Хэр удаан дасгал хийж байж үр дүнд хүрэх вэ?
Хэр удаан гүйж байж гүйдэг болох вэ? Хэр удаан жин өргөж байж булчинтай болох вэ? Хэр удаан суниаж байж суниадаг болох вэ? Хэр удаан дасгал хийж байж үр дүнд хүрэх вэ?….
Дасгал хийснээр яг төдий хугацаанд үр дүнд хүрнэ гэхэд хэцүү. Яагаад гэвэл.
Хэр удаан дасгал хийж байж үр дүнд хүрэх вэ?
1. Фитнесийн зорилгоос хамаарна. Бүтэн марафонд гүйх гэж байна уу, хагас марафонд гүйх гэж байна уу, эсвэл 20 минут амьсгаадахгүй гүйдэг болмлоор байна уу? Жишээлбэл та хагас марафонд гүйх зорилготой байвал 10к марафонд гүйх зорилготой хүнийг бодвол арай илүү их бэлтгэл хийх учраас арай илүү их хугацаа шаардагдаж болох юм.
2. Тухайн хүний фитнесийн түвшингээс хамаарна. Огт дасгал хийдэггүй, эсвэл байнга дасгал хийдэг 2 хүний фитнесийн үүр дүн өөр өөр байна. Жишээлбэл дасгал хийдэг хүн тухайн дасгалыг хэрхэн яаж хийхээ мэдэх учраас гарах үр дүн хурдан байж болно. Дасгал анх удаа хийж байгаа бол тухайн дасгалыг яаж хийхийг эхнээс нь сураад жаахан удаашрилтай байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тухайн дасгалыг яаж хийж байгаагаас хамаарна.
3. Ямар дасгал хийж байгаагаас хамаарна. Жишээлбэл гүйж байгаа хүн дээр гарах үр дүн алхаж байгаа хүн дээр гарах үр дүнгээс өөр байна. Гүйж байгаа хүн алхаж байгаа хүнээс хурдацтай жин хасна. Хөнгөн дасшгал хийж байгаа хүн дээр гарах үр дүн хүнд дасгал хийж байгаа хүн дээр гарах үр дүнгээс өөр байна.
4. Долоо хоногт хэдэн удаа, хэр удаан хийж байгаагаас шалтгаалж өөр өөр байна. Жишээлбэл Кардио дасгалыг 20 минутнаас дээш хийснээр илүүдэл өөхөө шатаадаг учраас 20 минут гүйж байгаа хүн 30 минут гүйж байгаа хүнээс бага үр дүнд хүрнэ. Долоо хоногийн 5 өдөр дасгал хийж байгаа хүн 3 удаа дасгал хийж байгаа хүнээс илүү хурдан үр дүнд хүрэх жишээтэй.
5. Дасгалын хажуугаар юу идэж ууж байгаагаас шалтгаалж үр дүн нь өөр өөр байна. Яг адилхан дасгал адилхан хэмжээтэй хийж байгаа 2 хүний нэг нь цуйван бууз идээд нөгөө нь ногоотой хоол, тос багатай гурил будаа багатай хоол идээд байвал мэдээж гарах үр дүн өөр өөр байна.
Ямар нэгэн дасгал хийж эхлэхэд хүн үр дүнгээ үзэх гээд их яардаг. Одоо ч гэсэн үр дүнгээ үзэх гээд яардаг. Гэвч 24 цагийн дотор эсвэл долоохон хоногийн дотор үр дүнд хэзэээ ч хүрэхгүй. А гэхдээ үр дүнд хүрэхээсээ өмнө бидэнд юу анзаарагдах вэ гэвэл сэтгэл санаа маш сайхан өөдрөг болж, эрч хүч нэмэгдэж, бие хөнгөрөөд сайхан болдог. Биед өөрчлөлт гарахаас өмнө оюун ухаанд нөлөөлж эхэлдэг.
Хэр удаан дасгал хийж байж үр дүнд хүрэх вэ?
Ер нь бол 2-3 долоо хоног болоод ирэхээр өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Булчин чангараад, хурд нэмэгдээд, өмд томдоод эхэдлдэг. 10 минут хүрэхгүй Амьсгаа давхцдаг байсан бол 10 минут гүйх нь амархан болдог.
Хэрвээ та 10 жил дасгал хийгээгүй бол үр дүнгээ үзтэл магадгүй 2-3 сар болох байх. Тэгээд тууштай байх юм бол бүр их үр дүнд хүрнэ. Хэрвээ хөдөлгөөнтэй байсан бол 4-8 долоо хоногийн дотор үр дүнгээ үзэж эхэлнэ. 2-3 сар болбол бүр их үр дүнд хүрнэ.
Хэрвээ та тогтмол дасгал хийдэг байсан тэгээд жин өргөх зорилго тавилаа гэж бодоход ойролцооргоор 3 сар болоход мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно. Тэгээд хоолны дэглэмээ хамтад нь барих юм бол бүтэн жилийн дараа 6 булчин нь ялгарсан фит биетэй болох жишээтэй.
Европд хийсэн нэгэн судалгаагаар огт дасгал хийдэггүй хэсэг хүмүүсийг аваад 9 сарын турш марафонд бэлтгэж судалгаа хийхэд 9 сарын дараагаар тэдгээр хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа 24%-иар сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ. 9 сар бэлтгэл хийхэд ердөө 24%-иар сайжирсан байгаа. Тэгэхээр энэ юуг хэлээд байна вэ гэвэл үр дүн гартлаа тодорхой хугацаа хэрэгтэй байдгийг харуулсан судалгаа болсон.
Харин Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгээс хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй хэсэг эмэгтэйчүүдийг 2 хувааж байгаад нэг хэсэг эмэгтэйчүүд 6 сарын турш хүндэвтэр дасгалыг хамаг хүчээ дайчилж хийхэд зүрхний үйл ажиллагаа нь 8%-иар сайжирсан байхад, нөгөө хэсэг нь хөнгхөн маягийн дасгалуудыг өөрийгөө нээх хүчлэхгүйгээр хийхэд зүрхний үйл ажиллагаа нь ердөө 4%-ийр сайжирсан гэж гарчээ. энэ 8% их тоо биш ч гэсэн огт хөдөлгөөнгүй илүүдэл жинтэй хүний хувьд бол том үр дүн гэж ойлгож болно.
Тэгэхээр хэр их үр дүн хэр хугацаанд гаргах нь тухайн хүнээсээ шалтгаална. Зарим нэгэнд гарах үр дүн бага санагдахад зарим хүнд тэр нь их санагдах жишээтэй.
За тэгэхээр танд өнөөдрийн дугаар таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол цааш нь найз нөхөддөө шэйрлээрэй. Таны фитнесийн төвшин хаана байна вэ, ямар дасгал хийдэг вэ, үр дүнгээ үзэж байгаа бол хэр их хугацаа шаардсан бэ? гэдгээ надтай доор хуваалцаарай. Эсвэл Миний буцалж буй буланд бичиж үлдээгээрэй.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР