Эрүүл мэнд бол агуу баялаг
“Эрүүл мэнд бол агуу баялаг юм.”-Virgil
Бидэнд байгаа цорын ганц зүйл бол бидний бие махбодь. Тиймээс энэ биеэ маш сайн тордон, авч явах хэрэгтэй.
Оюун ухаан маань хаана хүрэхийг хүснэ бие махбодь маань тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй, эрүүл чийрэг, бат бөх байх ёстой. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг бие дийлэхгүй бол маш харамсалтай билээ.
Тиймээс одооноос эхлэж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй. Бидний амьдралд зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир.
Өөртөө үнэхээр хайртай хүн л биеийн тамираар хичээллэдэг.
Биеийн тамирын аль ч дасгалуудыг хийж болно. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ гүйхэд үе мөч өвддөг бол сэлэх, сэлж чадахгүй бол дугуй унах, эсвэл аэробикийн дасгалууд хий. Дасгал хийх хүсэлгүй байгаа бол тоглоом тогло. Жишээ нь: Сагс, хөл бөмбөг, волейбол, теннис тогло. Мөн бүжиглэж ч болно шүү дээ. Тоглох дургүй бол дэлгүүр орохдоо алхаж бай, цахилгаан шатны оронд зүгээр шатаар өгсөх г.м.
Яагаад гэвэл энэ биеээ эрч хүчтэй, сэргэг байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд заавал ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөх хэрэгтэй.
Нийт дасгалуудыг ерөнхийд нь 3 ангилж болох юм.
1. Хүч тамир нэмэх дасгал – штанг, туухай өргөх, бөх барилдах гэх мэт хүчний дасгалууд
2. Уян налархай болгох дасгал- сунгалт, амьсгалын болон йогийн дасгалууд гэх мэт
3. Тэсвэр тэвчээр, хурд шалгах дасгал – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах гэх мэт аэробик дасгалууд
20-30 минут тасралтгүй дасгал хийснээр
1. Биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг
2. Хүний тархинаас эндорфин буюу аз жаргал, баяр баясгалангийн даавар гардаг. Энэ нь байгалиас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм.
Хэрвээ та өнөөдөр амжилтаа яг юунаас, хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэхийг санал болгож байна.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэ бичээс таадагдсан мөн иймэрхүү мэдээллийг цаашид и-мэйлээрээ хүлээн авахыг хүсвэл миний цахим мэдээлэлд бүртгүүлнэ үү.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Nomoo xurdan gargaarai bi zaaval avna aa amjilt
@Zorig Амжилтын Тарни ном удахгүй гарнаа. Баярлалаа!
Uka , sanaandgyi you tube orj baigaad chinii videog olj uzeed mash ik bayarlaj bna . manai yeiinken bolon er ni mongoliin zaluuchuudad ingeed cham shig keleed sanuulaad ogdog kun garaad ireesei gej ik kysdeg bailaa . kysel mini buelesen bolkoor bi onoodor mash ik bayartai bna . chamd dakin dakin amjilt bayalagiig ilgeelee . Bi bas oodrog yzeltei oortoo itgeltei jiriin neg mongol emegtei ,alpiin nuruunii jijigkeen tosgond az jargaltai amidarch baigaa . iim zeregtei amidarkad minii ooriin zorig tebcheer ,kodolmor l namaig iim bolgoson bolkoor tanii kelj surgaj baigaa bukentei 100 kybi sanal neg bgaa shyy .
Kair talarkal ilgeelee ,
Kundetgesen Tsegii
@Tsetsgee Баярлалаа! ♥!
Сайн байна уу, өглөө гүйх орой гүйх хоёрын аль нь сайн бэ?
@Chimge Би өглөө ч гүйдэг, орой ч гүйдэг. Цаг гаргаж чадсан тэр л үедээ гүйдэг.
Алд биедээ арчаатай оорийн биеэ хайрлаж байх нь тун зов шуу. Оноодроос ходолгооний эрчмээ нэмнээ. Сайхан зуйлс сануулж байдагт тань талархаж байна. Олон олон хунд хурээсэй
Баяртай байна! 🙂
идэвхитэй хөдөлгөөн эрүүл амьдрал
Тийм шүү!
Үнэхээр багтарталаа гүйгээд амьсгаадаад зогсож байхад хамаг стресс гараад эрч хүчтэй болдог шүү
Сайн байна уу. танай site-д бүртгүүлэх гэсэн чинь миний mail буруу гээд болдоггүй, ямар mail хаяг хийх ёстой вэ? миний mail хаяг mandahdulam@yahoo.cm, bmandahdul.md@gmail.com
Sain uu Mandahaa? Hiisen 2 e-mail 2-uulaa buruu haragdaj baina. chi dahiad zasaad hiigeed uz.