Яагаад боломжийг олж харахгүй байна вэ?
1-р бүлэг АМЖИЛТЫН ТАРНИ
Амжилтын тарни яагаад чухал вэ гэвэл Амжилтын Тарнийг хэрэглэж эхэлснээр оюун ухаанаа дасгалжуулж эхэлдэг.
Бидний тархи өдөрт өчнөөн тэрбум мэдээлэлийг хүлээж авч, шүүж боловсруулдаг.Энэ мэдээлэлүүдийг боловсруулж буй тархины хэсгийг Reticular Activating System (RAS) гэж нэрлэдэг.
Хэрвээ энэ өчнөөн тэрбум мэдээллийг шүүлгүйгээр бүгдийг нь хүлээж авна гэвэл юу болох вэ гэдгийг мэдээж та ойлгож байгаа. Тиймээс зөвхөн бидний итгэл дээр тулгуурласан, анхаарлаа төвлөрүүлсэн зүйлүүдтэй холбогдолтой мэдээллийг л энэхүү RAS шүүж хүлээж авдаг. Бусад 99.9%-ийн мэдээллийг орхидог гэсэн үг.
Жишээлбэл: Таны хөл доор юу мэдрэгдэж байгааг та мэдээгүй байсан ч, та үүнийг уншсан учраас л дөнгөж сая мэдэрч байх жишээтэй.
Яг одоо өрөөн дотор байгаа улаан өнгийн зүйл дээр анхаарлаа төвлөрүүл дээ!
гэдгийг уншснаар та өөрөөн доторх улаан өнгийн зүйлүүд дээр анхаарлааа төвлөрүүлж эхэлж байгаа биз?.
Заримдаа та урьд нь огт хараагүй зүйлээ гэнэт олж харчихаад “энд энэ байсан юм уу ?” гэж асуухад “байж л байсан шүү дээ” гэх хариулттай таарч л байсан байх.
Үүнийг сэтгэл судлаачид “BLIND SPOT” гэж нэрлэдэг.
Тиймээс яг үүний адил бидний хүсээд байгаа зүйлс мөн боломжууд дэргэд маань байж л байдаг. Харин бид харсан мөртлөө харж чаддаггүй. Мэдсэн ч мэдрэхгүй өнгөрөөдөг. Харин АМЖИЛТЫН ТАРНИ- ийг хэрэглэснээр оюун ухаанаа амжилт өөд дасгалжуулж, хажууд байгаа тэр сайхан боломжуудыг харж, мэдэрч эхэлнэ.
Жишээ нь:
“Би зорилгодоо хүрч байна!” гэдэг АМЖИЛТЫН ТАРНИ- ийг урьж, түүнийгээ давтан хэлээд байвал тархины доод хэсэгт байрлах Reticular Activating System (RAS) зөвхөн энэ бодлын дагуу мэдээллийг шүүж хүлээн авч эхлэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж, зорилготойгоо уялдсан хүн, нөхцөл байдал, боломжуудыг олж харах чадвартай болно.
Тиймээс амжилтын тарни биднийг амжилт руу чиглүүлэх гол хэрэгсэл болдог.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ та АМЖИЛТЫН ТАРНИЙН тухай дэлгэрэнгүй мэдээллийг олж авах хүсэлтэй бол
1. Амжилтын тарни гэж юу вэ?
2. Амжилтын тарнийг хэрэхэн хэрэглэх вэ?
3. Амжилтын тарнийг хэрэглэх үед юун дээр анхаарах вэ?
4. Өөрт тохирсон Амжилтын тарнийг хэрхэн зохиох вэ? г.м.
5. Мөн таны амьдралд хэрэг болох ШИЛДЭГ 121 (зуун хорин нэгэн) Амжилтын тарнийг АМЖИЛТЫН ТАРНИ номоос уншихаас гадна тасалж аваад өөртөө сануулах газруудад тавьж мөн биедээ авч явах боломжтой.
Хэрвээ та миний дараа дараагийн сонирхолтой мэдээллийг цаг тухайн үед нь хүлээж авах хүсэлтэй бол дорхи цахим мэдээлэлд бүртгүүлнэ үү.
[wysija_form id=”1″]
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: Reticular Activating System (RAS) ийн монгол нэрийг тодорхой мэдэхгүй учраас англи нэрээр нь бичлээ. Хэрвээ та мэдэж байгаа бол дор бичиж үлдээнэ уу.
Goy zuvulguu bna, bayrlalaa 🙂
Sn heregjuulnee.
Aa ter RAS ni MGLr ‘toron idevhit sistem’ ym bluu?! 😛
@Tugs Tuguldur Баярлалаа! АМЖИЛТ!