МИНИЙ БУЦAЛЖ БУЙ АМЬДРАЛ: Xарцнаас нь айж амьдрах их хэцүү байна.
Сайн байна уу Ука эгчээ бас уншигчид aa!
Би өөрийн сэтгэлд байгаа зүйлсээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Намайг Н гэдэг. Би 21 настай оюутан. 3 ахтай айлын ганц охин.
Аав минь одоогоос 10 жилийн өмнө бурхан болсон. Ижий минь намайг 3 сартай байхад бурхан болсон. Ижий, аав минь бурхан болж би гэдэг хүн ах нарынхаараа дамжиж элдвийг л туулсан. Одоо ч ахындаа байсаар, ганцаараа биш охинтойгоо байгаа.
Үр минь дөнгөж 6 сартай. Би охиныхоо аавтай 2 жилийн өмнө учирч хамт амьдраад, үнэхээр сайхан байсан. Аав ээжийн минь илгээсэн бэлэг гэж бодож, тэр минь ч надад аавын хайрыг мэдрүүлэж, үнхээр сайхан байсан. Гэвч харамсалтай нь тэр минь сая 7 сард найзуудтайгаа агаарт гарч яваад усанд живээд, итгэж чадамгүй, итгэхэд хэцүү зүйл болж, хорвоо тэр чигээрээ харанхуйлах шиг л болсон. Үрээ ч харж чадалгүй бурхан болсон энэ үеээс би ганцаардаж, өөрийгөө бас амьдралыг цүхэж, “миний хувь тавилан энэ гэж үү” гэж орой болгон ганцаараа уйлж байсан.
Харин үр минь энэ хорвоод мэндэлж арай л тайвширсан. Гэхдээ л үрээ харах бүрд аав нь байсан бол гэж бодож зүрх зүсэгддэг. Ингээд л бид 2 өвөө эмээтэйгээ хэсэг байлаа. Даанч хадам аав минь уудаг хүн болхоор элдвээр хэлж үнэхээр бас нэгэн дарамт байлаа. Хадам ээжийгээ бодож их тэвчлээ, эцэсдээ ахындаа ирэх шийдвэр гаргалаа. Ах минь бас эндээ бай, тэр айл чамайг гуйгаа ч үгүй гэж байнга хэлж байсан ч зөрж тэвчиж байсан. Гэхдээ хадам аавыг ийм байсныг ахад огт хэлээгүй ээ.
Ах дээрээ байлаа… эхний хэд хоног ч сайхан л байлаа, даанч ах минь дэднүү дуугай их сонин хэцүү хүн. Юу хэлэх гээд, яах гээд байгаа нь мэдэгдхгүй, дургүй нь хүрэхээрээ хэн ч гэж тоохгүй, дуу гарахгүй, ахын дүү ч гэхгүй. Ингээд нэн ярвагар хүний хажууд охинтойгоо эргэн ирсэн. Эхнэртэйгээ муудна, тэр уураа надад гаргана үнэхээр дарамттай. Дуугарч ядах нь л хамгийн лайтай. Намайг “битгий надад ялархаад бай, чиний хохь, эрт хүүхэдтэй болоод, миний үгээр байхгүй бол ална шүү, зайлаарай, би эрүүлдээ хэлж угаасаа чадаагүй” гэж ууж ирээд л агсарсан.
Надад хэцүү байноо, ядаж охиноо харна, хичээлдээ хагас хугас явна гээд энэ бүгдийг хүмүүс ойлгхгүй юм даа. Хурдхан л ажилтай болж, энэ бүгдээс тусдаа өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байна. Би бүр зогсонги байдалд орчихсон байсан. Харин таны хичээлийг олж сонсоод, зарим асуултуудынхаа хариуг олж, сөрөг бодлуудаас салахыг хичээж, өөртөө байгаа сайхан зүйлсийг мэдрэхийг хүсдэг болсон. Гэхдээ л өөрийнхөөрөө байж чадахгүй хүний хараа хяналтанд хараалгаж, харцнаас нь айж амьдрах их хэцүү байна.
Магадгүй их нуршуу бичсэн байж магад, уучлаарай. Үнэтэй зөвөлгөөг хүсч байна баярлалаа.
ХҮС. ХИЙ. ХҮР. БЛОГ уншигч Н.
________________________________________________________________________________________
Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл
Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол
Хэрвээ та сэтгэлээ уудлахыг хүсвэл
БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛАА бусадтай хуваалцахыг хүсвэл энд дарж бичиж үлдээнэ үү.
Заримдаа гаргасан амжилтаа бусадтай сайхан хуваалцмаар санагддаг.
Заримдаа сурсан мэдсэнийгээ бусадтай хуваалцахыг хүсдэг.
Заримдаа тулгарч буй асуудал бэрхшээлээ бусадтай хуваалцснаар сэтгэл сайхан онгойдог.
Тэгвэл энэ сайхан боломжийг танд олгож байгаадаа би маш их баяртай байна.
БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛАА энд дарж хуваалцана уу!
Bi ch gesen bayarlalaa unetei zoblogoo ogdogt chin
Zugeerde ene buh hetsuu zuiliig bodolgui. Ooriho husej bga zuilee tgd ternihe toloo yu hih ystoigo l bod. Shudee zuugad neg l odor! Neg l odor bi ene buhnii ard garchad ineeged suuj baih bolnoo. Bi henees dutdiin gj bodood hamag huchee hureh gazar hurtlee daichlah heregtei. Amjilt
Сайн байна уу, таны блогт нэгдсэн дээ баяртай байна
Би бас баяртай байна! Амжилт хүсье Дашням аа!
Amidrald tulgarch baigaa berhsheeliig shudee zugaad tuulaad ard ni garahiig l amidral gedeg baih. Uurt tohioldson haramsal bolgoniig minii huvi zaya gej buu itge. Hend ch baidag zovlon gej bod. Orilmoor bachimdsan uedee gantsaaraa hingenetel orilood uilj sur dotor chin saihan ongoino. Ingeed zovlongoo henees ch nuulgui bichij bai humuusiin bichsen comment chamd tuslah bolno uuruur helbel dotroo ongoitol yari. Nas chin dunguj 21, tsaashid ch bas her undur bartaa baihiig helj medehgui. Tuulaad ard ni garahiig l boddoo bitgii jim gargaad ursgalaaraa yavaarai. Hurdan ajil olj hii. Tsag hugatsaa ungurunu, hamt olontoi bolno, uuriin gesen sanhuugiin uusvertei bolno mun shine sanaa olj huviin salbart oroh ch yum biluu. Amjilttai yavaa hunees bainga yaj amjiltand hursniig asuuj bai sanaa avah bolno. Zorigtoi, zorilgotoi, tuushtai bai. Uuruu hamgiin ih ajilsag, hicheengui baij hudulmurlu
Tanii saihan setgeld bayrlalaa. Amjilt
Амжилт!
Chi amjiltand hurch chadnaa!
Чадалтай хүнд чанга юм унагаадаг хорвоо гэж, бурхан хамгийн хэцүүг хамгийн шилдэг цэргүүддээ өгдөөг гэдэг, тэгэхээр миний дүү амьдралын шалгуурыг өөрийнхөөрөө даван туул, бэрхшээлийн цаана бэлэг заавал байдаг гэдэгт итгэ. Хүүхдээ асар, хичээлдээ яв. Ой хүрэхээр нь цэцэрлэгт өгөөд хичээлдээ яваад цагийн ажил хий, бүхнийг амжуул. Өнгөрсний хойноос гашуудан амьдралынхаа мөчийг уйлж унжихад бүү зарцуул. Сайхан хань чинь чамд сайхан үр үлдээгээд чамайг энэ хорвоод ганцаардуулж орхиогүй байна шүү дээ. Үзэсгэлэн гоо минь, байгаа айлынхаа хүмүүсийг аргадаад аяар нь байж байгаад сургуулиа төгсөхөд хүү нь ч том болно, чи ч ажилтай болно, амьдрал үргэлж ийм байхгүй, та хоёрын өмнө гэрэлтэй ирээдүй байгаа. Чамд амжилт хүсье. /Үнсгэлжин ч гэсэн айлын ая аялаад л хэсэг байсан даа/
Энэ хэсэгхэн хугацааг даваад гарвал дүү минь чамд амжилт ойрхон байна. Чамд бурхнаас хүч чадал, итгэл найдвараа алдахгүй хичээгээрэй гэж үр удам заяасан шүү. Тиймээс улам хичээж эргэн тойрны хүмүүстээ үргэлж сайн санаж бүхнийг хайрлаарай. Залуу бүсгүй минь чамдаа амжилт хүсэе!
chi vneheer gaihaltai bvsgvi baina.chi hvssendee hvrch chadnaa.