Та өөрийнхөө болох хүсэлтэй тэр хүн аль хэдийнээ МӨН!
САЙХАН МЭДЭЭ!!!
Та хэн болмоор байна вэ? Та амжилттай хүн болмоор байна уу? Амжилт таны дотор аль хэдийн байж байгаа. Та амжилттай хүн! Та жүжигчин болмоор байна уу? Та аль хэдийн жүжигчин гэдгээ мэддэг үү? Та жүжигчин!
Хэрвээ та хэн нэгэн болохыг хүсч байггаа бол тэр болохыг хүсч байгаа хүний зан төлөв, чадвар танд аль хэдийн байж байдаг. Тиймээс тэр хүн болох гээд хичээгээд хэрэггүй, тэр хүн яаж болноо гээд хайгаад явах хэрэггүй. Та юу хайж байна тэр танд бий! Маш хялбар! Зөвхөн түүнийгээ гаргаж ирж, илэрхийлэх хэрэгтэй.
Хүн бүр амжилтанд хүрэх юмсан гэж боддог. Амжилтанд хүрч чадах тэр чадвар хүн бүрт байдаг учраас хүн бүр амжилтын тухай боддог. Анха, тийм! Та амжилтанд хүрч чадна!Тийм ч учраас та амжилтанд хүрэх юмсан гэж бодож байгаа. Тийм ч учраас та өнөөдөр энэхүү нийтлэлийг уншиж байна. Дахин хэлье! Хүн бүрт амжилтанд хүрэх чадвар бий!!!
Харин ихэнх хүмүүс ЯАЖ гэдэг асуултанд ороогдоод зогсдог. Тийм биз дээ? “Жүжигчин болмоор байна! Би чадна, гэхдээ яаж болох вэ? Танил тал, арын хаалга байхгүй, жүжигчний ангид элсэн орох мөнгө байхгүй, за за худлаа юм шиг байна. Түүний оронд хэл сурья. Арай илүү ойрхон сонсогдож байна.” -гээд өөрсдийн хүсэл эрмэлзлэлийг өөрөөсөө нууж орхидог. Хэдий нуусан ч гэсэн тэр хүсэл эрмэлзлэл маань унтардаггүй учраас дахин гарч ирнэ. Санаа алдана, дахиад өөрөөсөө нууна. Тиймээс хүссэн юмаа хийж чадаагүйдээ харамсаж, гуниг гутрал үүсч, амьдралдаа сэтгэл ханамжтай байж чаддаггүй.
Тэгвэл өнөөдөр би та бүхэндээ сайхан мэдээ хүргэж байна! Та хэн болмоор байна, юу хиймээр байна түүнийгээ хийж чадах тэр чадвар таны дотор аль хэдийн байж байгаа. Хүн өөрийн санаанд багтсан юмаа ихэвчлэн боддог. Хэрвээ та яруу найрагч болохыг хүсдэг бол яруу найрагч болох нь таны санаанд багтдаг учраас та яруу найрагч болохыг хүсч байгаа. Үгүй байсан бол та хэзээ ч яруу найрагч болох юмсан гэж бодохгүй ш дээ, тийм ээ? Тиймээс та яруу найрагч! Хэрвээ та сайн борлуулагч болохыг хүсдэг бол та аль хэдийнээ сайн борлуулагч! Харин яаж түүнийгээ ил тод гаргаж ирэх вэ гэдгийг доор өгүүлье. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та амжилтанд хүрэхийг хүсвэл амжилттай яваа хүмүүс юу хийж байна түүнийг хий! Хэрэв тэд өглөө эрт босдог бол өглөө эрт босч сур! Хэрэв тэд яаж амжилтанд хүрэх тухай ном уншдаг бол ямар ном гэдгийг мэдэж аваад түнийг унш! Гэхдээ ямар машин унаж байна түүнийг авч уна гэж байгаа юм биш шүү.
Хэрэв та жингээ хасахыг хүсч байгаа бол өөрийгөө биеийн тамир спортын орчинд аваач. Эсвэл өөрийгөө тойруулаад биеийн тамирын уур амьсгал, орчинг үүсгэ. Туранхай, гоолиг хүмүүс хэр их дасгал хийж байна тэднийг дага! Тэднээс суралц!
Хэрэв та зураач болохыг хүсвэл зураачдын дунд өөрийгөө оруул! Зураач хүмүүстэй танилцаж, зураач хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Тэгээд зөвхөн зургаа л зур.
Амжилтанд хүрэхийг хүсвэл нялцгай, дорой хүмүүсээр битгий өөрийгөө хүрээлүүл.
“Таны амьдрал хэр зэрэг хол явах вэ гэдгийг таны нийлж байгаа 5 найзаар тодорхойлогдоно.”-Will Smith
Бид яг одоо ямар хүмүүстэй нийлж, цагийг өнгөрөөж байна вэ гэдэг дээр анхаарлаа төдийлэн тавьдаггүй. Та ер нь өөрөөсөө миний нийлж, цагийг хамтдаа өнгөрөөж байгаа хүмүүс ямар хүмүүс вэ гэж асууж байсан уу? Үгүй бол одоо асуугаад, дүгнээд үзээрэй!
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ: Та юу хүсч байна вэ? Таны тэр хүсч байгаа юмыг тань аль хэдийн эзэмшчихсэн, үзчихсэн, амсчихсан тэдгээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Хэрвээ та өөрийгөө эдгээр хүмүүсээр хүрээлүүлбэл таны хүсэл мөрөөдөл биелнэ.
Хэрвээ та өөрийгөө таны хүсч мөрөөдөж байгаа тэр мөрөөдлийг хэзээ ч хүсч мөрөөдөж үзээгүй тэдгээр хүмүүсээр хүрээлүүүлэх юм бол тэдгээр хүмүүс танд оновчтой зөвлөгөө, урам өгөх нь юу л бол.
ҮҮНИЙГ САНА: Ихэнх хүмүүс мөрөөдлийнхөө амьдралыг өөрөөсөө нууж байдаг. Үнэнийг хэлэхэд ихэнх хүмүүс өнөө маргаашаа аргацайлан амьдардаг. Тиймээс эдгээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл эдгээр хүмүүс танд яаж өнөө маргаашаа аргацайлж сурах вэ гэдгийг л зааж өгөхөөс биш яаж мөрөөдлөө бодит болгох вэ гэдгийг хэзээ ч зааж өгөхгүй.
МӨРӨӨДӨЛ БОДИТ: Хамгийн гол нь та аль талд яваад байна вэ? Амжилтанд хүрэх замын дагуу яваад байна уу? Зам сөрөөд яваад байна уу?
Өнөөдөр мөрөөдлөө дагах шийдвэрийг гаргаж, өөрийгөө хүрээлүүлэх зөв хүмүүсийг сонгож, тэднээс суралцаж, тэдний хийдгийг хийж, хэн болохыг хүсч байна, тэр нуугдмал хүсэл эрмэлзлэл, чадваруудаа ил тод болгон, түүнийгээ 100% илэрхийлэх цаг!
Өнөөдөр та мөрөөдлөө дагаж, түүнийгээ биелүүлэх боломж хүн бүрт бий гэдгийг өнөө маргаашаа аргацайлан өнгөрөөж байгаа тэр хүмүүст үзүүлж, үлгэр жишээ бол!
Хэрэв танд мөрөөдөл байгаа бол түүнийхээ төлөө арга хэмжээ авах цаг ЯГ ОДОО! Арга хэмжээ авсан бол түүнийгээ зогсолтгүй ҮРГЭЛЖЛҮҮЛ, БИЕЛҮҮЛ!
Та өөрийнхөө болох хүсэлтэй тэр хүн аль хэдийнээ МӨН!
Та бүхэндээ амжилт хүсье!
©Ука Төмөр
Ta yamar hun bolohyig husch baina, ter l hun ali hediinee mun! esvel ( ter l hun ali hediinee ta ooroo mun!) gemeer yumuu daa?
Цаг заваа гарган сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа Эрдэнэбатаа! Таалагдаж байна 🙂
Taalagdlaa bayrlalaa
<3<3<3
🙂
Баярлалаа танд үнэхээр хэрэгтэй зүйл бичсэн байна
Блогоор минь зочилсонд баярлалаа!
Good luck^^
Би яг хүсэж байсан сайтаа оллоо бүгдийн аудио болгоод өгөөч тэгхүү дуу шиг татаад сонсоод явмаар бна маш их баярлалаа
Аудио болгоод эхэлчихсэн байгаа. Сүүлчийн 5 Бичлэгийгүүдий үзээрэй.
Аудио болгоод өгөөөч pls
Удахгүй аудио болгоноо. Баярлалаа!
Uneheer saihan uram zorig ogson niitllel bn bayrlalaa Ingehed ta ooroo yu hiideg we
Амжилт хүсье!