Эрч хүчийг сорогч 9 зүйл
Надаас хүмүүс их асуудаг “Ука, чиний энэ эрч хүч хаанаас гараад байна аа? Яаж ийм их эрч хүчтэй болох вэ?”
Эрч хүчтэй байж бид амжилт өөдөө амжилттай алхана. Эрч хүчгүй бол бид урагшлахгүй. Хичнээн шинэ санаа байгаад, хичнээн авьяас чадвар байгаад эрч хүчгүй бол хүссэн зүйлээ бодит болгож чадахгүй. Тиймээс эрч хүчтэй байх нь маш чухал.
Доорх томьёогоос эрч хүч ямар чухал болохыг мэдэх болно.
АВЬЯАС ЧАДВАРТАЙ + ЭРЧ ХҮЧТЭЙ = ТОМ АМЖИЛТ
БАГА ХЭМЖЭЭНИЙ АВЬЯАС ЧАДВАРТАЙ + ЭРЧ ХҮЧТЭЙ = АМЖИЛТ
МАШ ИХ АВЬЯАС ЧАДВАРТАЙ + ЭРЧ ХҮЧГҮЙ = ЯЛАГДАЛ
Санаж яв: Эрч хүч бол амжилтын түлш.
Тэгэхээр таны эрч хүчийг яг юу сороод байна вэ?
Эрч хүчийг сорогч 9 зүйл
1. Стрэсс буюу сэтгэлийн хямрал – стрэсс хүний эрч хүчийг хамгийн их сордог. Тиймээс стрэсснээсээ салах хэрэгтэй. Мэдээж бүрмөсөн салж чадахгүй ч стрэссээ багасгаж, урьдчилан сэргийлэх боломжтой.
2. Сөрөг хүмүүс – Биднийг хүрээлж байгаа зарим нэг хүмүүс, хамтран ажиллагсад, хамаатан садан, найз нөхөд, таньдаг хүмүүс үргэлж болж бүтэхгүй сөрөг юман дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Бүүр энэ тал дээрээ гаршсан байдаг. Тэр ч үүднээсээ таны гаргасан санаа, таны тавьсан зорилгыг дэмжихгүй, бүтэхгүй байх олон шалтгаан гаргаж ирээд байгаа бол та эрч хүчээ алдаж байгаа. Ийм хүмүүсээс хол бай.
3. Буруу хооллолт – өөх тостой хүнд хоолыг тогтмол хэтрүүлж идэх, мөн архи дарс хэрэглэх нь хүний эрч хүчийг их хэмжээгээр сордог. Тиймээс зөв хооллож сурах хэрэгтэй. Архи дарснаас татгалзах нь зүйтэй.
4. Хөдөлгөөний дутагдал хүнийг эрч хүчгүй болгодог – Биеийн тамираар хичээллэж, дасгалыг тогтмол хийх.
5. Хэлсэн амандаа хүрэхгүй байх – Хэлсэн амандаа хүрээгүй тохиолдолд та бусдын итгэлийг алдахаас гадна өөрийн үнэлэмжийг бууруулдаг. Энэ нь эрч хүчээ алдах бас нэг шалтгаан болж байгаа юм.
6. Уйтгарлал – Хэрвээ та хүссэн юмаа хийгээгүй, зорилгынхоо араас яваагүй бол та нэгэн хэвшлийн амьдралаа амьдарч байна гэсэн үг. Нэгэн хэвшлийн амьдралаар амьдрах нь уйтгартай. Уйтгарлал эрч хүчийг сордог.
7. Өөрийгөө шүүмжлэх, өөрийнхөө тухай сөрөг бодолтой байх – Өөрийгөө шүүмжилж, өөрийнхөө тухай сөрөг бодлтой байх нь өөрийн үнэлэмжийг бууруулж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Ингэснээр эрч хүчгүй болдог. Энэ тал дээр би хэд хэдэн бичлэг оруулсан байгаа. Жнь: Яагаад өөртөө итгэлгүй болдог вэ? Би хангалтгүй гэдэг бодлоо яаж өөрчлөх вэ? Та өөрийгөө юу гэж бодно, та тийм л хүн гэх зэрэг бичлэг оруулсан байгаа. Эдгээрийг үзээгүй бол үзээрэй.
8. Биеэ буруу авч явах – Хэрвээ хэн нэгэн бөгтийгөөд, харц доошоо газар ширтээд, удаан хөдөлгөөнтэй, хөлөө зөөж ядан, эвшээлгээд алхаад байвал ийм хүн ямар байх вэ? Мэдээж эрч хүчгүй, доожоогүй хүн байж таараа. Харин харц дээгүүр, нуруу эгц, цоглог, инээмсэглэлээр дүүрэн, хурдан хөдөлгөөнтэй сайхан хувцасласан хүн ямар байх вэ гэвэл мэдээж эрч хүчтэй, амжилттай хүн байх нь гарцаагүй.
