Хүсэл мөрөөдлөө сэрүүн байлга
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхлээд заавал мөрөөдөх хэрэгтэй.- A. P. J. Abdul Kalam
Таны мөрөөдөл юу вэ?
Миний хувьд мөрөөдөл бүхнийг боломжтой болгож, амьдралыг сайхан болгодог.
Мөрөөдөл надад урам хайрладаг. Мөрөөдөл ургуулан бодох чадварыг хөгжүүлдэг. Тиймээс би мөрөөдөх дуртай.
“Амжилт мөрөөдлөөс эхэлнэ.”
Аугаа ихийг хийж бүтээж, амжилтанд хүрсэн бүх хүмүүс аугаа мөрөөдөгчид байдаг. Эдгээр мөрөөдөгчид мөрөөдлийн тухай юу гэж хэлснийг сонирхоё.
“Та мөрөөдөж чадвал, түүнийгээ бодит болгож чадна.” -Walt Disney
“Дахин шинээр мөрөөдөж, зорилго тавихад хэзээ ч оройтохгүй.” –C.S. Lewis
“Аугаа зүйлд хүрэхийн тулд үйлдэл хийхээс гадна бас мөрөөдөх хэрэгтэй.”-Anatole France
“Амжилтанд хүрэхийн тулд та суут ч юм уу, зөнч ч юмуу эсвэл заавал их сургууль дүүргэсэн байх албагүй. Танд зөвхөн мөрөөдөл болон “Framework” л хэрэгтэй.” –Michael Dell
“Амьдралаас юу хүсч байгаагаа мэдэх хэрэгтэй. Тиймээс мөрөөдлөө өөртөө сануулж, түүнийхээ араас яв.” – Paulo Coelho
“Мөрөөдөлдөө хугацаа тогтоосныг зорилго гэнэ.”Napoleon Hill
“Би их том юм мөрөөддөг байсан. Бусад хүмүүсийн хувьд боломжгүй гэх тэр л мөрөөдлийг би мөрөөддөг байсан.” – Howard Schultz
“Би зурж байна гэж мөрөөддөг, тэгээд мөрөөдсөнөө зурдаг.”- Vincent von Gogh
Тэгэхээр өнөөдрөөс эхлээд амьдралынхаа тухай өөрөөр харж, гайхалтай сайхнаар мөрөөдөөрэй.
Та амьдралаа ямар байгаасай гэж бодож байна, түүнийгээ л мөрөөд. Ирээдүйд таны ажил төрөл, карьер, эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл тэнь ямар байгаасай гэж бодож байна түүнийгээ л мөрөөд. Банкиндаа хэдэн төгрөгтэй болмоор байна түүнийгээ л өнөөдөр мөрөөд.
Мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Бусад хүмүүсийн хувьд боломжгүй гэх тэр л мөрөөдлийг өнөөдөр мөрөөд.
Өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл:
Таны хүсэл мөрөөдөл өнөөдөр сэрүүн байна уу? Тийм бол та өнөөдөр юу мөрөөдөж байна вэ? Таны зүрх сэтгэл юу хүсч байна вэ? Бүх зүйл боломжтой гэж бодоход та амьдралдаа юу юу хийж бүтээмээр байна вэ?
Амжилтын тарни: “Би их том мөрөөдөлтэй хүн!”
Аудио хэлбэрээр татаж авах хүсэлтэй бол:
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
баярлалаа, мөрөөдөл ямагт гэгээн байдаг болохоор сайхан мөрөөдөлтэй хүн тэр хэрээрээ гэгээлэг хүн байна гэж боддог. Мөрөөдөл минь нэгэн цагт биелнэ гэдэгт бас итгэдэг.
Санал нэг байна! Мөрөөдлөө сэрүүн байлгадаг хүмүүс цаанаа л эрч хүчтэй байдаг шүү.Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа Мөөгий!
uneher saihan zovolgo ogsond tuiliin ih bayarlaa time bi bainga l morooddog tun udahgui moroodoldo hurne gedegt itgel togs baiga zovolgoog chin bainga dagdag mash ih uram zorig ogch chaddag shv
Хамтдаа амжилт өөдөө явж байгаад баяртай байна! Мөрөөдөл чинь биелэхийн төлөө!
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантрашгүй хөдөлмөрөлсөөр байна. Үр шим ирж байна. Өшөө томрон ирэх болно гэж мөрөөдөн хөдөлмөрөлсөөр л байна даа. Сайхан мэдлэг ухаарал хайрлалаа. Баярлалаа.
Шантаршгүй хөдөлмөрлөсөн хүн л шагналаа авдаг тиймээс чиний том шагнал ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт!
Hun yag yug husej muruudnu ter buhenee avdag. Tiim bolhoor muruudul min gegeeleg ariun saihan bdag. Tanii surgamj zovolgoog bainga demjdeg shuu. Ukadaa bayrlalaa.
