Х3 Бизнес – Хийх үү Болих уу Гэж Эргэлзэх Үед Асуух 6 Асуулт
Х3 Бизнес – Хийх үү Болих уу Гэж Эргэлзэх Үед Асуух 6 Асуулт
Бизнес эрхлэгчдийг зогсонги байдалд оруулдаг зүйлүүдийн нэг бол эргэлзээ юм. Хэрвээ та эргэлзэж байвал шийдвэр гаргаж чадахгүй. Шийдвэр гаргаагүй бол зоригтой үйлдэл хийхгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд эргэлзээгээ устгах хэрэгтэй. Тиймээс би өнөөдөр хийх үү болих уу гэж эргэлзэх үед өөрөөсөө асуух 6 асуултыг оруулж байна. Хэрвээ танд эргэлзэж байгаа зүйл байгаа бол цааш нь үргэлжлүүлэн сонсоорой.
Хамгийн түрүүнд хийх алхам бол хийх үү болих уу гэж эргэлзэж байгаа зүйлүүдээ амжилтын дэвтэр дээрээ жагсаагаад биччих. Нэг ч байсан хамаагүй хэд хэдэн зүйл байсан ч хамаагүй бүгдийг бичээрэй.
Тэгээд дараахь 6 асуултыг нэг бүрчлэн өөрөөсөө асуугаарай. Өөрөөсөө асуух эдгээр асуултанд шууд тийм эсвэл үгүй гээд амархан хариулах боломжгүй учраас таныг нэлээн эргэцүүлэн бодуулах асуултуулд байгаа.
- Хийх үү болих уу гэж эргэлзэж байгаа зүйлийг хийснээр эсвэл хийхгүй орхисноор таны бизнесийн үнэ цэнд нөлөөлөх үү? Хийснээр хэрхэн нөлөөлөх вэ? Хийгээгүйгээр хэрхэн нөлөөлөх вэ? Энэ асуултанд хариулахаасаа өмнө бизнесийнхээ үнэ цэнийг өөртөө сануулж байгаад хариулаарай. Таны бизнест сайнаар нөлөөлж байгаа хийсэн нь дээр хэрвээ үгүй бол хийсний хэрэггүй.
- Хийх үү болих уу гэж эргэлзэж байгаа зүйлийг хийснээр эсвэл хийхгүй орхисноор бизнесийнхээ зорилгоруу ойртож байна уу? Тийм бол хийсэн нь дээр үгүй бол болих нь зүйтэй байхаа.
- Хийх үү болих уу гэж эргэлзэж байгаа зүйлээ та хийх дуртай байна уу? Жишээлбэл та YouTube бичлэг хийх үү болих уу гэж бодож байлаа гэж бодьё. 1. Хийснээр таны бизнесийн үнэ цэнд нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө. 2. Бизнесийн зорилго руу ойртох уу гэвэл ойртоно. яагаад гэвэл олон хүнд хүрч трафик татаж борлуулалт нэмэгдэнэ. 3. Хийх дуртай байна уу? Та контент бүтээх дуртай байна уу? Зураг авалтанд дуртай байна уу?
Хэрвээ та хийж байгаа юмандаа дургүй бол та амжилт гаргаж чадахгүй.
Хэрвээ та дургүй ч гэсэн зориудаар өөрийгөө хүчлээд хийвэл 1. сэтгэл гаргаж чадахгүй, хүнд хүрэхгүй юм хийж болзошгүй 2. Ганц хоёр удаа хийгээд үр дүгнгээ үзэхээс өмнө бууж өгна. Тиймээс өөрөөсөө асуу үнэхээр хийх дуртай байна уу? Үгүй бол болиод өөр арга хайх нь зүйтэй. Бизнесээ хөгжүүлэх, зорилгодоо хүрэх олон арга зүам бий. Жишээлбэл 1. YouTube бичлэг хийхийн оронд подкаст хийж болно эсвэл лайв бичлэг хийж болно. Зарим хүмүүс лайв бичлэг хийх дуртай мөртлөө подкаст хийх дургүй байх жишээтэй. Тэгэхээр альныг нь хийх дуртай байна түүнийгээ хийгээрэй. 2. Хийх дургүй ч гэсэн гарах үр дүн дээрээ анхаарлаа төвлөрүүлээд хийгээд үзээрэй. Энэ тохиолдолд дургүй ч гэсэн гарах үр дүн хүчтэй учраас өөрийн эрхгүй шамдан хийдэг. 3. Хийх дургүйгаа өөр хүмүүсээр хийлгүүлж болно.
Х3 Бизнес – Хийх үү Болих уу Гэж Эргэлзэх Үед Асуух 6 Асуулт
- Танд болон таны бизнест орлого оруулах уу? Жишээлбэл та подкаст хийх үү болих уу гэж боджээ гэж бодьё. Орлого оруулах уу гэвэл хэрвээ та хүнд хүрсэн контент бүтээгээд олон хүнийг татаж чадаад, түүнийгээ тууштай хийж чадвал орлого оруулна. Хэрвээ үгүй бол цаг гарздана, мөнгө гарздана. Тиймээсээ өөрөөсөө асуу жишээлбэл подкаст хийхээр бол контент тууштай бүтээж чадах уу, хийх тогтмол цаг гаргаж чадах уу? Тийм бол хийгээд, үгүй бол болих нь зүйтэй.
- Хийхэд хэр их цаг зарцуулах вэ? Зарцуулсан цаг чинь ашгаа өгөх үү? Хэрвээ хэн нэгэн таныг ярилцлаганд уриад та очих уу болих уу гэж бодож байгаа бол өөрөөсөө асуугаарай. Зарцуулсан цаг чинь ашгаа өгөх үү? Ярилцлага өгснөөр харилцан бие биедээ ашигтай байх уу эсвэл зөвхөн нэг талынх байх уу? Хэрвээ зөвхөн нэг тал давамгайлсан байхаар бол өөрийнхөө бизнест цагаа зарцуулсан нь дээр. Хэрвээ үгүй бол ярилцлаганд очих шийдвэрээ гаргах жишээтэй.
- Нэг юманд цаг гаргаснаар нэг юмны цагнаас хасагдаж байна уу? Түүнийгээ тооцож үзэх. Жишээлбэл зарцуулах хугацаа 7 хоног бол яаж ийж байгаад, өөртөө зарцуулах зарим нэг цагийг хасч байгаад, гэр бүлдээ зарцуулах зарим нэг цагийг хасч байгаад хийж болно. Хэрвээ нэг, 2 жил зарцуулахаар бол өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаа энэ хугацаанд хасна гэвэл бас өрөөсгөл болох жишээтэй. Тиймээс өөрөөсөө сайн асуугаад эргэцүүлэн бодох нь зүйтэй. Хэрвээ та өөрөө хийхгүй таны багийнхан хийхээр бол багийнхны өөр юм хийх цагаас хасагдаж байна уу гэдгийг бас тооцоорой.
За тэгэхээр энэ 6 асуултанд хариулснаар эргэлзээгээ устгах боломжтой болох учраас эргэлзээ төрөх үед өөрөөсөө асууж байгаарай.
Танд өнөөдөр эргэлзээ байна уу? Эдгээр асуултууд эргэлзээгий чинь устгахад тус болсон уу? Хэрвээ тийм бол доор сэтгэгдлээ үлдээж, цааш нь бусадтай хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨР