Чаддаг байсан бол хиймээр л байна. Даан ч чадахгүй.
Чаддаг байсан бол хиймээр л байна. Даан ч чадахгүй.
Чаддаг байсан бол хиймээр л байна. Даан ч чадахгүй.
Та ингэж бодож байна уу? Хэрвээ тийм бол үргэлжлүүлэн уншаарай.
Их олон хүний амнаас чаддаг байсан бол хиймээр л байна эсвэл чаддаг болж байгаад хийнэ ээ гэдэг үг гарч байхыг би сонссон. Чаддаг болоод хийнэ гэвэл худлаа. Хэзээ ч хийхгүй. Чөадахгүй ч гэсэн хийж үзэх л хэрэгтэй. Хийж үзсэнээр сурах боломжийг өөртөө өгдөг. Огт хийхгүй байснаар хийж үзсэн нь хамаагүй дээр. Яагаад гэвэл хүн бүр эхлээд чаддаггүй. Төрөхдөө л чаддаг болж төрдөг хүн гэж байдаггүй. Бид бүгд энэ дэлхий дээр төрсний дараа явж сурдаг, ярьж сурдаг. Тийм биз дээ. Бидний одоо хийж чадаж байгаа бүхнийг бид өмнө нь хийж чаддаггүй байсан. Бид бүгд яаж хийхийг сурсан учраас чаддаг болсон.
Тиймээс хийснээр нэгдүгээрт та үнэхээр хийж чадахгүй байна уу эсвэл хийж чадах байсныгаа мэдээгүй байсан байна уу гэдгийг мэдэж авна. Хоёрдугаарт хийж үзсэнээр дараагийн удаа дахиад хийвэл яаж сайжруулах вэ гэдгийг мэдэж авдаг. Тиймээс хийж үзсэнээр та өөрийгөө улам сайжруулна. Арга барилаа дээшлүүлнэ. Та хөгжинө.
Тиймээс дараагийн удаа “Чаддаг байсан бол хиймээр л байна. Даан ч чадахгүй” гэж бодохоороо энэ бичлэгийг өөртөө сануулж заавал хийж үзээрэй. YouTube дээр үзэх
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.