Час хийсэн чанартай амьдралаар амьдарцгаая!
Чанартай хувцас, чанартай хүнс, чанартай бараа бүтээгдэхүүн, чанартай сургалт, чанартай үйлчилгээ, чанартай дэлгүүр гээд л……. Бүх юманд чанар байдаг.
Бид дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авахаас өмнө чанарыг үргэлж шалгадаг. Хэрэв чанар муутай бол худалдан авдаггүй. Зөвхөн сэтгэлд нийцсэн чанартай барааг сонгон авдаг. Яг үүний адил та өөрийнхөө амьдралыг сонгохдоо чанартай байна уу үгүй юу гэдэг тал дээр бодож сонголт хийж байсан удаа бий юу? Өөрсдийнхөө амьдралыг нэг гүйлгэн хар даа. Таны амьдрал хэр их чанартай байна? Амьдралын тань талбар бүр чанартай байж чадаж байна уу?
Чанартай бараа бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ, чанартай сургалт, чанартай хувцас, чанартай хоолны газрууд ховор байдаг харин чанаргүй бөгөөд боломжийн гэж узэх бараа бүтээгдэхүүн, сургалт, үйлчилгээний газрууд сонголт ихтэй хаа сайгүй байж байдаг. Тиймээс чанартай юмны тоо бага, чанаргүй боломжийн гэж үзэх юмсын тоо их байдаг гэдэгтэй санал нэг байгаа байх гэж бодож байна.
Хүн ам, үндэстэн дээр авч үзэхэд тэр Мексик, Хятад, Орос, Америк, Япон гэх мэт улсын хүн амыг Монгол улсын хүн амтай харьцуулахад хамаагүй их шүү дээ. Гэтэл Монгол Улс маань зөвхөн гуравхан сая хүн амтай гэж үзэхэд Монголчууд бид бугдээрээ чанартай улс юм биш уу? Чингис хааны үеийг авч үзэхэд л ойлгмжтой. Чанаргүйдээ дэлхийн талыг эзэлсэн байх уу? ҮГҮЙ. Монголчууд бид чанартай гүрний, чанартай өвөг дээдсийн, чанартай үр сад билээ!!!
Тиймээс бид ЧАНАРТАЙ амьдралаар амьдрах ёстой биш билүү?
Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зах зээл дээр анх гарч ирэхдээ маш чанартай байдаг, гэвч хэсэг хугацааны дараа чанараа алдах тал цөөнгуй тохиолддог. Үүний адил он жил өнгөрөх тусам Монголчууд бид бага багаар чанараа алдаад байна уу даа гэж бодогдох юм. Бид бүгд өөрсдийгөө чанаржуулснаар амьдралаа чанаржуулж чадах билээ.
Хүн бүр чанартай бараа бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхийг хүсдэг, хүн бүр чанартай үйлчилгээ хүлээн авахыг боддог, хүн бур чанартай амьдралаар амьдрахыг хүсдэг. Гэвч хүмүүсийн хэдэн хувь чанарыг сонгож байна вэ? Яг үнэндээ цөөхөн хэдхэн хувь л чанарыг сонгодог. Яагаад? Яагаад гэвэл санхүүгийн хувьд боломжгүй, амьдралд байнга саад бэрхшээл учирдаг, эсвэл ямар нэгэн шалтаг цаг мөч болгонд байнга урган гарч ирээстэй байдаг. Яагаад энэ саад бэрхшээл, шалтагууд гарч ирэх болов? Ямар нэгэн шийдвэр гаргаагүйгээс юм болов уу? Эсвэл шийдвэрээ буруу гаргаснаас юм болов уу?
Ихэнх хүмүүс амьдралынхаа үр дүнг үзээд сэтгэл ханамжгүй байдаг. Яагаад гэвэл хүмүүс яг юу хийдэг түүнийгээ үргэлжлүүлэн хийсээр, юу боддог түүнийгээ үргэлжлүүлэн бодсоор, юу ярьдаг түүнийгээ үргэлжлүүлэн ярьсаар өдөр болгоныг яг ижилхэн өнгөрөөдөг ба өдөр болгон ижилхэн өнгөрч амьдрал нь ижилхэн үр дүн гардагт гайхаж ундуйцдаг. Мэдээжийн хэрэг, хийдэг юмаа давтаад байхаар адилхан үр дүн үзэхээс өөр яах ч билээ дээ. Нэгэн хүний хэлснээр «Хийдэг юмаа байнга хийвэл авдаг юмаа байнга авна» гэдэг шүү дээ.
Амьдралаа хэрхэн чанаржуулах вэ?
Амьдралаа чанаржуулах ШИЙДВЭР-ийг гаргасан тэр цаг мөчөөс таны амьдрал чанаржиж эхлэнэ шуу!
Амьдралаа чанаржуулахын тулд та өнөөдрөөс яг энэ мөчөөс үйлдэл (action) болон алхам авч эхлэх хэрэгтэй. Таны сонгосон үйлдэл болгон ондоо үр дун үзүүлнэ. Үйлдлийн эх үүсвэр хаанаас эхлэх вэ гэвэл чин сэтгэлээсээ ШИЙДВЭР гаргаснаар та үйлдэл авч эхлэх болно. Тиймээс амьдралдаа чанарыг сонгох уу үгүй юу гэдэг шийдвэр гаргаснаар амьдрал тань чанартай байх уу үгүй юу гэдгийг шийдэж өгөх юм. Хэрвээ шийдвэр гаргаж чадахгүй бол санаа зоволтгүй хүрээлэн буй орчин таны амьдралыг шийдээд өгнө. Гэхдээ та үүнийг хүсээгүй нь лавтай.
Хүмүүс амьдралаа хэрхэн чанаржуулах вэ гэдэг шийдвэрийг шууд гаргахын оронд яагаад чанаржихгүй байна вэ гэдэг шалтгаануудыг нэн түрүүнд тавьдаг. Жнь: Мэргэжил боловсрол эзэмшээгүй учраас, боломжтой ар гэрээс төрөөгүй ч юм уу, дэндүү залуудаад байна эсвэл дэндүү хөгшдөөд байна, заагаад өгөх хүн байх биш, мөнгө төгрөг байхгүй учраас гэх мэтийн шалтаг мундахгүй.
Шалтаг тавихаа яг одооноос зогсоо. Ямар хүн болмоор байна, ямар амьдралаар амьдармаар байна гэдэгтээ сэтгэл санаагаа төвлөрүүлж шийдвэрийг гарга. Та залуу ч бай хөгшин ч бай хамаагүй. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ерөөсөө хамаарахгүй. Мэргэжил эзэмшсэн ч бай үгүй ч бай, боломжтой ар гэрээс төрсөн ч бай үгүй ч бай, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай « Та хаанаас үүсэж, хаанаас ирсэн огт хамаагүй, гагцхүү хаа хүрэх вэ? очих газар чинь юу вэ? гэдэг л хамгийн чухал» шүү.
Тиймээс «Би ийм л хүн болох хүсэлтэй, миний амьдрал ийм л байх ёстой, миний гаргасан шийдвэрийг хэн ч юу ч зогсоож, үгүйсгэж чадахгүй гэдэгтээ бат үнэнчээр зогсож чадсан тохиолдолд та амьдралаа өөрчилж чанаржуулах болно.
Хэрвээ шийдвэр гаргах нь тийм амархан, тийм хүчтэй юм бол яагаад хүн болгон шийдвэрийг шууд гаргадаггүй юм бэ? Яагаад гэвэл хүмүүс чин сэтгэлээсээ шийдвэр гаргахыг мэдэхгүй, мэддэг ч гэсэн хэзээ ч энэ тухай тусгайлан бодож үзээгүй байдаг. Чин сэтгэлээсээ шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийн оронд зүгээр л тэгэх юмсан, ингэх юмсан гэж боддог тал бий. Шийдвэр гаргахгүй зөвхөн бодоод яваад байвал хэзээ ч алхам авч эхлэхгүй шүү!
Жнь: Тамхинаас гарчих юмсан, Жингээ хасчих юмсан гээд л…
Хэрэв үнэхээрийн турах сонирхолтой бол турах шийдвэрийг шууд гаргаж тэр дор нь хоолны дэглэм баримталж, дасгал шууд хийж эхлэх хэрэгтэй. Таргалуулахад нөлөөлөх болон таргалуулах боломжтой гэх бүх зүйлсийг шууд зогсоох хэрэгтэй. Олон таван юм бодож ярилгүй «Шууд хий» “Just do it” гэдгийг баримтлах нь зөв гэж бодож байна. Брюс Ли-ийн хэлснээр « Усанд сэлэхийг хүсвэл ус руу шууд үсэр. Хуурай газар байснаар чамд огт туслахгүй». Тиймээс ямар ч асуудал гаргалгүйгээр шууд шийдээд алхам авч эхлэх хэрэгтэй.
Шийдвэр гаргахаас өмнө анхаарах зүйлс буюуу өөрөөсөө асуух асуулт
- Таны амьдралын утга учир юу вэ?
- Та түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж байна уу?
- Та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ?
Амьдралаа чанаржуулахын тулд мөрдөх зүйлс
- Шийдвэр гаргах
- Үйлдэл буюу анхны алхам авч эхлэх
- Аль үйлдэл зөв байна аль нь буруу байна гэдгээ мэдэх
- Буруу байвал арга барилаа өөрчилж цааш шантралгүй тууштай үргэлжлүүлэх
Шийдвэр гаргах арга зам
1. Шийдвэр гаргаснаар таны амьдрал хэр их өөрчлөгдөх вэ? Мөн түүнээс гарах үр дүнг мэдэх.