9. Өвчин зовлон – Энэ тохиодолд биеэ сайн эмчлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
АМЖИЛТЫН ТАРНИ
Надад мөрөөдлөө биелүүлэх, зорилгодоо хүрэх хангалттай эрч хүч бий!
За тэгэхээр эдгээр 9 зүйлийн аль нь таны эрч хүчийг сорж байна вэ? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдэгээрэй.
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан лайк дараад цааш нь бусаддаа түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл болон YouTube сувагт бүртгүүлээгүй бол яг одоо бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр би танруу 7 хоног бүрийнхээ бичлэгийг, урмын үгс, амжилтын тарнийн хамт и-мэйл хаяг руу тань илгээх болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayarlalaa
Heregtei zuvulguu ugdug shuu, mash ih bayarlalaa
Bayrlalaa Saihan medeelel bna
Sain baina uu? Naiz bolsnoosoo hoish zondoo saihan zovlomj avsandaa mash set
Urgeljlel. Setgel hangaluun baina. Bayarlalaa. Oird zavgui hodoo gadaa ih yavj baigaa uchraas zavtai bolohooroo sanal soliltsonoo.
Bayarlalaa, tanias uneheer erch huchiig mederdeg…zuwluguu chin ymagt hereg bolj bgaa dahiad bayarlalaaa amjilt amjilt!!!
Bayrlalaa.heregtei yed uhaaruuldag saihan hun shuu.Urgelj demjdeg talarhdag,bas tegeed erch huchiig heregtei tsagt n ogdogt
orshinoosoo bolood bas sorog hvmvvsees bolood bdg ydj bhd hamgiin oir hvmvvs odoo bi yahu svliin ved nadad mash hesvv bn
Энэ өдрийн мэнд хүргье, сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа,Би өдөр бүр чиний зөвлөгөөг сонсож өмжилтын тарниа хэлдэг,Би маш их сэтгэл хангалуун байна
Баярлалаа, Үргэлж гайхалтай зөвлөмжүүдээр бэлэг барьж байгаад тань талархаж байна
Bayarllaa vnheer saihan zowolgoo bna
3аас 8 хүртэл яг миний хийдэг зүйл бн аан тэгээл өөрийнхөө хүчээ алдаал , хийх зүйл маань нэг л санаанд хүрдэггүй байгаад байсын байна одоо харин яаж үүнийсээ ангижрах аргаа ч олчлоо хэхэ баярлалаа . Их гоё үнэтэй зөвөлгөө өгсөн таньд баярлалаа яг одооноос хэрэгжүүлээд үлдсэн амьдрал руу цоглог амжилт гаргаал алхаж өнгөнөө ☺ их таалагдлаа 🙂 thank you very much
Bayarlalaa Uka, ih saihan medeelel bna. Ajlin amjilt, amidralin sain saihan buhniig husie
tani zovlomj uneheer taalagdlaa tand amjilt husei
bayrlalaa uka egchee. my erch huchiig yu sorood bna we gedegiig ter bur meddeggui bailaa tanii ene zuwlumj ih taalagdaj bna. my erch huchiig 1,2,6,7,8 ih sordog baisniig medsen bolohoor odoonoos ehelj erch huchee edger zuilees bolj aldahgui baihiig hicheenee.
сөрөг хүмүүсээс хол байхгүй бол эрч хүчээ маш их алддагийг амьдрал дээр амсаж үзсэн таны зөвлөгөөнүүд хүмүүст хэрэгтэй байдаг шүү. Амжилт хүсье
H
Tanaas suraltsah zuil ih baina. Amjiltiin tarina … bayarlalaa
Tnx Uka
Sain bainuu minii amidraliig tseneglegchind zalgah shig l bolloo bi ene saihan medeelliig harahgyi yavsan tsag hugtsaandaa gol harlah shig l bolloo. Uneheer ih erch huchtei bolj ugluu hurdan boloosoi gej bodon noir mini hurhgyi bhiin sanaj bodson ajilaa yuunaas ni ch hamaagyi ehluulchihmer….Mundag busgui mini tanii amidrald mash ih mash ih jargaliig huse!
Taalagdlaa mash ih bayrallaaa
Mash ih taalagdlaa. Unetei zubluguu ugch baigaad talarhaj bnaa