Хайрыг өөрөөсөө
Хайрыг өөрөөсөө
Аз жаргалтай амьдралын эх үүсвэр бол өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлах явдал юм.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
– Бусдыг чин үнэнээсээ хайрлахын тулд өөрийгөө эхлээд чин сэтгэлээсээ хайрлаж сурах хэрэгтэй.
Яагаад?
Өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж чадаагүй тохиолдолд хэзээ ч, хэнийг ч чин үнэнээсээ хайрлаж чадахгүй.
Зарим хүмүүс “өөрийгөө хэт их хайрласнаар өрөөлийг хайрлаж чадахаа больчихвол яанаа” гэдэг бодолтой байдаг учраас өөрийгөө хайрлаж чаддаггүй. Үнэндээ бол өөрийгөө хайрлаж байгаагүй хүн өрөөл бусдыг хэзээ ч харйлаж байгаагүй гэж хэлж болно.
– Бусдаар хайрлуулахыг хүсвэл өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй.
Яагаад?
Өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй бол хэн ч түүнийг хайрлаж чадахгүй нь ойлгомжтой.
Хүн өөртэйгээ яаж харьцана хүмүүс түүнтэй яг тэгж л харьцдаг.
Тиймээс өөрийгөө өдөр бүр хайрлах хэрэгтэй.
Бас зарим хүмүүс “өөрийгөө хайрлах тусам хүмүүсээс холддог” гэж боддог учраас өөрийгөө хайрлаж чаддаггүй. Яагаад гэвэл өөрийгөө хайрлах гэдгийг хувиа хичээх, биеэ тоох, өөрийгөө илүүд үзэж, бусдыг үл тоох гэх мэттэй андуурдаг.
Анхаар!
Өөрийгөө хайрлана гэдэг нь
- хувиа хичээх,
- биеэ тоох,
- бардамнах,
- өөрийгөө илүүд үзэж, бусдыг үл тоох гэсэн үг биш.
Харин өөрийгөө хайрлана гэдэг нь
- өөрөө өөртөө анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө хүндэлж, өөрийгөө хөгжүүлэхийг хэлдэг.
- өөрийгөө сонсож, өөртөө үнэнч байж, зүрх сэтгэлээ дагахыг хэлж байгаа юм.
- өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэхийг хэлдэг.
Хайр бол эерэг бүхний үндэс.
Хайр хаана дутагдана тэнд сөрөг бүхэн үүсч байдаг.
Танд юу байна та түүнийгээ бусадтай хуваалцаж, бусдад өгдөг. Жишээлбэл: Хэрвээ танд хайр, эрч хүч, мөнгө төгрөг байвал та түүнийгээ л бусадтай хуваалцана. Хэрвээ танд эдгээр зүйлс байхгүй бол та хичнээн хүсэвч эдгээр зүйлсийг бусадтай хуваалцаж, бусдад өгч чадахгүй л гэсэн үг.
Тиймээс өөрийгөө хайрласнаар бид өөрсдийгөө асар их хайраар бялхсан хүн юм байна гэдгийг мэдэрдэг учраас хайраа бусадтай харамгүй хуваалцаж чаддаг. Хайраа бусадтай хуваалцснаар түүнээс илүү их хайрыг өөрт татдаг.
Яагаад өөрийгөө хайрлах нь чухал вэ?
1. “Ижил зүйл ижил зүйлээ татдаг.”- Таталцлын хууль
Өөрийгөө хайрлаж байгаа хүн зөвхөн хайр болон хайрыг дагах эерэг зүйлсийг өөртөө татдаг.
2. Хүн өөртэйгээ яаж харьцана бусдад “Надтай яг ингэж харьцаж болно” гэдгийг алхам тутамдаа зааж өгч байдаг. Өөрийгөө хүндэлж, өөртөө үнэнч байгаа хүн бусдад “Намайг хүндэлж, надтай үнэнч бай” гэдгийг зааж өгдөг. Тийм ч учраас хүмүүс таныг хүндэлж, танд үнэнч байна.
3. Өөрийгөө хайрлаж байгаа хүн аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байдаг. Аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байгаа хүн гэр бүлдээ, найз нөхөддөө, хүрээлэн буй орчиндоо үргэлж аз жаргал баяр баясгаланг бэлэглэдэг.
Тэгэхээр энэ долоо хоногт
– Та өөрийнхөө тухай ямар бодолтой байна вэ (эерэг үү, сөрөг үү)
– Та өөртэйгээ яаж харьцаж байна вэ
– Та өөрийгөө хэрхэн хайрлаж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
Та өөрийгөө хэрхэн хайрладаг тухай танаас сонсох хүсэлтэй байгаа тул доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн иймэрхүү мэдээллийг цаг тухайн үед нь хүлээн авах хүсэлтэй бол миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
shine bichlegiig tani tesen yadan huleej blaa, Minii huvid yag tsagaa olson saihan zuvluguu blaa. Mash ih bayarlalaa!
@ng Баяртай байна ♥
yag unen hun uuruu uuriiguu hundelj hairlaj chadahgui baival setgel sanaa taivan bish togtvorgui baina tegeed ireheer busdiig yaj taivan bailgah bilee . Hun uuruu uuriinhuu setgelruu undiiguud haraad ireheer ayandaa taivan bolno tegeed hair uusne busdad tugeene , hairiig gadnaas ireh hereggui dotroosoo hai. Uka chi bichlegee unen setgeleesee hiij chaddag bolohoor humuust ih oir tusdag baih yag l heleed baidag yum bayarlalaa
@handbag otgoo Санал нэг байна Отгоо! ♥ Баярлалаа!
OORIGOO GOLOH BYYR HYYHED BHAS EHELSEN.ODOOCH YRGELJILSER.MINI SETGEHYIDL BH SHIG BN,YAJ OORTOO DYRLAH VE?
YANZ BYRINL YUM YNSHIJ YZLEE.YAMARCH IDEVH.SETGEL HODLOL ALGA.