Та бусдад юу зааж өгч байна вэ?
Та өөртөө юу хэлж байгаа, өөрийнхөө тухай юу бодож байгаа тань таны үйлдэл, хөдөлгөөн, нүдний харцаар илэрхийлэгдэж байдаг гэдэгтэй санал нэг байна байх гэж бодож байна. Тиймээс өдөр болгон, цаг минут бүрт өөрийн үйлдэл, хөдөлгөөнөөрөө “Би яг ийм хүн шүү” гэдгийг бусдад таниулж мэдүүлж байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өөртэйгээ харьцаж байгаа харьцаагаараа, өөртөө хандаж байгаа хандлагаараа дамжуулан “Надтай яг ингэж харьцаж болно” гэдгийг бусдад зааж өгч байдаг. Анха! Зааж өгч байдаг!
Хэрэв хэн нэгэн тантай тааламжгүй муухайгаар харьцах тэр үед анхаарлаа нэн түрүүнд өөр дээрээ төвлөрүүлж “Би өнөөдөр өөртөө юу хэлж байна? Би өнөөдөр өөрийнхөө тухай юу бодож байна вэ? Би өөртөө эргэлзэж байна уу? Би өөрийгөө хүндэтгэж байна уу? Би өөртөө хайрыг өгч байна уу?” гэдгийг анзаарч, өөрийгөө шударгаар шууж үзэх хэрэгтэй.
Ингэж чадаагүйгээс болж ихэнх хүмүүс “Яагаад хүмүүс надтай муухай харьцаад байна вэ? Яагаад надтай ийм хүмүүс таардаг байна вэ?” гэж гайхаж хоцордог.
…Бид эерэг өөдрөг байж, ажил үйлс маань бүтэмжтэй болж, сайхан хүмүүсээр хүрээлэгдэх тэр үед эргүүлээд харахад ихэвчлэн өөрсөдтэйгээ эерэг сайхан харьцаж, өөрсдийн тухай гайхалтай зүйлүүдийг бодсон байдаг…
Тиймээс бид өдрийн турш өөрсдийн бодол, үйлдэл, хөдөлгөөнөөрөө биднийг хэрхэн харж, бидэнтэй хэрхэн харьцах вэ гэдгийг бусдад зааж өгч байдаг.
Хэрвээ бусад надтай сайхан харьцаасай гэж хүсвэл өнөөдрөөс эхлээд өөртэйгээ харьцах харьцаагаа сайжруулах хэрэгтэй, өнөөдрөөс эхлээд өөрт өгөх хайрыг нэмэгдүүлж, өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэж, өөрийнхөө тухай эерэг бодож, өөртөө эерэг зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Ингэснээр бидний хийж байгаа үйлдэл, хөдөлж байгаа хөдөлгөөн, зогсож байгаа зогсолт, харж байгаа харц, биеэ авч явах байдал эерэг, өөдрөг болж энэ хэмжээгээрээ бусадтай мөн ялгаагүй эерэг харьцаж, бусад эргүүлээд бидэнтэй сайхан харьцана.
Бусдаас ирэх сайхан харьцааг хүртэх ёстой хүн бол ТА ӨӨРӨӨ!
АМЖИЛТЫН ТАРНИ: Би өнөөдрөөс эхэлж өөртэйгээ харьцах харьцаагаа сайжруулж байна!
[powerpress]
Амжилт хүсье!
© 2012 Ука Төмөр
Sanal neg bna. medeej ymarvaa zuild busdiig shuuheesee uritaj oortoo dugnelt hiih htei bdg. Harin oorteigoo haritsaj bgaa bdal n saijirj bgaa eseh n medeej busad hun chamd ymar handaj bna ve gedgeer medregdeh bolov uu gj bodoj bna.
Gehdee humuus dund neg iim zuil mash ih ajiglagddag. BI ZAVGUU UCHRAAS gdg todotgoliig oortoo hana bolgoj uusgecheed ooroo oortoo yuch hiij ogch chaddagguu, ooriigoo zavtai bailgaj chadah eseh n huvi hun ooroos l shaltgalldag gj bi boddog. Harin ch bi zavgu uchraas tgj chadahku bna gj yrij bgaa huniig orovddog. esregeeree humuus namaig gaihdag bi goo saihand orood, saund orood bjiital humuus ymar saihan tegeh zavtaim be gj asuudag, gol n bi oortoo zav gargaj ooriigoo hairlaj chadaj bna. Ene ch gsn Uka tanii yrisan zuiltei holbootoi bolov uu gj bodoj bna. Deerh oorteigoo haritsah haritsaagaa iim bdlaar saijruulj ehlej bolii shuu dee
byrllaaaaaaaaaaaaaa…….
tiimee, 1000 huvi snal neg shuu
@enkhee <3!