Танд энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргэе!
Таны сайтыг олж авснаасаа хойш байнга орж, сайн сайхан бүхнийг унших болсондоо маш баяртай байгаа. Танд маш их баярлалаа. Ингээд танаас дараах асуултуудад хариу хүсье!
Би одоо гадаадад мэргэжил дээшлүүлж байгаа. Хүн л болсон хойно амьдралын сайн муутай байнга тулгараад л явж байна. Аль алинд л нилээн сэтгэл хөдлөлөөр ханддаг, гэтэл сүүлийн үед болж өнгөрсөн муу, бүтэлгүйтсэн тийм зүйлүүдээ бодоод стрэссдээд болдоггүй ээ. Уг нь бол өөрийн бүтэлгүйтсэн зүйлдээ тийм ч анхаарлаа хандуулах хэрэггүй л гэж боддог юм. Гэтэл энэ тэнэг бодлууд нь толгойд эргэлдээд байх юм.
Уг нь сайн сайхан зүйл байнга л тохиолддог, энэ тохиолдож байгаа сайн сайхан зүйлийн хажууд миний яриад байгаа тэр бүтэлгүй муу зүйлүүд нь жижигхэн асуудал л байгаа юм. Тухайлбал хэн нэг хүн ганцхан муухай үг хэлэх, шоолох, эсвэл жижигхэн алдаа гаргаад тэрэндээ харамсах гээд л…
Гэсэн ч тэр муу зүйлүүд нь хэдхэн минут, хэдхэн цаг толгойд эргэлдээд намайг бүр юу ч хийх дур хүсэлгүй болгоод туйлдуулна, бүр анхаарал төвлөрөлт бүх зүйл муудаад байна.
Би уг нь бодол санаагаа зөвхөн сайн сайхан зүйлд төвлөрүүлэхийг хичээж байгаан, интернэтээс зөвхөн өөрийгөө сэргээх юм үзэх, сайхан дуу сонсох, дагаж дуулах, фм-ийн сайхан нэвтрүүлэг сонсох гээд л… Бас намайг хүмүүс урьд нь байнга инээмсэглэж явдаг байсан болохоор ямар сайхан юм бэ чи огт стрэссдэхгүй юмаа гэдэг байлаа. Харин одоо инээмсэглэж явдаг маань багасаад байх шиг байнаа.
1. Бодол санаагаа яаж зөвхөн сайн сайханд төвлөрүүлэх вэ?
2. Эрэгтэй хүмүүс ер нь эмэгтэй хүмүүсийг бодвол хэтэрхий өрөвчхөн сэтгэлтэй, бусдаас хайр халамж их хүсдэг, сэтгэлийн тэсвэр тэвчээр харьцангуй муутай байдаг юм болов уу? Ер нь хүн болгонд энэ асуудал тулгардаг юм болов уу?
3. Аливаа юмыг чин сэтгэлээсээ нямбай хийх гэж оролдох нь ямар асуудалд хүргэж болох бол?
Чин сэтгэлээсээ ард түмэндээ байнга туслаж байдаг танд маш их баярлалаа.
Таны үйлс улам дэлгэрэх болтугай!
@Миний Буцалж Буй Амьдрал (МББА)
MiniiAmidral@ukatumur.com
_____________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.