Хязгаарлагдмал итгэл ➔ Шал Худал
“Та бодож байгаагаасаа илүү УХААНТАЙ
Та төсөөлж байгаагаасаа илүү ХҮЧТЭЙ
Та итгэж байгаагаасаа илүү ЗОРИГТОЙ”
-Дэндүү тарган
-Хэт туранхай
-Арай л залуудаж байна
-Хөгшдөөд байна
-Тэнцэхгүй юм шиг байна
-Хангалтгүй
-Мөнгөгүй
-Хэнд ч таалагдахгүй байхаа
-Таалагдахгүй бол би будаа
-За ямар лаг ч биш больё
-Завгүй
-Боломжгүй….г.м.
Иймэрхүү бодлуудыг бодож өөртөө хэлэх болгонд бид улам өөрсдийгөө хумиад, улам шалчийгаад алга болно. Түүний оронд:
-Минний бие байгаагаараа сайхан
-Яг одоо юм хийж бүтээдэг нас
-Би байгаагаараа хангалттай
-Би мөнгөтэй болох алхамаа хийж байгаа
-Хүмүүс намайг таалдаг
-Надад зөндөө чадвар байгаа
-Алдаа гаргасан ч гэсэн би алдаанаасаа суралцаж сайжирдаг
-Цаг завыг би өөртөө үргэлж гаргадаг
-Надад бүх боломж бий
-Бүх зүйл боломжтой…г.м.
“Би унах ч болно, ялагдах ч болно гэхдээ энэ нь надад хичээл сургамж болно. Жинхэнэ ялагдал гэж ялагдахаас айгаад зогсох.” гэж бодох болгонд бид үргэлж тэнэгэр, жавхаатай, зовхи өөдөө, гялалзах болно.
Судалгаагаар өөрийгөө шүүмжилж зовоодог хүмүүс илүү их гуниг гутрал, санаа зоволтонд орохоос гадна сайн сайхан амьдрах горьдлого, найдвараа алддаг гэж тогтоосон. Тиймээс өөрийгөө зовоох уу, болих уу гэдэг нь зөвхөн таны сонголт.
Бид өөрсдийгөө тэлж, өргөжүүлж, хөгжүүлэх болгонд эдгээр хязгаарлагдмал бодлууд байнга орж ирдэг. Мөн ажил бүтэхгүй байх, алдаа гаргах зэрэг тохиолдлууд ажил амьдралын нэг хэсэг байдаг ч гэсэн биеийн болон оюуны хүчийг хурдан сэргээж чадах чадварыг эзэмшиж, тууштай алхам хийж эхэлбэл мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл маань хий хоосон зүйл биш бодит биелэгдэх зүйл гэдгийг мэднэ. Мөн энэ бүгдийг шантралгүй даван туулж, энэ бүгдийг дааж чадах чадвар нь амжилтанд хүрэгчдийн бас нэгэн онцлог чанар болдог.
Бодлоо хянаж, оюун ухаанаа цэнэглэж, дасгажуулах цагийг үргэлж гаргаж, цааш нь үргэлжлүүлэн эрч хүчээр дүүрэн байх бодлуудыг сонгож, эдгээр бодлууд хүчирхэг гэдгийг батлахын тулд алхам хийж эхлэх нь зүйтэй. Бид юу бодож байна, бид өөрсдөндөө юу хэлж байгаагаас шалтгалж бидний гаднах дүр төрх үүсдэг. Өөрийн үнэлэмж дээгүүр, өөртөө итгэлтэй хүний гаднах дүр төрх, биеэ авч явах байдал хүртэл өөрчлөгдөх нь гарцаагүй.
Танд ямар хязгаарлагдмал бодлууд байна? Та ямар шалтаг тоочиж байна? Таныг хойш нь чангааж байгаа ямар бодлоо хаямаар байна? Түүнийгээ өнөөдөр хая! Цоо шинэ өөрийгөө хүчтэй болгох бодлуудыг сонгоцгооё!
Амжилт хүсье!
©Ука Төмөр
Өдрийн мэнд. Үргэлж урам зориг өгдөгт талархаж байна.
Амжилт.
Танд маш их баярлалаа, Уранбилэг эгчээ! Амжилт хүсье!
Ta nom bicheech. blog chini mash ikh taalagdaj bn! Bayrlalaa!
Маш их баярлалаа Ussie! Амжилт хүсье!
tand mash ih bayarlalaa. ih heregtei zuil baina
Гантигцэцгээ, амжилт хүсье!
хамгийн чухал нь бодлын хүчийг мэдрэмжтэйгээ хамтатгаснаар бүх сайн сайхнийг өөртөө татаж чаддаг
Яг үнэн! Баярлалаа Болороо!