Эртэч хүн
“Өглөө хүн бүтэн биеэрээ явдаг бол орой зөвхөн хоёр хөлөөрөө явдаг.”- Ralph Waldo Emerson
Бүгдийг хийх хангалттай цаг бидэнд тэр болгон байдаггүй. Харин эртэч хүн болсноор бид хийж чадахгүй байгаа зүйлүүдээ хийх цагийг гаргаж чаддаг. Жишээлбэл бодох цаг, бясалгал хийх цаг, биеийн тамир спортоор хичээллэх цаг, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө тордох цаг гээд л…
Өглөө босдог цагаасаа 2 цагийн өмнө боссоноор өдрөө уртасгаж, долоо хоногт 14 цагийг, жилд 28 өдрийг өөртөө илүү гаргаж чадна гэсэн үг.
Өглөө эрт босохын давуу тал:
Эртэч хүн илүү их баяр баясгалантай байдаг
Этэч хүний эрүүл мэнд илүү сайн байдаг
Эртэч хүн өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрөөдөг
Эртэч хүн илүү их эрч хүчтэй, энергитэй байдаг
Эртэч хүн илүү эерэг, сайхан ааштай байдаг – “Амжилтын тарни” ном 165-р хуудас
Өглөө эрт босох нь амжилтанд хүргэх олон сайхан хэвшлүүдийн нэг. Тийм ч учраас амжилттай яваа хүн бүрийн түгээмэл заншсан нэг зүйл бол өглөө эрт босох байдаг. Тэд өглөө эрт босох дуртайдаа биш харин өглөө эрт босохын ашиг тусыг сайн мэддэг учраас л эрт босдог.
Жишээ нь:
г.м. олон алдартай, амжилттай хүмүүсийг нэрлэхээр байна.
Эцэст нь хэлэхэд “Яагаад та эрт босдог вэ?” гэдэг асуултанд Jim Rohn хариулахдаа “Хэрвээ та миний чиглэж байгаа зүг рүү чиглэж байгаа бол та эрт босно. Хэрвээ та миний хийж байгаа зүйлийг хийж байгаа бол та эрт босно” гэжээ.
Тиймээс хэрвээ та гайхамшгийг өөрөөсөө хайж амжилтруу чиглэж байгаа бол, хэрвээ та өдөр болгон өөртөө бодох, бясалгал хийх, сурах, унших, биеийн тамир спортоор хичээллэх цагийг гаргаж байгаа бол та эртэч хүн аль хэдийн болсон байгаа гэдэгт найдаж байна.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Өнөөдрийн миний танаас асуух асуулт: Та өглөө хэдэн цагт босдог вэ? Хэрвээ та эрт босдог бол эртэч хүн болсон туршлагаасаа мөн эрт босох ашиг тусаа доор хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bi uchigdur nomoo unshoj duussan. Nom unshih zav muutai bhr avtobusand yavahdaa unshij duusgasan. Dasgaluudiig sain hiihiin tuld dahij taivan unsjina gej bodoj bgaa. Nomiin bulegt ugluu ertlen bosohiin ashig tusiig bichsen hesgiig unshaad ih uram zorig orj ert bosohiig hicheej noirtoigoo uzej tarj usech naaldaj bna kkk. Gol ni oroi ert umtah argiig heregjuulj bgaa. Tiimees yag odoo ene setgehdlee bochij duusaad untlaa. Ert bosood bhaar suuldee seruulge bhgui cj yag ter tsagtaa nud tag geed l neegddeg yum bilee. Yalanguya ugluu ert bosch guivel. Ugluu bosohoos noir hureed bval uuriinhuu durtai yumiig shuud hiivel zugeer yum shig sanagdsan bi noirmog nudeeree shuud l haluun shurshuurt orchdog tegeheer noir ter doroo sergede yum. Gol ni 5 10 gej hoisjluulj l bolohgui.
Туршлагаасаа хуваалцсанд баярлалаа Чимгээ! ♥
Minii untdag tsagt boshiin heded untdag yum bol
Сайн байна уу би орой 22цагт унтаж уурийн 3цагт сэрдэг энэ муу юу та зовлооч тэгэхдээ ингэж сэрээд удаагуй байна яагаад ингэж сэрэхээр шийдсэн бэ гэвэл би омно нь 23цагт унтааал 7 8 цагт сэрдэг ер нь бол их унтана ингэж зондоо унтсан болохоор одооноос арай оор аргаар сэрмээр санагдсан юм би оглоо болгон дасгал 2цаг хийдэг хийчээлээ хийнэ ном уншина гэрээ цэвэрлэнэ хоол унд хийнэ гээд цаг их хурдан явчих юм тэгээд хийх юм зондоо байгаа болохоор энэ цагийг сонгосон юм зов уу буруу юу