Эргэлзээгээ устгах арга
Бид өөрсдийн амжилтанд их эргэлздэг. Амжилт гаргаж чадах болов уу, үгүй болов уу гэж эргэлздэг. Эргэлзсэн учраас амжилтынхаа төлөө юу ч хийдэггүй. Харин хий дэмий эргэлзээтэй, айдастай бодлуудаар өөрийгөө бөмбөгддөг гэж болно.
Эргэлзээ бол амжилтын дайсан. Эргэлзээ бол биднийг зогсоодог. Тиймээс эргэлзэж болохгүй. Эргэлзээгээ устгах хэрэгтэй.
Эргэлзээ юунаас үүсдэг вэ гэвэл аль нэг зүйлд итгээгүйгээс болж үүсдэг.
Итгээгүй учраас эргэлзээ үүсдэг.
Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгээгүй учраас амжилтандаа эргэлздэг. Өөртөө итгээгүй учраас өөртөө эргэлздэг.
Миний амьдрал өмнө нь эргэлзээгээр дүүрэн байсан болохоор амьдралдаа чухал шийдвэрүүдийг гаргаж чадахгүй айдаг байсан. Харин өөртөө итгэдэг болсноор шийдвэрүүдийг ар араас нь гаргаж үйлдэл хийх чадвартай болсон. Гэхдээ эргэлзээ хэзээ ч алга болдоггүй. Үе үе гарч ирсээр байдаг. Гарч ирэх үед би өөрийгөө зоригжуулах амжилтын тарни урьж, дараагийн хийх ёстой алхмаа хийдэг.
Эргэлзээ төрвөл өөрийгөө зоригжуулах амжилтын тарни урьж, дараагийн хийх ёстой алхмаа үргэлжлүүлэн хийгээрэй.
Тиймээс өнөөдөр би “Эргэлзээгээ устгах” амжилтын тарнийг тантай хуваалцаж байна. Надад тус болж чаддаг тул танд ч гэсэн тус болно байх гэж найдаж байна.
1. Би өөртөө итгэдэг!
2. Би өөрийнхөө чадварт итгэдэг!
3. Хэчнээн эргэлзээтэй байлаа ч явцын дунд боломжууд гарч ирнэ гэдэгт би итгэж байна!
4. Намайг дэмжих, надад туслах хүмүүс байгаа гэдэгт би итгэж байна!
5. Би чадна! Яагаад гэвэл би чадна гэдэгтээ итгэж байна!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа, уулзалгүй удсан байна шүү.
Нээрээ л эргэлцээ бидэнд дандаа саад болж байдаг. Гэхдээ минии хувьд хэт их эргэлзэж, хаширлахгүй байхыг боддог. Яагаад гэвэл эргэлзэж цаг алдаж, үлбэгэр байснаас, зоригтойхон алдаад, алдаан дээрээ суралцсан нь дээр байдаг.
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year
Yag unen! Bid her ih aldaj tuun deerees suraltsana ter hemjeegeeree usnu. Huvaaltssand bayarlalaa Chimegee!
yag odoo uneheer ergelzej baina. yu ch hiihgui ene heweeree zugeer l bj bhuu eswel bolomjoo ashiglaad zoriglohuu? herew zoriglood yawbal bas neg chuhal yumnaas tatgalzah heregtei bolno. yah be?
Bayarlalaa.Ergelzeh zavgui l yavna da. Saihan medeelel ogdogt urgelj bayarlaj yavdag shuu.Shine onoo saihan ugtaarai. Bayar hurgej, amjilt husie.
Баярлалаа. Хэрэгтэй үед дандаа сэтгэлийн дэм өгдөгт. Өнөөдөрхөн би ямар шийдвэр гаргах вээ гээд л эргэлзээд сууж байлаа. Үзээд л алдья.
баярлалаа яг хэрэгтэй үед нь мэндсэн юм шиг сайхан зөвлөгөө ирлээ. Бид мэддэг юм шиг хэрнээ огт мэдэхгүй юм аа
Баярллаа
Bayrlallaa. Ene nadad mash ih heregtei blaa. Happy new year.
yag odoo nadaar horwoo iluu um shig sanagdaj bn. zarimdaa bi uhmeer sanagddag ch ohin maani baiga shuuu deee. geriinhan hamt olon namaig bhgui um shig l bdag. bi l uuruu huuy haay gehgui bol ted nadtai haritsah shaardlaga bhgui eee. uchir n bi tsarai muutai muuhai bolhoor l humuus nadtai haritsdaggui zarim n haritsahdaa uuriiguu huchilj arai yadan l haritsaj bgaa n shuud medregddeg deee
bayrllaa shan emegtei shuu
баярллаа.маш үнэтэй зөвлөгөө байна
Uka chamdaa mash ix bayarlalaa!! dandaa unen, sonirxoltoi zøv&goe zøvløgøø øgch minii amidrald urgelj xuch tenxee øgdøg yum shuu chinii bux video.nyyd advice.yyad tani:)
Chamdaa ene xorvoogiin xamgiin sain saixan buxniig irj byi 2015 ondoo setgel zurkhneesee xusen erøøe!!! Merry christmas:-*
bayarlalaa
Bayrlalaa mash ih
Sain baina uu yunii omno udahgui garah shine onii mend hurgie. Urgelj uram zorig ogson saihan niitleluud yvuulj baidagt tani mash ih bayarlalaa hundetgesen Moogii
Сайн байна уу? Танд болон танай гэр бүлд “Шинэ он”- мэнд хүргэе! Байнга урам зориг оруулж өгдөгт баярлалаа. таны нийтлэл зөвөлгөөг уншихаар сэтгэл санаа нэг л сайхан болчихдог шүү. Маш их баярлалаа.
сайн байна уу. айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе.
баярлалаа.
нээрээ л бид чадна гэдэгтээ эргэлздэг учраас л их амжилтаас хоцордог.
sain baina uu. meddeg hernee meddegguig sanuulj zuwluj baidagt tani bayarlalaa. shine onoo bugdeeree amjlt,az hiimori,ineed huurtei az jargalaar duuren ugtastgaay. SHINE ONII BAYARIIN MEND HURGEY.
сайн байна уу энэ блогт нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Та бүхний амжилт, бүтээл, хийж бүтээхийн тулд тэмцэж байгаа тухай уншиж суухад надад сайхан байлаа. Энэ бүгдийг санаачилсан Укадаа баярлалаа. бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе
.
баярлалаа яг л надад зориулсан юм шиг санагдлаа шүү. Ахиж дахиж уншиж үзнэ ээ. Шинэ оны мэнд хүргэе.
Shine oni mend hurgie.Ergelzeeg ustgah arga unshij erch huch ablaa bayarlalaa.Mail bicheesee gej urgelj harj baidag shuu. holbogdsondoo bayartai bnaa.Oyuni undargaa ulam ih tugeegeerei…
Shine onii mend hurgey! Sain saikhan ugseer busdiig tetgej zorigjuulj baidag chamd chin setgeleesee bayarlalaa. Chinii amidrald hamgiin sain saihkniig husey!
Bayarlalaa vneheer l ene bvh ergelzeenvvd bainga l garch irdeg shantardag. odoo hicheeh bolno ergelzehgvigeer uurtuu itgeh bolno. tand amjilt hvsie bayrlalaa