Та өөрийгөө үгүйсгэж байна уу?
“Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл үүсдэг”
Хэн нэгэн намайг үгүйсгэх болов уу гэж айдаг учраас бид үйлдэл хийхээсээ эмээдэг. Хэдий айдсаа дараад үйлдэл хийсэн ч гэсэн мөн адил намайг үгүйсгэх болов уу? намайг голох болов уу? гэж бодссо байх тохиолдол их элбэг.
Хэн нэгэн таныг үгүйсгэлээ гэж бодоход та түүнийг хэрхэн өөр дээрээ хүлээж авч байна вэ гэдэг маш чухал. Та өөртөө юу гэж хэлж байна вэ?
Та өөртөө
– Би хангалтгүй байгаа учраас ийм байдалд хүрлээ
– Шараа юмаа
– Дэмий юм хийлээ г.мэтийн үгнүүдийг хэлж байна уу?
Хүмүүс таныг үгүйсгэдэггүй, зөвхөн таны хийсэн ажил болон хийсэн ажлын үр дүнг үгүйсгэдэг. Тиймээс энэхүү үгүйсгэлийг өөр дээрээ тусгаж авах хэрэггүй. Түүний оронд та тухайн хийж буй ажлаа хэрхэн сайжруулж, чанаржуулах вэ гэдэг тухай бодож, дараагийн алхамаа хийж эхлэх нь зүйтэй.
Хэн нэгэн таныг үгүйсгэх болгонд
– Би улам ихээр САЙЖИРЧ байна!
– Би АМЖИЛТруугаа нэг алхамаар ойртож байна!
– Би ЗА руу ойртож байна! гэж бодох хэрэгтэй.
Бусдын талд орж өөрийгөө үгүйсгэхийн оронд өөрт өгөх ХАЙРЫГ улам ихээр нэмэгдүүлэх хэрэгтэй.
“Надад чи үүнийг хийж чадахгүй гэж хэлснээр намайг улам хүчтэй болгодог.”- Maya Angelou
Дээрх ишлэл надад их хүчийг өгдөг. Яагаад гэвэл хэн нэгэн хүн намайг үгүйсгэж чи үүнийг хийж чадахгүй гэх болгонд дээрх ишлэлийг санаж, тэдгээр хүмүүсийн буруу байсан юм байна гэдгийг батлахын тулд би улам их хүчийг олж авдаг.
АМЖИЛТЫН ТАРНИ: Намайг үгүйсгэх болгонд би улам хүчтэй болдог!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇
[powerpress]
Амжилт хүсье!
©Ука Төмөр
bayrlalaa hosuudiin hariltsaag saijiruulah talaar bichij uguuch bas erh ugend ordoggui zuruud huuhedtei herhen oilgoltsoj naizuud bolj tednii itgeliig olj humuujuuleh talaar bichij uguuch nadad ih heregtei baina
Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа Агай! Ойлголоо ☺
bayarlalaa! chinii blog ih uram ugdug shuu! 🙂
Unshigch, Баярлалаа!
sn uu.yunii umnu shildeg bolovsrol blog bolsond bayar hurgiy. ih shan amidarliig gereltuuleh alhamuudiin tuhai bichij uram hairaldagt mash ih bayarladag shuu. amjilt husiy
Paga, сайн уу! Баярлалаа, Чамд мөн адил сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
yes Bi indonesia Medan geed hotod bna l daaa