Төлөвлөсөн ажил төлөвлөснөөр болохгүй байвал яах вэ?
Төлөвлөсөн ажил төлөвлөснөөр болоогүй тохиолдолд анхаарах 4 зүйл
Сайн байна уу, Намайг Мөнх-Эрдэнэ гэдэг. Би таны бичлэгүүдийг их үздэг болоод байгаа. Олон зүйлийг мэдэж авдаг, их тус болдог шүү. Миний асуух зүйл гэвэл би олон зүйлийг (хэлээ сайжруулах, мэргэжилийн ур чадравраа сайжруулах шалгалтууд гэх мэт) амжуулахын тулд маргаашын хийх ажлаа нарийн төлөвлөдөг. Гэтэл яг маргааш нь болохоор гэнэтийн төлөвлөөгүй ажлууд (гэмтэл саатал, том ажил) гарч ирэн тэр өдөр төлөвлөгөөнийхөө дагуу байж чадахгүй болдог. Ингээд бүтэн өдөр гэнэт гарсан ажлаа хийж өдөр өнгөрдөг. Өглөө 4:30 -д босно гэж төлөвлөсөн ч гэнэт шөнийн 1, 2 заримдаа шөнөжингөө ажиллах тохиолдол гарч төлөвлөгөө маань худлаа болдог. Ингээд эцэстээ урдаа тавьсан олон зорилгуудаа төлөвлөж хэрэгжүүлж хийнэ гэж бодсон ч чадахгүй болхоор үүндээ стрессддэг боллоо. Над шиг ийм ажилтай хүнд олон зүйлийг амжуулахын тулд цаг төлөвлөлтийн ямар арга барил тохирох вэ? Эсвэл бүр төлөвлөх ч хэрэггүй болуу ? Миний асуултанд хариулна гэдэгт итгэж байна. Баярлалаа.
Юуны түрүүнд ийм хэрэгтэй сэдэв хөндсөн Мөнх-Эрдэнэдээ баярлаж байна.
Миний хувьд Мөнх-Эрдэнэтэй санал нэг байна. Яг төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу байх гэхээр заавал нэг юм гарч ирж төлөвлөсөн ажил нурдаг. Тэгээд түүнийгээ хийгээд хэсэг хугацааны дараа дахиад төлөвлөнө дахиад л ажил гарч ирнэ. Гэхдээ бид юун дээр алдаад байна вэ гэвэл цааш нь үргэлжлүүлэн уншаарай.
Төлөвлөсөн ажил төлөвлөснөөр болохгүй байвал яах вэ?
- Өдрөө төлөвлөж байх хэрэгтэй. Мэдээж төлөвлөгөөний дагуу өнгөрөх өдөр гэж байна, төлөвлөгөөний дагуу өнгөрөхгүй өдөр гэж бас байна. Гэхдээ минийхээр бол төлөвлөгөөний дагуу өнгөрөх өдөр их байдаг. Тийм болохоор тэр өдрүүддээ төлөвлөгөөнийхөө дагуу сайн ажиллаж, хийх ёстойгоо сайн хийж, сэтгэл хангалуун байх хэрэгтэй.
- Нэг төлөвлөгөө нурснаар дараагийнхаа төлөвлөгөөг гаргадаггүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн гэнэтийн ажлаас болоод маргаашийнхаа бас нөгөөдөрийнхөө төлөвлөгөөг нураадаг.
Нэг юм төлөвлөгөөний дагуу болоогүйгээс болоод дараагийн төлөвлөгөөгөө бүү нураа.
- Төлөвлөгөө төлөвлөснөөр болоогүй үед яах вэ гэвэл төлөвлөгөө төлөвлөснөөр болдоггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ төлөвлөснөөр болохгүй гэмтэл саатал, том ажил гарч ирвэл түүнд бухимдаж, стрэссдэхийн оронд гарч ирсэн ажил, нөхцөл байдал дээрээ анхаарлаа 100% төвлөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл өөрийн хяналтаас гадуурх нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй тэр үед бидний хийж чадах зүйл бол тухайн нөхцөл байдалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
- Хэрвээ өөрөөс биш бусдаас болж төлөвлөгөө нурж байгаа бол:
а) “Уучлаарай, чадахгүй, үгүй” – гэдэг үгийг өөрийнхөө төлөө хэлж сурах. Үгүй гэж хэлэх тийм амар биш, гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг өөртөө үргэлж сануулж, түүнийгээ бодит болгохын тулд юу юу хийх ёстой вэ гэдгээ тооцож гаргах ,мөн түүнд зарцуулах хугацааг тооцох, тэгээд түүнийгээ хийгээд ирэхээр өөрийн эрхгүй “ҮГҮЙ” гэдэг үгийг хэлэх чадвартай болдог гэдгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
б) Өөрийн гэсэн хатуу зарчимтай байж, түүнийгээ баримталж сурах хэрэгтэй. Баримталснаар бусад ч гэсэн түүнийг чинь мэдэх болно. Жишээлбэл: Оройн 8 цагаас хойш надруу ярьж болохгүй, ажлын бус өдөр ажил хүлээж авахгүй, мэссэж үлдээгээгүй тохиолдолд эргэж утасдахгүй гэх мэт. - Эцэст нь амьдрал дандаа төлөвлөснөөр болоод байвал уйтгартай гэж боддог. Төлөвлөснөөр болоогүйгээс болоод бид адал явдалтай учич илүү сонирхолтой болдог тохиолдол бас бий.
Төлөвлөсөн ажил төлөвлөснөөр болохгүй байвал яах вэ? гэж асуусан Мөнх-Эрдэнэдээ дахин баярлалаа.
Одоо танаас асуух асуулт байна. Та төлөвлөгөө гаргадаг уу? Төлөвлөгөө төлөвлөснөөр болоогүй үед та яадаг вэ? Энэ тухай надтай доор хуваалцаарай.
Хэрвээ та амжилтын тухай бичлэгүүд Е-мэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол доор И-мэйлээ бичиж бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР