Хийхээ больдог 2 шалтгаан
Яагаад хийхээ больсон бэ? Хийхээ больдог 2 шалтгаан
Хийж байгаад хийхээ больсон тохиолдол танд бий юу? Та яагаад хийж байгаад хийхээ больсон вэ? Яагаад дасгал хийхээ больсон бэ, яагаад хичээхээ больсон бэ, яагаад хийхээ больсон бэ?
За тэгвэл ихэвчлэн энэ 2 шалтгаанаас болоод больдог. Хийхээ больдог 2 шалтгаан:
- Яагаад анхнаасаа хийсэн юм бэ гэдгээ мартсан
- Ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлоогүй.
Тиймээс та өөр дээрээ бодоод үзээрэй. Та яагаад хийж байгаагаа хийж байна вэ? Яагаад хийх ёстой юм бэ? Юуны тулд хийгээд байна вэ гэдгээ өөртөө сануулж байна уу? Хоёрдугаарт та ямар үр дүнд хүрэх хүсэлтэй байна вэ? Ийм үр дүнд хүрээд дараа нь яах вэ гэдгээ сайн тодорхой болгосон уу? Хэрвээ үгүй бол болих магадлал өндөр байх болно. Тиймээс бууж өгөхгүйн тулд өнөөдөр энэ асуултуудад өөрөө өөртөө хариулаад амжилтын дэвтэр дээрээ бичээрэй. Тэгээд түүнийгээ өөртөө өдөр бүр сануулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
♦♦♦ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ И-МЭЙЛЭЭРЭЭ ШУУД ХҮЛЭЭЖ АВАХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДООР И-МЭЙЛ ХАЯГАА ХИЙЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ. БИ ТАНРУУ ЯВУУЛЬЯ.
One Comment