Хойшлуулдаг Муу Зуршилтай Бол Яах Вэ
Хэрвээ та “хойшлуулдаг муу зуршилтай бол яах вэ” гэж бодож байгаа бол өнөөдрийн энэ бичлэг танд тус болно гэж бодож байна.
Таны хойшлуулдаг нэг том шалтгаан юу вэ? Ихэнх хүмүүс шалтаг тавьдаг. Энэ шалтаг хүн бүрт өөр өөр байдаг. Жишээлбэл: Залхуу хүрч байна, завгүй байна, мөнгөгүй байна, санхүүгийн боломжгүй байна, эсвэл мэдлэг дутаад байна гэх мэт шалтгууд тавьдаг.
Бид нэг удаа хойшлуулбал цааш нь хоышлуулах магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл хойшлуулснаар хойшлуулдаг. Хойшлуулснаар хойшлуулах дадал зуршилтай болдог.
Тийм учраас эхлээд яагаад хойшлуулаад байна вэ, хойшлуулаад байгаа шалтаг чинь юу вэ гэдгээ мэдэж авах.
Таны тэр хойшлуулаад байгаа том шалтаг бол жинхэнэ хойшлуулаад байгаа шалтаг биш. Тэр шалтгийн ард юу нуугдаад байна вэ гэвэл айдас нуугдаж байгаа. Тухайн зүйлийг хийх гэхээр гарч ирэх, тулгарах саад бэрхшээлтэй нүүр тулахаас айж байгаа учраас хойшлуулдаг.
Жишээлбэл оюутнуудын хувьд гэвэл шалгалтандаа бэлдэх, даалгавараа хийнэ гэхээр тодорхой хэмжээний цаг зарцуулах учраас тэр цаг зарцуулахтай нүүр тулахаас айж байгаа, эсвэл хийж чадахгүй яаж хийнээ гэдэг айдастай нүүр тулахаас айж байгаа учраас хойшлуулдаг. Дасгал хийхээ хойшлуулж байгаа бол дасгал хийх нь амаргүй, тиймээс хийхэд гарч ирдэг бэрхшээлтэй, өвдөлттэй нүүр тулахаас айж байгаа учраас хойшлуулаад байгаа гэж ойлгож болно.
Ихэнх хүмүүс энэ айдастайгаа нүүр тулахгүйн тулд янз бүрийн өөр хийх юмнууд гаргаж ирж, түүнийгээ хийдэг. Тэгээд яагаад хийхгүй байгаа гэдэг шалтаг гаргаж ирдэг.
Тиймээс бид аливаа зүйлийг хойшлуулахгүйн хийдэг байх хэрэгтэй. Хийхийн тулд энэ айдастайгаа нүүр тулах хэрэгтэй болно. Айдастайгаа нүүр тулахын тулд бид ямар нэгэн байдлаар өөрийгөө хийлгүүлнэ. Нэг удаа хийгээд айдсаа давахгүй. 2 удаа хийгээд ч айдсаа давахгүй. Маш олон удаа хийж байж айдстайгаа нүүр тулж чаддаг болно. Тийм учраас хийдэг сахилга бат хэрэгтэй. Яаж сахилга баттай болох вэ гэвэл зөвхөн хийж байж хийдэг сахилга баттай болно. Өөр ямар ч арга байхгүы.
Тиймээс өөрийгөө хийлгүүлэхийн тулд жишээлбэл 50 минут дасгал хийх байлаа гэж бодоход өөртөө “за зөвхөн 5-хан минут дасгал хийчихье” гэж хэлээд дасгалаа хийнэ. 5-хан минутны дасгалыг хүн бүр хийж чадна. 5-хан минут хийснээр 50 минут хийх боломжийг өөртөө нээнэ. 5-хан минут хийснээр өөрөөр хэлбэл хийснээр бид эрч хүчтэй болно, хийснээр тухайн зүйлийг хийх хүсэлтэй болно, хийснээр цааш нь үргэлжлүүлэн хийх хүсэлтэй болно. Тиймээс хийх нь чухал юм. Хийх нь хийлгүүлэх нууц гэж ойлгож болно.
За тэгэхээр хойшлуулдаг муу зуршилтай бол яах вэ?
1. Эхлээд хийх цагаа гаргана. Гаргасан цагтаа би юу ч хийхгүй зөвхөн хийх юмаа хийнэ гэдгээ өөртөө хэлнэ. Жишээлбэл өнөөдөр өглөө 8-9 хооронд дасгалаа хийнэ, өнөөдөр
1-2 хооронд худалдан авагчидруугаа залгаж сэтгэгдлийг нь авна гэх мэт
2. Гаргасан цагтаа хийж чадахгүй байвал “зөвхөн 5-хан минут хийе” гээд 5-хан минут хийгээд эхлээрэй. Хийгээд эхэлбэл шууд эрчээ гарч ирнэ. Үгүй байсан ч хамаагүй 5-хан минут хийгээрэй.
Хэр удаан хийх нь чухал биш, хэр сайн хийх нь чухал биш. Тэр хийдэг цагтаа хийдэг болох нь чухал гэдгийг ойлгоорой.
Ингээд өдөр болгон 5-хан минут хийгээд байвал хийдэг сахилга баттай болж улмаар дадал сууж эхэлнэ. Яваандаа цагаа бага багаар нэмэх боломжтой.
Хэрвээ танд энэ Хойшлуулдаг муу зуршилтай бол яах вэ бичлэг таалагдсан бол цааш нь дамжуулж, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС ХИЙ ХҮР
УКА ТӨМӨР