Х3 Бизнес – Дараагийн 3 Сарыг Хэрхэн Төлөвлөх вэ?
Х3 Бизнес – Дараагийн 3 Сарыг Хэрхэн Төлөвлөх вэ?
Яагаад би өнөөдөр энэ бичлэгийг оруулах болсон бэ гэвэл 21 он дуусахад 3 сар үлдчихээд байна. Тийм болохоор би таныг энэ оноо үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй гэж бодож байна. Тиймээс өнөөдөр дараагийн 3 сараа төлөвлөөд үр бүтээлтэй энэ оноо төгсгөөрэй.
Яагаад дараагийн 3 сарыг төлөвлөх гэж, яагаад 1 сар биш, хагас жил биш гэж? Яагаад гэвэл 3 сар бол ямар нэгэн ажлыг гүйцэтгэхэд хангалттай хугацаа гэж үздэг. Түүнээс бага бол ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай хугацаа гэж үздэггүй харин 3 сараас их бол хүний анхаарал сарнихаас гадна залхаж эхлэх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс 3 сар бол яг оновчтой хугацаа гэж үздэг. Тиймээс би өнөөдөр дараагийн 3 сарыг төлөвлөх 5 алхмыг оруулж байна.
Хэрвээ та дараагийн 3 сарыг төлөвлөсөн бол зөвхөн дараагийн 3 сарыг төлөвлөөд зогсох биш оны төгсгөлд шинэ оныхоо зорилгыг гаргаад эхний 3 сараа төлөвлөөдд дараа нь тэрний дараагийн 3 сарыг төлөвлөөд өөрөөр хэлбэл 3 гурван сараар төлөвлөгөөгөө гаргах юм бол маш үр бүтээлтэй, маш амжилттай байх болноо.
Дараагийн 3 сарыг хэрхэн төлөвлөх вэ? Энэ нь 3 хэсгээс бүрдэнэ.
- Юун дээр ажиллахаа сонгоно. Мэдээж бизнес эрхлэгчийн хувьд танд хийх зүйл зөндөө байгаа. Гэхдээ бүгдээрэнг нь нэг дор хийх боломжгүй. Жишээлбэл таны энэ жилийн зорилгод вэбсайттай болох байсан байж болно, аль болох олон видео бичлэг хийх байсан байж болно, цахим сургалтууд гаргах байсан байж болно, ном бичих байсан байж болно, шинэ бүтээгдэхүүн гаргах, шинээр худалдан авагчид олох байсан байж болно. Тэгэхээр энэ бүгдийг нэг дор хийх боломжгүй. Тиймээс хамгийн түрүүнд дараагийн 3 сард аль алин дээр нь ажиллах вэ гэдгээ сонгоно. Жишээлбэл та дараагийн 3 сард имэйл листээ нэмэгдүүлэх, подкаст хийх, бизнесээ ил гаргаж ирэх, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, цахим сургалтууд гаргах гэх мэт зорилготой байж болно. Дараагийн 3 сард та яг юу юун дээр ажиллах вэ түүнийгээ тодорхойлно.
- Гүйцэтгэх ажлаа задлана. Би жишээ авья. Хэрвээ та подкаст гаргахаар төлөвлөж байгаа бол та юугаар яаж подкаст хийхээ төлөвлөнө, хичнээн дугаар гаргахаа төлөвлөнө, тэгээд яг ямар хүмүүсийг урьж ярилцлагандаа оруулах вэ, ямар ямар сэдвээр подкастаа хийх вэ гэдгээ тодорхойлно. Тэгээд таны сонсогчид ямар хүмүүс байх вэ? хэрхэн яаж подкастаа түгээх вэ гэдгээ төлөвлөнө. Жишээлбэл та жилдээ 52 дугаар гаргах хүсэлтэй байгаа бол өөрөөр хэлбэл долоо хоногт нэг дугаар гаргахаар төлөвлөж байгаа бол та дараагийн 3 сард хичнээн дугаарыг гаргах вэ? Зарим хүмүүс 3 сардаа жилийнхээ подкастыг хийчихдэг. Тэгээд хийснийгээ долоо хоног бүр цацахаар цагийн хуваарьтаа оруулна. Эсвэл хагас жилийнхээ эсвэл 8 сарынхаа подкастыг урьдчилаад дараагийн 3 сард хийгээд бэлдчих жишээтэй.
