Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ?
Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ? Яагаад гэвэл тэд дуртай юмаа хийж чадаж байгаа учраас аз жаргалтай, амжилттай байдаг билээ.
Сэтгэлээ сонсож, хүсэл сонирхлоо дагасан хүн цөм баяр хөөрөөр дүүрэн байж, явж, ярьж, хийж байгаа үйл бүхэн нь өөдрөг, хийморилог, өөртөө итгэлтэй, галт цогтой байдаг бөгөөд ийм хүний дэргэд очиход л өөрийн эрхгүй сэргэмээр эрч хүчтэй эерэг энергитэй болдог. Харин дуртай юмаа хийж чадахгүй байгаа хүмүүс цаанаа л гунигтай байдаг.
Амжилтанд хүрэхийн тулд аж амьдралаа 100 хувь хариуцаж, гартаа бүрэн авахаар зориглон шийдэж, өөрийгөө танин мэдэж, хүссэн дурласан юмаа олж авах маш чухал бөгөөд нэгэнт олоод авчихсан тохиолдолд цаг алдалгүй ямар нэгэн аргаар шууд хэрэгжүүлж эхлэх бүр ч чухал юм. Юунд дуртайгаа мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.
Дуртай юмаа хийж байгаа тохиолдолд ядарч туйлдахыг ч, гутарч гуниглахыг ч хүртэл анзаарахгүй.
Дуртай ажлаа хийж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
- Хэрвээ бүтэн сайн өдрийн орой танд 5 дахь өдрийн орой шиг ижил мэдрэмж төрөхгүй байгаа бол та дуртай ажлаа хийгээгүй байна гэж бодох хэрэгтэй.
- Хэрвээ та ажлаа хийж байхдаа үдийн завсарлага, ажил тарах цаг, мөн 5 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг бол мөн ялгаагүй дуртай ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Ажилдаа дургүй хүмүүс ажлаасаа хоцрох, ажлаасаа эрт тарах, худлаа чөлөө авах зэрэг үзэгдлүүдийг их хэмжээгээр гаргадаг.
- Хэрвээ та гэв гэнэт их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодоход яг одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх үү? Үгүй бол та буруу ажил дээрээ байна гэж бодох хэрэгтэй.
Ажилдаа дуртай хүн үдийн завсарлагаанаас өмнө, ажил тарахаас өмнө, амралтын өдөр болохоос өмнө аль болох их зүйлийг амжуулахыг хүсдэг. Мөн шинэ ажлын өдөр болох Даваа гарагийг сэтгэл догдлон угтан авдаг. Их хэмжээний мөнгөтэй болсон ч гэсэн хийж байгаагаа улам ихээр хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.
Таны амьдрал их үнэ цэнтэй учраас цаг хувь бүрт аль болохоор өөрийн сонирхдог, өөрийгөө баяр баясгалантай болгох зүйлүүдийг хийх хэрэгтэй.
Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал алба шиг санагдахаан больж, харин ч ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог. Яагаад гэвэл дуртай юмаа хийгээд тууштай явсан хүний араас мөнгө дагадаг.
Хүсэл сонирхлынхоо дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүхий л сэтгэл санаа, авьяас чадвараа зориулж, ингэж зүтгэснийхээ эцэст их амжилтанд хүрэх бол хүн болж төрсний нэгэн баяр баясгалан юм.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэхүү бичвэр таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээж мөн миний цахим мэдээлэлд бүртгүүлээгүй бол доор бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
Харин яг одоо би танаас, энэхүү асуултыг асуумаар байна? Та өнөөдөр дуртай ажлаа хийж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
sain uu Uka,
Saihan medeelel baina. Bi oort chin urgelj bayarlaj, bas ooroor chini urgelj bahargaj yavdag shuu 🙂
Minii huvid ooriinhoo durtai ajliig hiij bgaa. Daraa ooriinhoo tuhai delgerengui taniltsuulnaa.
hundelsaen, Jargal
@Jargal Тэгээрэй, дэлгэрэнгүй мэдээллийг тэсэн ядан хүлээж байна! Амжилт хүсье! ♥
Ok
♥!
Sain uu Uka. Nadad yag heregtei medeelel bna. Bi unuudur durtai ajlaa hiigeegui um bna. Odoogiin ajil maani bolomjiin mungu oldog biznes bolovch neg l saihan medremj turduggui bsan. Uuriinhuu durtai ajliig meddeg bolovch nuhtsul bololtsoo burdsen ued l hiine gej boddog bailaa.. Odoo tuuniigee bagaar ch bolov hiij ehleh estoi um bna gej bodloo. Humuust zuv zamaa olohod ni urgelj tusalj baidagt chini bayarlaj yavdag shuu. Nomoo hurdan gargaarai. Unshih geed huleej bgaa shuu.
Сайн, сайн уу Ганзориг оо!
Санал нэг байна. Бага багаар нөгөө ажлынхаа оронд орлуулсаар байгаад нэг л мэдэхэд дуртай ажлаа хийдэг болсон байдаг. Амжилт хүсье!
hi uka ene udriin mend.nomoo gargaad medeelelee delgerengui uguurei./xaanaas abch boloxiig ni/,nom gargax gej b/gaad chin mash ix bayrlaj bn amjilt xusie.setgeliin dem uram ugdugt chin bayrlaa.
@otgoo Тэгнээ найзаа! Баярлалаа!
bayarlalaa goe video bna.Bi ooroos tani setgel sanaanii haymral,gutraliig yaj arilgah ve? gej asuumaar bna.Ta l nadad tus boloh bh gej naidaj bna,Bayarlalaa
Сайн уу Vicky!
Стрэссээс гарах болон урьдчилан сэргийлэх аргыг энд бичсэн байгаа.
http://www.ukatumur.com/стрэссээс-хэрхэн-урьдчилан-сэргийлэ/
Баярлалаа!
hi,ene udriin mend xurgei, nomiig chin xvleej bga shv ………..xaanaas xezee abch boloxiig xeleerei….amjilt xvsie…
Удахгүй гарна. Заавал мэдэгдэнэ ээ! Баярлалаа Мөнгөө!
Сайн байна уу Ука эгчээ. Танд маш их баярлаж явдагаа хэлэхийг хүсч байна. Миний яг одооны хийж байгаа ажил маань миний хүссэн ажил биш гэдгээ олж мэдсэн. Тун удахгүй өөрийн хүссэн ажлаа олж үргэлж аз жаргалтай ажиллаж амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. ::)
Далай, АМЖИЛТ хүсье!