ сайжруулахын тулд өөрийнхөө мэдлэгийг нэмэх сургалтанд заавал хамрагдана. гэх мэт амлалтууд
Ялгаагий нь та харж байгаа байх гэж бодож байна. Эхнийх нь өөртэйгээ харьцсан харьцаа огт байхгүйгээр, бодит биш шийдвэр гаргаж байна. Хоёр дахь нь арай өөрийгөө хайрласан өөртэйгээ харьцсан бодит амлалт гаргаж байна.
Дээрх 2 амлатын альныг нь хийхэд илүү амархан санагдах вэ? Альныг нь биелүүлж чадахаар байна вэ?
Тэгэхээр бид яагаад өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чаддаггүй вэ гэвэл:
Үргэлж айдас дээр тулгуурласан, өөрийгөө зэмлэж, шийтгэсэн, бусдад сайхан харагдах гэж, бусдад таалагдах гэж, бусдын төлөө амлалт гаргадаг учраас түүнийгээ биелүүлж чаддаггүй. Ингэж гаргасан амлалтнаас болж бид өөрсдийнхөө үнэ цэнийг алддаг.
Харин үнэхээр өөрийгөө хайрлахын тулд, өөрийнхөө талд зогсож чадсан, өөрийнхөө бие махбодь, зүрх сэтгэлтэй харьцаж гаргасан амлалтыг бид биелүүлж чаддаг. Тийм ч учраас бидний үнэ цэн өсдөг.
Яагаад Өөртөө Өгсөн Амлалтаа Биелүүлж Чаддаггүй Вэ?
Өөртөө өгсөн амлалтаа яаж биелүүлэх вэ?
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд:
1. Зөвхөн өөртөө зориулж амлалт өг.
Жишээлбэл архинаас гарахын тулд гэр бүл хүүхдүүдээ зовоохгүйн тулд биш, гэр бүл хүүхдүүдийнхээ төлөө архинаас гарах биш өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө архинаас гарах.
2. Амлалт бодит байх хэрэгтэй. Өдөр болгон дасгал хийнэ гэхийн оронд долоо хоногт 2 удаа дасгал хийнэ. Хэзээ ч тамхи татахгүй гэхийн оронд 7 тамхи татдагаа 3 болгох гэх мэтээр бодит хийж чадах амлатаа гаргах.
3. Амлалтаа тархин дотроо битгий гарга.
Амлалтаа цаасан дээр бич, өөртөө чанга хэл. Таны амлалтыг та өөрөө сайн сонсож, харж, мэдрэх хэрэгтэй болно. Тиймээс амлалтаа бич, бичсэн амлалтаа хар, амлалтаа өөртөө чангаар хэл. Өөрийнхөө нэрийг дуудаж байгаад амлалтаа өөртөө хэл, өөртөө унш.
4. Амлалтаа биелүүлэх үйлдэл төгс биш гэдгийг мэдэх. Амлалтаа биелүүлэх үйлдэл хэзээ ч төгс байхгүй. Жишээлбэл та дасгал хийх амлалт гаргасан бол магадгүй та тухайн дасгалыг санаснаараа хийж чадахгүй байж болно, бизнесээ бүтээх амлалт гаргасан бол юу хийхээ мэдэхгүй байж болно хамгийн гол нь түүнийхээ төлөө ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг чухал гэдгийг ойлгоорой. Тухайн дасгалыг сайн хийж чадахгүй байсан ч хийж байна гэдэг чухал, зөв хийхийн тулд чармайж байна гэдэг чухал. Яагаад гэвэл явцын дунд та сайжирна. Бизнесээ бүтээхийн тулд юу хийхээ мэдэхгүй ч хийхийн тулд яаж гэдгийг олох гээд интернэтээс мэдээлэл хайж байна гэдэг чухал, сургалтанд бүртгүүлж байна гэдэг чухал хийснээр та арга замыг хайж олох болно.
Амлалтаа биелүүлэхэд тэнь туслах цорын ганц дотны найз бол та өөрөө тийм учраас өөртэйгээ сайн ажиллаарай. Өөрийгөө сайн сонсоорой.
За тэгэхээр та өнөөдөр өөртөө ямар амлалт гаргаж байна вэ? Түүнийгээ надтай надтай хуваалцвал би маш их баярлах болно.
Хэрвээ та өөрийгөө өөрчлөх хүсэлтэй ч өөртөө ямар амлалт өгөхөө мэдэхгүй байгаа бол
Би өнөөдөр танд зориулж нэгэн шагналтай чэллэнж зарлаж байна. Хэрвээ та хэвлийгээрээ турах юмсан гэж бодож байсан бол бодож байгаа бол би таныг 10 хоногийн гэртээ хийх хэвлийн дасгалынхаа чэллэнждээ урьж байна.
4 сарын 18 наас эхэлнэ.
Яаж оролцох вэ?
1. Та доорх нүхэнд Имэйл хаягаа хийж бүртгүүлнэ.
2. Би танруу хэрэгтэй мэдээлэл болон 10 хоногийн дасгалын хуваариа явуулах болно.
3. Та 10 хоногийн турш дагаж хийнэ.
Энэ чэллэнж-д зөвхөн имэйлээ бүртгүүлж action plan татаж авсан хүмүүс оролцоно. Тиймээс имэйлээ заавал бүртгүүлээрэй.