Яагаад амжилтын тарни үйлчлэхгүй байна вэ?
Яагаад амжилтын тарни үйлчлэхгүй байна вэ гэвэл амжилтын тарни хэрхэн яаж үйлчилдэг вэ гэдгийг сайн мэдэхгүй байна гэсэн үг.
Бидний оюун ухаанаас гарч буй бодол далд ухамсраас гарч буй бодолтой нийцэж байх үед амжилтын тарни үйлчилж эхлэнэ.
Гэвч ихэнх тохиолдолд энэ хоёр бодол хоорондоо нийлж чаддаггүй. Тодруулбал бид хичнээн эерэг байгаад, сайхан зүйлийг хүсээд, түүнийгээ төсөөллөө ч гэсэн энэ бодол далд ухамсарт бичигдээгүй тохиолодолд бодит болох боломжгүй. Өөрөөр хэлбэл бид сайхан хань ижил хүсээд, түүнийгээ бодож төсөөллөө ч гэсэн бидний далд ухамсар дахь бодол “надад сайхан хань ижил ерөөсөө тохиодоггүй, би их азгүй хүн, хувь тавилан минь ийм л байж, над шиг хүнийг хүн тоох болов уу” гэх мэт сөрөг бодлоор дүүрэн байгаа бол бидний итгэл үнэмшил, дадал зуршил, үйлдэл энэ далд ухамсар дахь бодлын дагуу хэрэгжинэ гэсэн үг. Амжилтын тарни номон дээр ч “Бидний өдрийн турш бодсон бодлын 95% нь далд ухамсраас гарч байдаг. Хүн бүр давамгайлж буй бодлынхоо дагуу үргэлж хөгжин хувьсаж байдаг.” –гэж бичсэн байгаа.
Санаж яв: Бид оюун ухаанаараа бодлоо сонгож, далд ухамсраараа хэрэгжүүлдэг.
Тиймээс Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа нэг шалтгаан нь бидний бодол далд ухамсар дахь бодолтой нийцээгүйн улмаас үйлчлэхгүй байгаа юм.
Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсвэл, эрүүл чийрэг биетэй болохыг хүсвэл, сайхан хань ижилтэй болохыг хүсвэл… түүнийгээ бодоод, бичээд, хэлээд, төсөөлөх нь хангалтгүй. Учир нь тэр хүсээд байгаа зүйл далд ухамсарт тань бичигдсэн байна уу? гэдэг маш чухал. Үгүй бол далд ухамсартаа бичигдтэл бодох, бичих, унших, төсөөлөх хэрэгтэй. Үүнд амжилтын тарни их үүрэг гүйцэтгэдэг.
Харин далд ухамсарт бичигдсэнээр оюун ухаанд байгаа бодолтой тохирч, түүний дагуу итгэл үнэмшил хүчтэй сууж, үйлдэл хийж, зөв дадалтай болж түүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чадна.
Амжилтын тарни үйлчлэхгүй байгаа нөгөө нэг шалтгаан нь зөвхөн хүсээд, хэлээд, уншаад, төсөөлөөд, итгээд хүсэл биелэхгүй. Түүнийхээ дагуу заавал ҮЙЛДЭЛ хийх хэрэгтэй. Үйлдэл хийхгүй бол хэзээ ч биелэхгүй гэдгийг дахин дахин хэлье.
Амжилтын тарнийг үйлтэй хослуулснаар гайхамшгийг бүтээнэ.
Тэгэхээр өдөр болгон өөртөө хэдхэн минут гаргаж байгаад, юу хүсч байна түүнийгээ төсөөлөөд, түүнд тохирсон амжилтын тарни уриад, далд ухамсраа дахин программчилж, өнөөдөр та хаана байна вэ, ирээдүйд хаана хүрсэн байх вэ гэдгээ тодорхой гарга. Бас түүнийхээ дагуу зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулж, үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.
Ертөнц таны хүслийг биелүүлнэ. Хэзээ вэ гэвэл:
Үйлдэл хийж эхэлсэн тэр л мөчөөс ертөнц түүнийг тэнь биелүүлэхийн тулд тантай хамтарч эхлэх болно.
Аудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол: [powerpress]
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
ehleed huuhedtei bolj bgaad bayar hurgie. Bayarlalaa. Onoodroos ehlen amidralaa oorhloh buh tarniig urin duuddag bolnoo. Urgelj uram ogdogt bayarlalaa
Сайхан харагдаж байна.Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа жинхэнэ үзэсгэлэнтэй эсэх нь харагддаг гэсэн.Талархаж явдаг шүү.Өглөө бүрийг энэ сувгаар эхэлдэг амжилтын гараагаа сэтгэлдээ эхэлсэн одоо биеээрээ илүү сайн хэрэгжүүлнэ.Дэмжээрэй.Амьдлалаа одоо байгаагаасаа илүү чанаржуулна гэдэгтэй итгэлтэй байна.Чамайгаар бахархадаг шүү.Амжилт
hi
Баяр хүргэе, сайхан бас гоё харагдаж байна шүү.
Тиймээ цаг хугацаа үнэхээр харавсан сум шиг өнгөрч байна. 2014 он дундаа орох нь.
Хурдлаад жирийгээд байгаа мөртлөө л хийх гэсэн зүйлээ бүгдийг хийж амжихгүй л байна.
Гэхдээ зүгээр суугаагүй болохоор хийсэн зүйлдээ сэтгэл ханамжтай байдаг шүү.
Заримдаа майлээ шалгах ч завгүй болчих юм. Мэдээллээр бялхсан эрин зуунд амьдарч байгаа болохоор тэр байх даа.
Би өнөөдөрхөн бодож байсан юм, Ука маань үнэтэй зөвөлгөөгөө ойрд яагаад илгээхгүй байгаа юм бол доо гэж. Тэгтэл майл ирсэн байна.
Тэгэхлээр Ука маань миний далд ухамсарт байгаа юм байна гэж бодлоо. маш сайхан байна.
Ажил ажил гээд зав муутай байдаг болохоор далд ухамсартаа нөлөөлж чадахгүй л байх шиг байна даа. Үнэт зөвөлгөө, сэтгэлийн үгийг Тань хэрэгжүүлэхийг хичээнээ.
Баярлалаа, яг хэрэгтэй үед сэтгэлийн дэм өгч байдагт талархаж байна.
Hi.Uka bayar hurgie saihan haragdaj bna.Heregtei ued zuvulguu ugt bayarla.chi shu tiimee chini heldeg zuv shu bi er ni har ihtei hun.huhurteige suugaad 4 jil bolj bna.mini har bur bhgui bolchihood bsan chini mini nuhur harduulah yavdal gargaad bur ikh hartai bolchihlo.bas mash ih zavtai bna uurtu anhaaral tavij chadahgui neg zuilig bodood haanaas ehlehe medehgui bna huuhedtei bhoor geseer btal uuriigu teneg blogoj guitsle medeed bga herne ajil amidral deeree heredjuulj chadahgui ni mash ih hugatsa aldaad bna mash ih gantsaardaad hund itgej chadahgui bna sorry yagaad yum uurt tani itgeed bodlo bichihle bayarla have a nice day
hi.xvvxedtei bolsond bayr xvrgie.bie sain bodooroi.setgel taiban xvsel chin bielj aj jargaltai baix boltugai.
THANK YOU