Х3 Амжилт – Амжилтын 5 Үе
Х3 Амжилт – Амжилтын 5 Үе
Би өнөөдөр 11 км газар гүйсэн. Тэгээд энэ гүйснийгээ 5 үед хуваасан.
1. Эрч хүчтэй амархан үе -замын эхэн үе
2. Хэцүү үе – замын дунд үе
4. Хэцүүгийн хэцүү үе – Гүйхээ болих уу, цааш нь үргэлжлүүлэх үү гэдэг үе
4. Одоохон дууслаа гээд өөрийгөө шахах үе – төгсгөлийн үе
5. Дуусгасан шүү гээд өөрөөрөө бахархах үе
Х3 Амжилт – Амжилтын 5 Үе
Тэгээд бодсон чинь амжилтанд хүрэх ч гэсэн адилхан 5 үеээс бүтдэг.
- Эхний үе – Бид ямар нэгэн юмыг хийх шийдвэр гаргасан үед түүни йгээ ямар нэгэн байдлаар эхлүүлж чаддаг. Энэ эхлүүлдэг эхний үе амархан байдаг.
- Харин эхлүүлсний дараагаар тодорхой хугацаа өнгөрахад хэцүү үе гарч ирдэг. Энэ хэцүү үеийг бид яаж ийж байгаад давахыг хүсдэг. Энэ үед бид бууж өгч болохгүй гэдгээ өөртөө сануулдаг. Нэр хүндээ бодоод гүрийх ч тохиолдол гарпдаг. Аль нь ч байсан хэцүүгээ давахын төлөө зүтгэдэг.
- Харин энэ хэцүү үеийг давсны дараагаар хэцүүгийн хэцүү үе гарч ирдэг. Гэвч энэ үед ихэнх хүмүүс бууж өгдөг. Чадахгүй юм байна, болохгүй юм байна, бүтэхгүй юм байна бльё гээд энэ хэцүүгийн хэцүү үед бууж өгдөг. Маш цөөхөн хүн энэ хэцүүгийн хэцүү үед жинхэнэ өөрийгөө шахаж, жинхэнэ өөрийгөө сорьж, хамаг хүчээ шавхаж, бүх л байдгаа ашиглаад хэцүүгийн хэцүү үеээ давж гардаг.
- 3 дахь үе буюу хэцүүгийн хэцүү үеэ давах үед тодорхой хэмжээний үр дүнгээ үзэж эхэлдэг учраас түүнээсээ урам аваад амжилт өөдөө үргэлжлүүлэн явдаг. Энэ бол үр дүнгээ үзэж эхлэх 4 дэх үе юм.
- Ингэж цааш нь тэвчээртэй явснаар бид зорилгодоо хүрдэг, мөрөөдлөө биелүүлдэг, тодорхой хэмжээний амжилтанд хүрч чаддаг.
Тэгэхээр миний өнөөдрийн танд өгөх зөвлөгөө юу вэ гэвэл хүн бүхэн эхлүүлж чадна, ихэнх хүмүүс эхлүүлсний дараа эхний бэрхшээлээ туулж чаддаг, харин маш цөөхөн хүн хэцүүгийн хэцүү үеэ давж чаддаггүй. Тийм болохоор энэ хэцүүгийн хэцүү үе гарч ирэх энэ л мөчид бид хамаг хүчээ шавхаж, бүх л ид шидээ ашиглаж давах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл энэ хэцүүгийн хэцүү үе гарч ирж байна гэдгээ мэдэж, энэ үеийг давснаар би үр шимээ үзэж эхэлнэ гэдгээ өөртөө сануулж, бүх л боломжоо ашиглаж, нойргүй ч хамаагүй, хоолгүй ч хамаагүй, бууж өгөлгүй зүтгэх нь зүйтэй. Хэрвээ та үнэхээр л амжилтанд хүрэх хүсэлтэй бол чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ үеэ давснаар та хүсэн хүлээсэн амжилтандаа хүрэх болноо гэдгийг өнөөдөр сануулахыг хүслээ.
Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол таалагдсан гээд коммент-оо үлдээгээрэй. Мөн сэтгэгдлээ бичээрэй. Хэрвээ та миний дараагийн бичлэгийг алгасалгүй үзэх хүсэлтэй байгаа бол доор байгаа нүдэнд нэр имэйл храягаа бичиж миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР