Шинэ он хуучрахаас өмнө авах арга хэмжээнүүд
Шинэ жил, шинэ эхлэл!
Шинэ жил, шинэ зорилго!
Шинэ жил болмогц бид шинэ өөрчлөлтүүдийг хийхийг тэмүүлдэг. Гэхдээ энэ шинэ жилийн эрч хүчээ хэр удаан хадгалж чадна тэр хэмжээгээрээ бид үйлдэл хийж, өөрчлөлтүүдийг гаргаж, зорилгоо биелүүлдэг. Хэрвээ эрч хүчээ алдвал бүх юм хуучнаараа үлддэг.
Нэгдүгээрт: Гаргасан зорилгоо зөв үед гаргаж чадаж уу гэдгээ нэг хянаад үз. Зарим хүмүүс шинэ жилээр уусан, халсан, наргисан үедээ зорилгоо гаргачихдаг. Тэр үед хүмүүс их хэмжээгээр хөөрсөн эсвэл гутарсан, гэмшсэн байдаг. Тиймээс энэ зорилгыг та үнэхээр хүссэн учраас гаргасан уу эсвэл сэтгэл хөдөлсөндөө гаргачихсан уу? гэдгийг тодорхой болгох.
Хоёрдугаарт: Доорх асуултуудыг өөрөөсөө асуух.
а. Энэ зорилго яагаад надад тийм чухал вэ? -Хэрвээ чухал санагдахгүй байвал, цаг зарцуулахаасаа өмнө боль! Өөр чухал зорилго олж гарга!
б. Зорилгоо биелүүлснээр та хэн болох вэ? Зорилгоо биелүүлснээр танд ямар мэдрэмж төрөх вэ? -Нүдээ аниад, гүн амьсгаа аваад таны гаргасан зорилго биелэгдэхгүй байна гэж төсөөл… Танд ямар мэдрэмж төрж байна вэ?
Харин одоо таны гаргасан зорилго биелэгдсэн байна гэж төсөөл… Танд ямар мэдрэмж төрж байна вэ?
в. Энэхүү гаргасан зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзлэл хэр их байна вэ? 1-10 гэж үзэхэд аль түвшинд байна вэ? Хэрвээ таны хүсэл эрмэлзлэл 9-өөс доош байвал, цагаа зарцуулахаасаа өмнө боль! Хүсэл эрмэлзлэлийг бадраасан хүчтэй зорилго олж гарга!
Үргэлж агуу том, урам зориг, хүсэл эрмэлзлэлийг бадраасан зорилго гаргаж байх. Ингэснээр зорилгоо бодох тутамд түүнийгээ биелүүлэх эрч хүчийг олж авдаг.
Гуравдугаарт: Зорилгоо илүү тодорхой болгох. Хэрэв жин хасах зорилготой бол хичнээн кг, хэдэн сарын дотор хасах вэ? Хэрэв ажил хайж байгаа бол ямар ажил, хэдэн төгрөгний цалинтай ажилд хэзээ орох вэ? г.м. тодорхой гаргах. Мөн зорилго биелэгдсэн байх сүүлчийн хугацааг үргэлж товлож байх.
Дөрөвдүгээрт: Хүмүүс зорилгоо гаргахдаа 2 зүйлийг анхаарч үздэггүй.
а. Зорилгоо биелүүлэх цаг байна уу?
б. Зорилгоо биелүүлэх дадал зуршил байна уу?
Хэрвээ та дээрх 2-ыг ( цаг, дадал зуршлыг сурах сахилга батыг) гаргаж чадвал таны зорилго биелэгдэх нь гарцаагүй.
Тавдугаарт: Агуу том зорилгоо жижиг хэсэг болгон задлах. Юунаас эхлэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаж түүнийхээ дагуу алхам хийж эхлэх. Эхний алхам хийж эхэлсний дараа, дараагийн алхамыг нарийн болгож өгдөг учраас дараагийн алхам юу бол гэдэг дээр санаа зовсны хэрэггүй. Тиймээс эхний тэр алхамыг хийх нь маш чухал.
Зургадугаарт: Хүсвэл бүх найз, дотны хүмүүстээ өөрийн зорилгын тухай хэлж, ярьж болно. Ер нь хэлээд үзэхэд илүүдэхгүй учир нь зарим нэг нь дэмжиж, нэмж сайхан саналууд дэвшүүлж байхад, зарим нэг нь огт дэмжихгүй доош татах биз. Тиймээс та цаашид хэнтэй цагийг илүү ихээр өнгөрөөх вэ гэдгийг тодорхой болгож өгнө.
Долдугаарт: Амжилттай хийсэн алхам бүрийнхээ дараа өөрийгөө урамшуулахаа мартваа.
Наймдугаарт: Дээрх 7 санамжийг дахин өөртөө сануулаарай. Учир нь ихэнх хүмүүсийн гаргасан зорилго хуучраад унтарч байхад, таны зорилго үргэлж асан бадарч байх болно.
Амжилт хүсье!
© Ука Төмөр
byrlalaa ukaa egchee…………….
Үргэлж шинэ санаа, оновчтой зөвөлгөөнүүдээр дэмжиж, тусалж байдагт тань үнэхээр их талархаж, хүндэлж байдаг шүү. Танд ч гэсэн амжилт!
AMIDRALD MINE ERCH HUCH HAIRLAJ BGAD CHINE BAYARLALAA.BI CHAMAAR BAHARHAJ BAS ATAARHAJ BNA.ULAM IH AMJILT HUSIE
@Gantuya Та бүгдтэйгээ холбогдож байгаа болохоор миний амьдрал бас эрч хчтэй