Хэрвээ та аль болох олон хүнд бизнесээ таниулах байлаа гэж бодьё. Үүнд мэдээж зар сурталчилгаа орно. Зар сурталчилгааг задалбал тв радиогоор зараа гүйлгэх, сошиал медианууд дээр идэвхтэй болох, идэвхтэй болохын тулд яг юу хийх вэ гэдгээ тодорхойлох, аль болох олон ярилцлаганд зочноор оролцох, тэгвэл хэн хэнтэй холбоо барих гэх мэтийг тодорхойлох. Аль болох олон хүний нүдэнд харагдахаар юу хийх боломжтой байна бүгдийг хийнэ гэсэн үг. Тэгээд түүнийгээ нэгд нэгэнгүй бичиж төлөвлөх. Та шинэ бүтээгдэхүүнээ зах зээл дээр танилцуулахаар төлөвлөлөө гэж бодьё. Тэгвэл танилцуулахад та ямар ямар алхам хийх вэ түүнийгээ тодорхойлоод дараагийн 3 сар зөвхөн түүн дээрээ анхаарах. Жишээлбэл шинэ бүтээгдэхүүн гаргах эхний алхам худалдан авагчаа шинэ бүтээгдэхүүн гаргахдаа бэлтгэх байж болно, энэ шатанд юу юу орох вэ гэдгээ нарийн төлөвлөх. тэгээд бэлэн болсон худалдан авагчиддаа бүтээгдэхүүнээ танилцуулна, дараа нь бүтээгдэхүүнийхээ тухай мэдлэг олгоно, тэгээд борлууллатаа хийх жишээтэй. Цахим хичээл гаргах байлаа гэж бодоход цахим хичээл гаргахад яг юу юу хийх вэ гэдгийг төлөвлөж дараагийн 30 хоногт зөвхөн түүн дээрээ анхаарах. Имэйл листээ нэмэгдүүлэхээр байлаа гэж бодьё. Тэгвэл үүний тулд юу юу хийх вэ гэдгээ тодорхойлох. Жишээлбэл хүний имэйлийг авахын тулд оронд нь би юу өгөх вэ гэдгийг бодоод түүнийгээ бэлтгэхийн тулд юу хийх вэ гэдгийг тодоройлох. Бэлэн болсныгоо яаж олон хүмүүст мэдэгдэх вэ гэдгээ бас тодорхойлох. - Бид дараагийн 3 сард юу хийхээ мэдэж байгаа. Хийх юманд юу юу орж байгааг тодорхойлсон байгаа. Тийм болохоор одоо дараагийн 3 сарыг 1, 2, 3 сар болгож жижиглэж хийх ажлаа хуваарьлана.
– Жишээлбэл та дараагийн 3 сард подкаст хийхээр бол түрүүн хэлсэн Зарим хүмүүс бүтэн жилийнхээ дугаарыг урьдчилж хийдэг, зарим нь 8 сар, зарим нь хагас жилийнхээ дугааруудыг урьдчилан хийдэг. Та хичнээн дугаар хийх вэ? түүнийгээ 3 сардаа хуваагаад, магадгүй эхнийхээ сард сэдвээ сонгож контентоо бэлдэх, 2 дахь сард зураг авалт, бичлэг хийх, тэгээд 3 дахь сардаа түүнийгээ түгээх байж болно,
– хэрвээ та бизнесээ ил гаргаж ирэх тал дээр дараагийн 3 сар ажиллахаар бол та бизнесээ ил гаргаж ирэх системтэй болох хэрэгтэй. үүн дээр хүмүүс их алдаа гаргадаг. Бид үргэлж бизнесээ бусдад таниулж, олон хүнд хүргэж ил гаргах хүсэлтэй. Тийм болохоор зөвхөн дараагийн 3 сард үүнийг хийх биш ерөнхийдөө бол бид бид байнга хийж байна гэсэн үг. Хэрвээ та дараагийн 3 сард бизнесээ ил гаргаж ирэх маш үр дүнтэй систем гаргаж ирэх юм бол дараа дараагийн саруудад яг тэр системээрээ ажилласнаар таны бизнес олон хүнд танигдах болно. Тэгэхгүй яг юу хийхээ мэдэхгүй янз бүрийн алхам аваад байвал өөрийнхөө болон ажилчдынхаа цагийг үрэн таран хийж эсвэл ашиггүй үр дүнгээ үзэхгүй. Хэрвээ шинэ бүтээгдэхүүнээ дараагийн 3 сард зах зээл дээр танилцуулах гэж байгаа мөн ялгаагүй шинэ бүтээгдэхүүн танилцуулах системтэй болох. Ингэснээр шинэ бүтээгдэхүүн гаргах болгондоо юу билээ яар билээ гэхгүй яг л бүтээсэн системээрээ ажиллана. Жишээлбэл эхний сард шинэ бүтээгдэхүүн гаргахдаа худалдан авагчдыгаа бэлтгэж, бүтээгдэхүүнийхээ тухай мэдлэг олгож, имэйл листээ нэмэгдүүлнэ. Дараагийн сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, зар сурталчилгаа явуулна. Тэгээд 3 дахь сард борлуулалтаа эхлүүлнэ гэх жишээтэй. - Нэг сарыгаа задалж долоо долоо хоног болгож төлөвлөнө. Жишээлбэл та подкаст хийхээр бол эхний сард сэдвээ сонгож контентоо бэлтгэх байлаа гэж бодьё. Тэгвэл та ямар ямар сэдвээр бичих вэ гэдгээ тодорхойлно үүний тулд таны худалдан авагчид ямар ямар асууулт асууж байна, тэд юу хүсч байна гэх мэтийг олж мэднэ. Мөн сэдвийнхээ дагуу ямар зочин авчирч ирж яриулах вэ тэдгээр хүмүүсийг тогтоож, холбоо барьж, цаг товлох, мөн өдөрт хичнээн контент бэлдэх вэ зэргийг нарийвчлан гаргана. Тэгээд долоо хоногийнхоо цагийн хуваарийг түүнийхээ дагуу гаргах жишээтэй
- Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана.Бизнесээ дараагийн түвшинд аваачихын тулд бид хийх ажлуудаа маш сайн төлөвлөж, мөн системтэй ажиллах хэрэгтэй болно. Тиймээс та өнөөдөр ерөнхийдөө ямаршуу маягаар хэрхэн ажиллахаа энэ дугаараас мэдэж авсан болохоор өнөөдөр сууж байгаад төлөвлөгөөгөө гаргаарай. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажилласнаао та энэ оноо үр бүтээлтэй өнгөрөөж мөн ирэх ондоо ч гэсэн их зүйлийг хийж бүтээх болно.Хэрвээ танд өнөөдрийн дугаар таалагдсан бол таалагдсан гэдгээ илэрхийлээд сэтшгэгдлээ үлдээгээрэй.ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