Та ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ?
Таныг хүрээлж байгаа, мөн нийлж байгаа хүмүүс таны амьдралд их нөлөөлдөг.
Та өнөөдөр ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ? Эдгээр хүмүүс таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Таныг дэмжих, таныг амжилтанд хүргэх хүмүүс байна уу? Эсвэл амжилтаас хойш татаж байгаа халтай хүмүүс байна уу?
Халтай хүмүүс хаа сайгүй байдаг. Тэд таны ажил дээр, сургууль дээр, таны хамрагддаг дугуйлан секц, таны ордог бар ресторанд, мөн таны найз нөхдийн дунд бүр цаашилбал таны гэр бүл хамаатан садан дотор хүртэл байдаг.
Халтай хүмүүсээс болгоожил, халтай хүмүүс яг л шарилж гэсэн үг. Өөрийгөө тусгайрлахгүй л юм бол тэдэнд идүүлнэ гэсэн үг.
Та ямар хүмүүстэй цагийг их өнгөөрөөж, харилцаа холбоотой байна та тийм л хүн болно гэсэн үг.
Та ямар хүмүүстэй нөхөрлөнө та тийм л хүн болно.
[powerpress]
Хэнтэй харилцаа холбоотой байх вэ гэдгээ та өөрөө хянаж чадна. Тиймээс өнөөдөр өөртөө тусгайлан цаг гаргаж байгаад, яг ямар хүмүүсээр хүрээлэгдэж байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үз. Тэгээд өөрөөсөө доорхи 3 асуултуудыг асуугаад маш үнэнчээр хариулахыг санал болгож байна.
1. Намайг ямар хүмүүс хүрээлж байна вэ?
2. Намайг хүрээлж буй хүмүүс надад ямар нөлөө үзүүлж, намайг ямар хүн болгож байна вэ?
Сайнаар нөлөөлж байна уу? Муугаар нөлөөлж байна уу?
-Намайг ямар ном уншуулж байна?
-Намайг хаашаа явуулж байна?
-Намайг юу хийлгүүлж байна?
-Намайг юу бодуулж байна вэ?
3. Энэ бүгд надад зүгээр үү?
Хэрвээ зүгээр бол сайн байна. Хэрвээ үгүй бол ӨӨРЧИЛ. Яаж вэ гэвэл эдгээр халтай хүмүүсийг эерэг хүмүүсээр орлуулах хэрэгтэй.
Зарим хүмүүсийн дэргэд хэдэн цаг байхад зүгээр, гэхдээ хэдэн өдөр байх нь халтай. Зарим хүмүүсийн дэргэд хэдэн минут байхад зүгээр, гэхдээ хэдэн цаг байх халтай. Зарим хүмүүсийг бүүр орхих хэрэгтэй болдог. Тиймээс, хэрвээ та өнөөдөр өөрийнхөө амьдралд том өөрчлөлт гаргахыг хүсвэл хүрээлж байгаа хүмүүсээ 3 хэсэгт хуваах нь зүйтэй.
1. Тусгаарлах хүмүүс (харилцаа холбоогоо таслах хүмүүсийг оруулах)
2. Хязгаарлах хүмүүс (3 өдөр биш 3 цаг өгөрөөх хүмүүс, эсвэл 3 цаг биш 3 минут өнгөрөөх хүмүүсийг оруулах)
3. Үргэжлүүлэн нөхөрлөх хүмүүс (эерэг болон таны хүсэж буй амжилтыг аль хэдийн гаргачихсан байгаа хүмүүс) тус тус орно.
Дээшээ өсөн хөгжих үед найз нөхөд хаа сайгүй гарч ирдэг. Хамгийн гол нь унах үед бидний дэргэд урам зориг, эрч хүчийг өгдөг, үнэтэй зөвлөгөөгөө хайрладаг найз нөхөд бидэнд хэрэгтэй. Бидний үнэ цэнийг мэддэг, биднийг дэмждэг, биднийг байгаагаар хүлээн зөвшөөрдөг, бидэнд итгэдэг, бидэнд чин үнэнийг хэлдэг найзыг сонгох нь чухал. Толгой гашилчихсан, зовох үед гараас минь хөтлөөд “Найзаа наашаа суу, санаа зоволтгүй, хөлөө дахин олтол чинь би чиний хажууд байх болно” гэх ҮНЭНЧ найз бидэнд хэрэгтэй.
АМЖИЛТЫН ТАРНИ
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
#АмжилтынТарни Намайг дэмждэг, хайрладаг, надад эрч хүч, урам зориг өгдөг хүмүүсээр би хүрээлэгдэж байна! http://t.co/e3v0Cx6s
— Ука Төмөр (@UkaTumur) August 31, 2012
hi. yamar unen ug bichee be, bi unshij baigaad uillaa, hun uvduj zovj ajil amidral ni uruugaa bolohod yamarch naizgui boldog yum bna, urid ni ih olon naiztai bujignadag baisan bol odoo zugeer gants saihan dotroo ongoilgood huuchlah itgeltei naiz baihku bolchihdog yum bna, bi uvchinii ulmaas buren sonsgolgui bolson hun , bichgeer medeelel avdag bolhoor zarim zuilees hotsjoh bh gehde mash sain bichsen bna bayarlalaa