2. Чин сэтгэлээсээ шийдвэрийг гаргах. Яаж? Хэрхэн? гэх мэтийн олон янзын юм бодолгүйгээр шийдвэрийг шууд гарга. Илүү дутуу юмнууд бодсноор эргэлзээ үүсч, шийдвэр гаргахгүйд хүргэдэг. Харин чин сэтгэлээсээ гаргасан шийдвэрийн дагуу алхам хийх нь гарцаагүй байдаг.
3. Шийдвэрийг аль болох олон удаа гаргаж байх. Шинэ шийдвэр гаргах бүр шинэ алхам хийж эхэлдэг. Тиймээс хэр их олон шийдвэр гаргана тэр хэмжээгээрээ үйлдэл хийдэг. Хэр их үйлдэл хийнэ тэр хэмжээгээрээ туршлага сууж, өсөж хөгждөг сайн талтай.
4. Гаргасан шийдвэрүүдээсээ суралцах. Ингэснээр та зөв, нухацтай, ухаалаг шийдвэрүүдийг гаргах чадвартай болно.
5. Гаргасан шийдвэртээ бат зогсож, харин хийж байгаа үйлдэлдээ уян байх. Үйлдэл буруу бол түүнийхээ арга барилийг үргэлж өөрчлөхөд бэлэн байх.
6. Амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байж сур.
Чин сэтгэлээсээ ШИЙДВЭР гаргаснаар амьдралаа өөрчлөх ХҮЧ-ийг олж авч, яг тэр цаг мөчөөс эхлэн амьдрал тань бур мөсөн өөрчлөгдөн чанаржихаас гадна таны амьдрал таны хүссэнээр төлөвших болно гэдгийг ойлгоорой.
АМЬДРАЛАА ЯГ ОДООНООС ЭХЛЭН ЧАНАРЖУУЛЦГААЯ!!!
Цаг зав гарган уншсанд баярлалаа.
Танд амжилт хүсъе!
Gaihaltai niitlel boljee. Humuus yaval amidralaa uurchilj husseneeree amidarch boloh ve gedgeesee ehelj boddoggui harin yu ter shiidveriig gargahad saad boloh ve, yamar berhsheeluud bna ve geel bodoj eheldeg gedeg ni tuilaas unen. Tiim bolohoor uurchlultiig hiij chadalgui setgel dunduur amidraldaa dasan zohitsoj amidardag. Nido Qubeinii helsneer hunii amidrald garsan ahits buhen tuhain hun amidraliinhaa alivaa neg zuiliig uurchilsund baidag. 🙂 Impressive post, pleasure to read!
Woow uneheer gaihaltai saihan niitlel boljee
Uneheer humuusiin heldeg shaltgaanuud bugd bn shuu bugd l tegmeer bn daanch … gd l yavtsgaaj bdg shuu Uka egchee bayarlla ulam shan niitleluudiig oruulj baigaarai tand ajliin amjilt husie
Yag yag ene chini l bhgui yu. Uka chamd bayarlalaa. Hun buhen saihan amidrahiig husdeg gehdee tuuniigee buteehees zugeer l zalhuurdag. Yalanguya zaluuchuud, ter dundaa oyutnuudad hatuuhan helehed huitend garahasaa, uuriiguu zovoohoosoo zalhuurch, surguulia tugsuud l amidral ni id shid shig saihan bolchih uhaanii yum bodood surguulia tugsuj ajild oroh hurtlee ingeh l estoi yum shig gertee heden tsagaar ch hamaagui TV uzej, esvel naizuudtaiga uulzaj shal hereggui zuil yarij hamag tsagaa urj duusna da. Teged huntei gerlej huuhedtei bolonguuta nuguu huseed bsan saihan amidral ni bhgui bgag genet oilgoj, uurchlult hiihiig jinheneesee husne. Gevch neg ajild orchihson terneesee garch chadahgui bas deer ni hussen tsalingaa avch chadahgui, hajuugaar ni uur zuil hiie geheer ger bul, ur huuheddee barigdaad… Za tegeed nuguu tsalingaas tsalingiin hoorond setgel dunduur yavagchidiin neg bolj huvirna da.
Tegeheer zaluuchuud aa, yalanguya oyutnuud aa amidralaa uurchluhud ertdene gej bdaggui yum. Zaaval surguulia tugsuud gaihamshigiig buteene gej huleeh hereggui. Yag odoonoos, yag unuudruus ehelj uuriiguu uurchluh shiidver gargaj, tuuniigee heregjuul. Chi uuruu uurchlugdsun bhad amidral chini gartsaagui uurchlugdunu. Ue ueiin oyutnuud ta nar oyunlag, ta nar zorilgotoi, ta nar tuushtai, ta nar hudulmurch bj gemeene eh oron maani hugjinu shu de.
@pgm Яг үнэн! Сайхан үгээ хуваалцсанд маш их баярлалаа! Маш сургамжтай!
uneheer sn bichjee bayarlalaa Uka chamd. amjilt husiy
Paga, баярлалаа!
Үнэхээр их таалагдлаа баярлалаа таньд. Амжилтын таринаас үнэхээр их урам авдаг шүү.