Хүн хийж чадах юмаа мөрөөддөг.
Бид бүгдэд мөрөөдөл байдаг. Бүх л насны хүмүүс мөрөөддөг. Мөрөөдөхөд нас хамаарахгүй, мөрөөдлөө биелүүлэхэд ч нас хамаарахгүй.
Би бодохдоо хүн хийж чадах юмаа л мөрөөддөг гэж боддог. Хэрвээ чадахгүй юм бол мөрөөдлөөр яадгийн.
Хүн хийж чадах юмаа мөрөөддөг.
Мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргасан хүн бүгдийг эхнээс нь цоо шинээр эхлүүлдэг. Яагаад гэвэл нэгэн хэвийн амьдрал хүнийг өөрчлөхгүй, нэг л хэвийн байлгадаг.
Нэгэн хэвийн амьдрал хүнийг өөрчлөхгүй, нэгэн хэвийн л байлгадаг.
Жишээлбэл Таны өнөөдрийн хийж байгаа өдөр тутмын үйлдэл таны мөрөөдөл биелэхэд туслах уу? Үгүй бол энэ өдөр тутмынхаа үйлдлүүдийг өөрчлөх хэрэгтэй болно.
Олно жилийн өмнө надад ном бичих мөрөөдөл байсан, өөрийн гэсэн онлайн сургалттай болох мөрөөддөг байсан, турник дээр суниаж сурах юмсан гэдэг мөрөөдөл байсан. Энэ мөрөөдлүүд маань үндсэндээ биелсэн. Биелэгдээгүй ч мөрөөдөл зөндөө байгаа.
Миний хамгийн эхэнд хийсэн алхам бол мөрөөдлөө биелүүлэх шийдвэрээ гаргасан. Дараа нь өдөр тутмынхаа үйлдлүүдийг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд туслах үйлдлүүдээр орлуулж эхэлсэн.
Жишээлбэл: Мэдлэгээ сайжруулахын тулд, шинэ ур чадвар эзэмшийхийн тулд сургалтанд сууж эхэлсэн, төлөвлөсөн ажлаа цагтаа хийж дуусгахын тулд эрт босож эхэлсэн, өөрийгөө эрч хүчтэй байлгахын тулд дасгал тогтмол хийж эхэлсэн, мөрөөдлөө биелүүлэхэд саад болж байгаа үйлдлүүдийг бүрмөсөн зогсоож эхэлсэн.
Тэгэхээр таны мөрөөдөл юу вэ? Та мөрөөдлийнхөө араас явах шийдвэрээ гаргасан уу? Хэрвээ тийм бол бүгдийг эхнээс нь цоо шинээр, Цоо шинэ үйлдүүдээр эхлүүлээрэй. Тэр үйлдлүүдээ өөрийнхөө өдөр тутмын үйлдлүүд болгож хувиргах нь зүйтэй. Өдөр тутмын үйлдэл болгож чадсан үед та мөрөөдлөө бодит болгохын төлөө 100% зүтгэж байна гэсэн үг.
Мөрөөдлөө биелүүлэх үйлдлүүдийг өдөр тутмын үйлдэл болгож чадсан үед та мөрөөдлөө бодит болгохын төлөө 100% зүтгэж байна гэсэн үг.
Тиймээс өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад өөрөөсөө асуу.
Миний мөрөөдөл юу вэ?
Би мөрөөдлөө биелүүлэх шийдвэрээ гаргасан уу?
Гаргасан бол мөрөөдлөө биелүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ? Юу сурах шаардлагатай вэ?
Ямар ур чадвар эзэмших хэрэгтэй вэ?
Миний мөрөөдөл юу вэ? Би мөрөөдлөө биелүүлэх шийдвэрээ гаргасан уу? Гаргасан бол мөрөөдлөө биелүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ? Юу сурах шаардлагатай вэ? Бүгдийг жагсааж бичээд түүнийгээ өдөр тутмынхаа үйлдэлд оруулж хэрэгжүүлж эхлээрэй. Жишээлбэл таны мөрөөдөл өөрийн бизнестэй болох бол та юу юу хийх хэрэгтэй вэ, бизнесээ цааш нь хөгжүүлэх бол юу юу хийх хэрэгтэй вэ, шинэ ур чадвар эзэмших бол түүнийхээ төлөө юу хийж эхлэх вэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуугаад хариулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
БҮРТГЭЛ ДУУСАХАД 1 ӨДӨР Л ҮЛДЭЭД БАЙНА.