Гоё шүү!
Amidrald erch huch uram zorig ugdugt mash ih bayrladag shuu
♥︎
Tiimee, moroodol xichneen todorxoi baix Tusam Bielex magadlal todiichinee iiluu baidag. Ukadaa mash Ix bayarlalaa. Baxarxaj baina.
тийм шүү!
Bayarlala. Goe zuvulguu ugdugt chin . Nomiig chin unshsan ix taalagdsan. Axin daxin unshmaar nom bailee
Баярлалаа!
Bayrlaj yavdagaa ilerhiilj baina. Urgelj saihan erch huch avaad zogsohgui, saihan ug uzel sanaag chin oyutan shavi nartaa damjuulan, tedniihee husel ermelzel uram zorigiig badraaj yavahad min tusaldag shu, hoich ireeduidee unetei huvi nemeriig oruulj baidagt tani talarhaj baina. Ulam erch huchtei ihiig sanaachilj eh oron, ard tumnee baysgaarai ohin min.Za amjilt husie.
мөрөөдөл бол амьдралын тэтгэгч рашаан юм…
Маш их баярлалаа!
bayrlalaa uka egchee tanid amjilt husie
Сэлэнгээ Амжилт хүсье!
Би их мөрөөддөг байлаа ихэнх нь биелэсэн шүү. Танд амжилт хүсье
Амжилт!
Bayrlala tanii bichlegiig uzeed uram avah yumaa. Odor bolgon iim erch huchtei tuushtai bhiig mash ih husdeg hernee baga zereg sorog asuudal garaad ireheer buh zuil uridiin hevendee orchih yumaa
эерэг зүйлээр өөрийгөө байнга л цэнэглэхгүй бол тэгдэг тал бий
Мөрөөдхөөр цадах шиг болдог. Сэтгэлийн нар шиг урамшдаг. Баярлалаа
Санал нэг байнаа!
bi tanii surgamj zowolgoog dagj bnga vzej bga setgel sergeed heregjvvlmeer zowolgoo bdag ert bosdog bolson bayarllaa kkk
Эрт босдог болсонд баяр хүргэе!
Баярлаалалаа их сайхан зөвлөмж өгдөгт Мөрөөдлийихөө төлөө ургашаа зүтгэж байгаа шүү алхам бүрээр ойртож байгаа гэж бодож байгаа
баярлаалаа …
Амжилт!
сайн байн уу? таны бидэнд ирүүлдэг зүйлүүд үргэлж надад таалагддаг өнөөдрийнх ч гэсэн маш сайхан зөвөлгөө байлаа. Миний мөрөөдөл зөндөөн их зарим нэг нь биелсэн үлдсэн мөрөөдлөө биелүүлэхэд минь маш их үнэтэй зөвөлгөө өгсөнд баяраллаа би үргэлж таньтай хамт байх болно. Хүндэтгэсэн Г.Үнэнбат баярлалаа Ука.
Зүгээрээ! Мөрөөдөл болгон чинь биелэхийн төлөө!
сайн байна уу Ука эгчээ танд маш их баярлалаа та үнэхээр агуу хүн шүү
Чи ч бас агуу шүү!
Sain baina uu Tanid ene odriin mend hurgie! Shantarch untrah shig boloh uedee taniim amjiltiin tarni nomiig unshaad serj uhaarch amisgalj chaddag. Odoo minii husel moroodol zorilgo mini todorhoi bolson odor bolgon bi husel moroodliinhoo toloo uil hiij baigaa. Hetsuu baisan ch moroodloo bodoh bur berhsheeliin tsaana namg amjilt huleej baigaa gej bodoh shantrah setgelee geej chaddag bolson tanidaa bayarlalaa mash ih bayarlalaa.
Сайн байна Ука эгчээ, танд энэ өдрийн мэнд хүргэе. Би их сургуулиа төгсөөд 2 жил болж байна. Оюутан байхдаа ирээдүйгээ маш гоё болно гэж итгэж төсөөлдөг байлаа харин одоо бүүр байхгүй шүү сайн сайхан зүйлийн талаар бүүр бодохоо байжээ. Жинхэнэ амьдрал дээр миний төсөөлж байснаас өөр байдаг юм байна гэж бодоод хүсэл мөрөөдөл минь унтарчээ. Таны мэйлийг уншаад маш их урам орж таниар бахархах сэтгэл төрж би ч гэсэн чадна бүх юм сайхан болно гэсэн бодолтой болсон. Энэ хар бараан байгаа зүйл дотроос аль болох гэгээлгийг нь харж эхэлж байгаа бас мөрөөдлөө дахин сэргээж түүнийхээ төлөө хичээж байна танд маш их баярлалаа. Бүх монголчууд минь сайн сайхан аз жаргалтай амьдраасай